Урлаг хатуу учраас сиймхийгээр нь орох зай байхгүй
2009-08-26, 09:30
1991 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн нэг ангийн 15 залуу Төв аймгийн “Морин эрдэнэ” чуулгад өөрсдийн хүсэлтээр очиж ажилласан гэдэг. Зах зээлийн хүнд хэцүү үед ардын урлагаа авч үлдэх гэсэн хүсэл нь тэднийг тийш хөтөлсөн биз ээ. 1993 онд “Санта лучия” компаниар дамжуулан Европын орнуудаар тоглолт хийж, 1994 онд Европын алдартай “Альфа культурацион” агентлагтай холбоо тогтоож, түүнээс хойш 16 жил “Эгшиглэн” хамтлаг дэлхийн олон орноор ардын урлагаа сурталчилан тоглолтоо хийсээр яваа ажээ. Өнөөдөр Германд төдийгүй дэлхийн олон оронд тус хамтлаг өөрийн гэсэн байр суурьтай болжээ. 2008