Зүүд, тэр залуу, итгэл...
Зүүд...
Хар талд улаан бороо орж
Хаа нэгтээгээс сүнснүүд намайг дуудна
Тэнд би жинхэнээсээ дурлана
Тэвэрт минь харин үхдэл хэвтэнэ
Өглөө...
Бүүдийсэн тэнгэрт нар мандаж
Би амьд гэдгээ мэдрэнэ
Яг энд би жинхэнээсээ дурлана
Ягаахан уруул, бүлээхэн гарыг атгахыг хүснэ
Өдөр...
Хүмүүс өдрийн хоолоо идэж
Хөшигний цаана амьдрал хуучнаараа үргэлжилнэ
Би хэн нэгнийг сэтгэлээсээ эрнэ
Бие, сэтгэл, өөрийгөө бүхэлд нь тушаахаар яарна
Үдэш...
Гэрийн зүг ганцаар гуниглангуй алхана
Гэрэлт нар дахиад мандахгүй мэт жаргана
Яг ард минь танил хөлийн чимээ гарна
Янагхан минь би ирлээ гэж хэлнэ
Шөнө...
Би чамайг өдөржин хүлээсэн гэж аргадангуй дуугарна
Бие биедээ уусан хоёул жаргана
Тэр залуу надаас үүрээр явна
Тэвэрт минь харин хуурамч итгэл үлдэнэ
Зүүд...
Хар талд улаан бороо орно
Хатсан цэцэгс хөлийн доор ёолон орилно
Тэр залуу хуурамчхан байсан болохоор
Тэвэртээ үхдэлтэй сэрэх нь жам ч юм шигээ...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Mundag zohioh yum aa.
Blog tani ih taalagdlaa.
AMJILT HUSEY
Зочин: Баярлалаа.
Захирал: Би дуралчихсөөн. Хэ хэ наргиа наргиа. Зүрхээ бол чамаас өөр хүнд өгнө гэж байхгүй шүү.
Стан, Цээгий: Хэ хэ яахав баба нь ч юу байхав. Хүмүүс бид бүгдээрээ л тийм шдээ.
Гүн: Баярлалаа.
Мелоди: Яг үнэн. Зүгээр л амтлаад өнгөрөхөд хангалттай. Араас нь шаналахгүй.
Баагий: Найзуудынхаа сэтгэлийг зовоогоод би ч онцгүй хүн юмаа. Гэхдээ тун удахгүй та нартайгаа нэг сайхан уулзанаа хө.
Ууганаа: Баярлалаа.
Зэрэглээ: Сайн сайн уу? Найз нь хөдөөний хүн болжийгоо шд. Тэгээл тэр. Чи сайн бол яамай даа. Тэгжугаад нэг таарах байлгүй хө.
Дадидо: Зүүдэлсэн гээдайхад.
sainu? oird tsag baih chin. ajil ihtei bnu?
zeregle n bas ih zav muutai ch yum shig ih zavtai ch yum shig baigaal bn.
hehe mail msj maygiin yum bolchloodoo hehe.