Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
650477 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 200-р хуудас. | дараах >>

Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн статистикаар нэгдүгээрт орж байна

2008-08-18,09:37

 ЭМШУИС-ийн хүүхдийн тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа. Тэрээр хүүхдийн эмгэг тэр тусмаа дотоод шүүрэл судлалаар дагнасан судалгаа шинжилгээ явуулж байгаа хүн юм. Тархины даралт, өсөлт хоцрох, манин байх гээд сүүлийн үед нярайн төрөлхийн гажиг ихсэж байгаатай холбогдуулан энэ удаагийнхаа дугаарын зочиноор урилаа.

-         Хүүхдийн өвчлөл, тэр тусмаа төрөлхийн гажигтай байх тохиолдол хэр байгаа вэ?

-         Хүүхдийн эмч гэхээр бүхий л төрлийн эмгэгийг мэдэх юм шиг санадаг. Хүүхдийн эмч нар дотроо нярай, амьсгал, дотоод шүүрэл, хоол боловсруулах, уушги, зүрх судас гээд чиглэл чиглэлээрээ ажилладаг. Ийм том салбарын тухай ярьна гэдэг хэцүү. Хүүхдийн эрүүл мэнд, түүний дотроос төрөлхийн гажигийн тухай ярихад эх эрүүл мэндийн тухай зайлшгүй ярих хэрэгтэй. Өсвөр наснаасаа, охин байх үеэсээ л ирээдүйн ээж болохдоо бэлтгэлтэй байх хэрэгтэй. Наад зах нь шүд нь эрүүл, цоорхойгүй, хоолойны махгүй, бие бялдрын хувьд чийрэг, бөөр болон ходоод эрүүл байх ёстой. Ингэж байж л эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Эрүүл хүүхэд ээж аавдаа төдийгүй эх орныхоо үнэтэй баялаг болодог. Ихэвчлэн жирэмсэн болсон хойноо эмчид ханддаг. Гэтэл аль хэдийн архаг суурь өвчтэй болчихсон байдаг. Тийм учраас эх хүнийг бүр охин байхаас нь бодлогтойгоор бэлтгэх ёстой юм. Ер нь өрхийн эмч нар ерөнхий мэргэжлийн эмчээр сургуулиа дүүргэсэн хүмүүс байгаа. Миний бодлоор чиглэл чиглэлийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг нарийн мэргэшсэн хүн байх ёстой. Урд нь хүүхдийн эмч, том хүний эмч хоёр тусдаа байдаг байсан бол одоо хоёуланг нь нийлүүлээд цогцоор нь сайн мэддэг хүн болох гэхээр чадахгүй байх тохиолдол байдаг. Мөн хүмүүс дотоод шүүрлийн эрхтнүүдийн талаар мэдлэггүй, ойшоодоггүй болохоор алдаж эндэх зүйл олон гарч байгаа.

-         Дотоод шүүрлийн булчирхай гэдгийг бамбай гээд л цааш нь бараг мэддэггүй байх...  

-          Хүмүүс дотоод шүүрэл гэхээр тар бүр мэддэггүй. Дотоод шүүрэл гэдэг хэмжээний хувьд жижиг мөртлөө гүйцэтгэх үүргээрээ том эрхтнүүд. Дотоод шүүрлийн булчирхайнууд хүний биеийн бодисыг солилцоог тэр чигээр нь зохицуулж байдаг. Хүний дотоод шүүрлийг удирддаг хоёр үндсэн төв байдаг. Нэг нь тархи, дараа нь өнчин тархи. Өнчин тархин дотор дотоод шүүрлийн үйл ажиллагааг удирддаг төв оршидог. Дотоод шүүрлийн булчирхайнуудаас харагддаг нь гэвэл бамбай булчирхай, түүний хоёр хажууд байрлах иж бамбай булчирхай, эрэгтэй хүүхдэд бол төмсөг. Нойр булчирхай нь гадаад, дотоод хоёр үйл ажиллагаатай. Гадаад үйл ажиллагаа нь хоол боловсруулах, дотоод нь бодисын солилцоог тогтворжуулж байдаг. Бөөрний дээд булчирхай гэж байдаг. Эмэгтэй хүүхдэд өндгөвч гэсэн дотоод шүүрлийн эрхтнүүд байдаг. Дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдвал дутагдал үүсэх юм уу, илүүдэл гарах байдлаар илэрдэг. Хамгийн тод жишээ нь бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэхээр нүд нь бүлтийх, турах, зүрх нь дэлсэж эхэлдэг бол дутагдал үүсэхээр үс нь унаж, арьс нь хатуурах, зүрхний цохилт цөөрч, таргалж, ой тогтоолт мууддаг. Сүүлийн үед таргалалт асар их болж байгаа. Дээр үеийн уламжлалт хоолнууд байхгүй болж, хиймэл, зохиомол органик химийн хольцтой хоол хүнс ихээр хэрэглэх болсонтой холбоотой. Хоол хүнсний зохицуулалат байхгүй, хөдөлгөөний хомсдолд орж суугаа амьдралд шилжсэнээс болж таргалалт нэмэгдэж байгаа гэж үздэг. Таргалалт гэдэг нь илүүдэл өөхийг биед бий болгоод бодисын солилцоо, тэр тусмаа нүүрс усны солилцоо гээч зүйлийг алдагдуулдаг. Үүнээс үүдэн нойр булчирхайд өөрчлөлт орно гэсэн үг. Ам нь цангадаг, зүрх нь өвддөг болно. Сахарын өвчинөөр өвдөх гол эх үүсвэр болдог. Энэ бол хотжилттой холбоотой өндөр хөгжсөн орнуудын өвчин. Дэлхий нийтийн хандлагаар бол дараагийн зуунд энэ бүх таргалалт, хотжилттой холбоотой өвчнүүд зүүн өмнөд азийг бүхэлд нь хамарна гэж үзэж байгаа.

-         Эцэг эхчүүд хүүхдээ таргалалтаас яаж хамгаалах вэ?

-         Хүүхдээ багаас нь амьдралын зөв хэв маягт сургах хэрэгтэй. Жишээлбэл: Телезизорын өмнө хэзээ ч хоол идүүлэхгүй байх, долоо хоногт дор хаяж таван цаг идэвхтэй хөдөлгөөн хийлгэх, хоол хүнсэнд нь шарж хайрсан зүйл, газтай ундаа, гурилан бүтээгдэхүүн бага хэрэглэх ёстой гээд наад захын зүйлийг баримтлавал зүгээр. Сүү сүүн бүтээгдэхүүн, исгэлэн тараг, аарцыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж, булчинлаг, бараан мах идэх нь зүйтэй. Зуны цагт монголчууд чинь мах иддэггүй байсан шүү дээ. тэр нь нэг ёсны хамгаалалт болдог байсан. Төмс, усан үзэм нүүрс ус ихээр агуулдаг. Эдгээрээс бусад бүх төрлийн ногоо жимснүүд өргөнөөр хэрэглэнэ. Цагаан будаа л ганцхан таргалуулдаг, хөц, гурвалжин, шар будааг сонгож хэрэглэх нь дээр. Янз бүрийн кетчуп, цуу, хоол амтлагчдаас татгалзаж байгалийн цэвэр органик хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Манайхан төмс, цагаан гурил, цагаан будааг өдөр тутам маш ихээр хэрэглэж байгаа нь таргалалт ихсэхэд нөлөөлж байгаа. Амтгүй ч гэсэн уламжлалт хоолоо хэрэглэх хэрэгтэй. Хоол, хөдөлгөөнөөрөө энэ бүхнийг зохицуулж чадвал таргалалт байхгүй болно. Ялангуяа гэдэсний таргалалттай тэмцэх хэрэгтэй. хэвлий хэдий чинээ бүдүүн, өргөн байна, нас төдийчинээ богино байна. Хэвлийн хэмжээ, наслалт хоёр урвуу хамааралтай гэж ойлгож болно.

-         Дотоод шүүрэлтэй холбоотой хүүхдийн эмгэг манай оронд түгээмэл байдаг уу?

-         Дотоод шүүрлийн эмгэг нь ерөнхийдөө ховор тохиолддог. Жишээлбэл: Нийт хүн амын дунд төрөлхийн бамбай булчирхайгүй хүүхэд төрөх тохиолдол 4000 хүүхэд тутамлд нэг байдаг. Гэтэл манайх иод дутагдалтай бүсэд оршдог учраас 2000, 1000-д нэг тохиолдож болзошгүй гэсэн урьдчилсан судалгааны дүн гараад байгаа. Эмгэгтэй төрж байгаа хүүхдээ эрт оношлоод анхнаас нь бамбай булчирхайн дааврыг нь орлуулаад явах юм бол эрүүл хүүхэд шиг амьдарна. Гадаадад шинээр мэндэлсэн хүүхэд бүрийг толгой дараалан энэ өвчнөөр өвдсөн эсэхийг оношилдог. Нярай үед нь оношилж чадахгүй юм гэхэд зургаан сар хүрэхээс нь өмнө оношлох хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн хүүхэд оюуны хөгжилийнхөө 50-60 хувийг алддаг. Өөрөөр хэлбэл сэтгэн бодох чадвар муутай болно гэсэн үг.                                                           Тархины даралттай төрчихлөө гэж их ярьдаг болсон. Төрөх үедээ бүтэлттэй байснаас өнчин тархин дахь төв гэмтдэг. 0-3 нас хүртэлх үеийн өсөлтийг баймбай булчирхай, түүнээс хойш бэлгийн бойжилтын нас хүртэл өсөлтийн даавар хариуцдаг. Өсөлтийн даавар нь өнчин тархинаас ялгарч байдаг. Өнчин тархи нь бүтэлтэд ороод гэмтчихсэн тохиолдолд хүүхэд 3,4 наснаасаа хойш өсөхөө больчихно. Үүнийг өнчин тархины одойрол гэж нэрлэдэг. Сүүлийн үед энэ төрлийн өсөлтийн хоцрогдол хүүхдүүдийн дунд багагүй ажиглагдах болсон. Үүнийг анхдагч, хоёрдогч шалтгаанаар үүссэн гэж ангилдаг. Анхдагч эмгэг нь удамшлын төрөлхийн байдаг бол хоёрдргч шалтгаан нь ямар нэгэн архаг өвчний улмаас өсөлт нь зогсох болон дээр дурдсан өнчин тархитай холбоотой байдаг. Иймээс төрөх үеийн тусламж үйлчилгээг маш сайн үзүүлдэг байх нь чухал.                                                                                   Хүүхэд төрсний дараа гадаад бэлэг эрхтэн хэвийн байвал хүү, охин гэдэг. Харин эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш төрчих тохиолдол байдаг. Түүнийг анхнаас нт гажигтай хүүхэд гэж ойлгодог. Гэтэл тэднээс зарим нэг нь дааврын эмчилгээ хийгээд зүгээр хэвийн болчих боломж байдаг. Манайхан том болтол нь өсгөчихөөд “манин” тэр гэж нэр хоч өгч нийгмээс тусгааралдаг нь буруу. Эрэгтэй хүүхдүүдэд заримдаа тулгардаг нэг зүйл бол төмсөгний асуудал. Хоёр талын төмсөг хуухнагтаа байна уу үгүй юу гэдгийг 1,6-2 настайд нь шалгаад, хэрвээ байхгүй байвал заавал эмчид хандах хэрэгтэй. мэдэхгүй явсаар байгаад ихэнх тохиолдолд төмсөг цавь, хэвлийн хөндийд байрлаж, тэндээ хавдарт шилждэг. Тэгээд хэнд ч хэрэггүй эрхтэн болж, бэлгийн бойжилтгүй тайган болоход хүргэдэг.

-         Хүүхдээ халуураад ханиад хүрэх эсвэл бүр нүдэн дээр нь янз бүр болохоос нааш намхан байх, эсвэл хэт өндөр байх зэргийг өвчинд барагтаа л тооцдоггүй шүү дээ...  

-         Сүүлийн үел нийгмийн хөгжлөө дагаад халдварт өвчнүүд буурч байгаа. Ханиад томуу, суулгалт, тэр ч бүү хэл бөөрний өвчлөл буурах хандлагатай байна. Гэтэл эсрэгээрээ удамшлын болон төрөлхийн эмгэгүүд их байгаа. Нэн ялангуяа ЭНЭШТ-д төрж байгаа нярайн дунд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол сүүлийн 2,3 жил нийт өвчлөлийн нэгдүгээрт орж байна. Үүнийг улс орны хөгжил, хөгжлөө дагасан өөрчлөлт гэж үзэхээс өөр арга байхгүй. Нийгэмд гарч байгаа сөрөг өөрчлөлтийг багасгах хэрэгтэй. Үүнийг зөвхөн эмч нарт даатгаад орхих биш, төр засаг, байгууллага, хувь хүн бүр санаа тавих ёстой.

-         Нэг хэсэг хүүхдийн эмчгүй болох нь гээд яриад байсан. Сүүлийн үед нам жим байна. Ер нь хүүхдийн эмчийн хүрэлцээ аль хэр байна?

-         Энэ бол хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал. Хүүхдийн эмчийг төгсөлтийн дараах сургалтаар бэлтгэж байгаа. Хүүхдийн эмчийн ажлын ачаалал их, хариуцлага өндөр, цалин хөлс бага болохоор төгсөлтийн дараа сургалтад хамрагдах хүн тэр бүр байдаггүй. Сургуулиа төгсөж байгаа залуу эмч нар ажлын фронтод очихоороо цалин хөлс ахиу газар руу тэмүүлдэг. Одоо ажиллаж байгаа хүүхдийн эмч нар маань хөгшрөөд тэтгэвэртээ гарах нас нь болчихсон. Цалин багатайгаас болоод өөр ажил руу шилжих нь их. Эдгээрээс болоод хүүхдийн эмч болох хүний тоои эрс багассан. Гэтэл нийт хүн амын дунд эзлэх хүүхдийн тоо олон, цаашлаад 2010 гэхэд Улаанбаатар хотын нийт хүн амын дотор хүүхдийн тоо эрс ихсэх хандлагатай байгаа. Тэр үед эмнэлгийн тусламж үзүүлэх эмч хомсдсон байх дүр төрх харагдаж байна.

-         Уул уурхай ажиллаж байгаа газруудад төрөлхийн зүрхний гажиг их байдаг гэсэн яриа хүмүүсийн дунд байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-         Гажигтай төрнө гэдэг нь эхийн жирэмсний эхний гурван сар хүүхэд яаж бүрэлдсэн бэ гэдэгтэй уялдаатай. Эхний гурван сард хүүхдийн эрхтний тогтолцооны суурь тавигддаг. Жирэмсний эхний гурван сардаа вирусын халдвараар ханиад хүрсэн байлаа гэхэд хүүхэд гажигтай төрөх магадлалтай. Уул уурхайтай газар уран задрах ч юм уу, түүнд жирэмсэн эх өотсөн бол хүүхэд гажигтай төрнө. Зөвхөн зүрний гажиг бус бусад гажгууд ч үүсэхийг ч үгүйсгэхгүй. Тэр ч бүү хэл Улаанбаатар хотын агаарын бохирдол гээд ярьдаг. Энэ нь зөвхөн нүүрс шатааснаас бус машины хөдөлгүүр, дутуу шатсан бензиний утаа нь хар тугалга ихээр агуулж байдаг. Тэр хар тугалганаас болоод хар тугалганы хордлогтой болох магадлалтай. Одоо манай тэнхимийн багш нар агаарын бохирдолтой хамаатай өвчлөл ямар байна гэсэн судалгаа хийж байгаа. Зөвхөн уушгины багтаамжаар нь авч үзэхэд хотод төрсөн хүүхэд хөдөөний хүүхдээс нэлээд доогуур байгаа нь батлагдсан.

-         Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сайн муу гэцгээгээд байдаг. Таны бодлыг сонирховол...

-         Энэ хуульд хүүхдийн эмчилгээний зардлыг бүхэлд нь төр хариуцахаар заасан байдаг. Мэдээж хэрэг бага, муу орлоготой хүмүүсээ харж үзсэн сайн талтай. Гэтэл энэ нь зарим нэг зүйл дээр очихоор маш их хүндрэл дагуулдаг. Тухайлбал: Өсөлтийн дааврын дутагдалтай хүүхдүүдэд жилд 10000 доллар шаардагддаг. 20-30 хүүхдийг жил бүр 10000 доллараар эмчиллээ гэж бодоход хэдэн төгрөг болох вэ? Тэгээд ганцхан жил эмчлээд зүгээр болчихгүй шүү дээ. Ингэхээр төр тэр их мөнгийг гаргаж өгч чадахгүй болдог. Мөн хүүхдээ урьдчилан сэргийлж болох өвчнөөр дахин дахин өвдүүлээд байгаа эцэг эхчүүдээс төлбөр авдаг болмоор санагддаг. Тэгээд ирэхээр тэд нарын хариуцлага жаахан ч гэсэн нэмэгдэх болов уу гэж бодох юм. Ийм ийм өвчний эмчилгээг төрөөс даана, үүнийг нь эцэг эх хариуцна гэсэн зааг тогтоож өгмөөр байдаг.

-         Амьдралын түвшин доогуур байгаа, эсвэл цэцэрлэг сургуульд хэт олноороо нэг ангид суралцаж байгаагаас үүдэн халдварт өвчин газар аваад байх шиг санагддаг...

-         Ер нь амьдралын түвшин ямар байх нь хүүхдийн өвчлөлд нөлөөлөх том хүчин зүйл. Ядуу айлын хүүхэд хоол боловсруулах замын болон амьсгалын замын эмгэг, тураал, сүрьеэгээр өвдөх магадлалтайгаас гадна сэтгэл зүйн асар их дарамтад байдаг болохоор сэтгэцийн тулгамдсан асуудлуудтай байдаг. тэгэхээр ийм хүмүүст үзүүлэх халамж үйлчилгээний тусгай бодлогтой байх нь зөв байх л даа. Цэцэрлэг, сургуулийн хувьд энэ ангид тэдээс тэдэн насны ийм тооны хүүхэд сурч хүмүүжих ёстой гэсэн стандарт байдаг. шилжилт хөдөлгөөн ихтэй байгаа болохоор нормыг нь барьж чадахгүй байгаа. Харин цэцэрлэгийн эмч нар өглөө хүүхэд хүлээж авахдаа үзлэг хийж ямар нэгэн халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах, тусгаарлах арга хэмжээ авдаг байх дүрэмтэй. Гэхдээ олон хүүхэдтэй ч бай, цөөн хүүхэдтэй ч бай эрүүл ахуйн хэм хэмжээг барьвал халдвар тархахгүй байх, гарахгүй байх бүрэн боломжтой.

-         Нялх , нярай хүүдийн дотоод шүүрлийн булчирхайд өөрчлөлт байгаа эсэхийг эцэг эхчүүд өөрсдөө мэдэх арга байдаг уу?

-         Хүүхдийг өдвсөн эсэхийг мэдэх хамгийн энгийн шалгуур бол өсөлт. Хүүхдийг абга насанд нь сар тутам өндөр, жинг нь тогтмол шалгаж байгаарай. Шалгасан үр дүнгээ бичиж тэмдэглэх хэрэгтэй. ингэвэл тухайн хүүхдэд өвчний архаг шинж тэмдэг илрэхээс нь өмнө өвчилж байна гэдгийг мэдэх энгийн арга юм даа.

бичсэн: gereltuya төрөл: Зөвлөгөө | (21) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3500 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн нойронд ороод хөлс намдаж толгой нь бүлээн болдогв энэ юуных вэвщ, Мөн гадаа өвөл зун баЙХААС ҮЛ ХАМААРЧ ХӨЛӨРНӨ,
МАШ ХУРДАН ТАРГАЛАХ ГЭЭД БАЙХ ЮМАА
Зочин хэзээ бичсэн: 12:56, 2024-06-15 | |
Хөхүүл үед л тироксинийг ууж болох у.
Зочин хэзээ бичсэн: 04:17, 2019-01-14 | |
Бамбайн эм ууж байгаад хүүхэд гаргаж бололгүй яах вэ дээ. Би 2 охин төрүүлсэн. Харин жирэмсэн байхдаа шинжилгээгээ өгөөд эмний тунгаа тааруулаад уух хэрэгтэй.Тийм болохоор айсны хэрэггүй эмээ уугаад хүүхдээ төрүүлээрэй.
Зочин хэзээ бичсэн: 19:45, 2015-12-10 | |
би бамбайн эмчид үзүүлээд бамбайн дутагдалтай гээд Л-Тироксин 1/4 ууж байсан тэгсэн жирэмсэн болчихож оодоо хүүхдээ тээж болох уу эмэгтэйчүүдийн эмч болохгүй хүүхэд чинь өвчтэй гарна гээд байх юм хариу өгөөч
мөөгий (зочин) хэзээ бичсэн: 09:04, 2012-11-22 | |
хүүхэд
би хүүхэд тухи мэдлийн тухи олж бичэж энэ мэдэл их тус болоо тэврэлт тэврэлт гоё шүү зүрх өвдөх
цэцэг (зочин) хэзээ бичсэн: 16:34, 2010-04-07 | |
гоё шүү
Зочин хэзээ бичсэн: 11:53, 2010-01-05 | |
sick
Зочин хэзээ бичсэн: 23:38, 2009-11-19 | |
миа

Зочин хэзээ бичсэн: 23:37, 2009-11-19 | |
ярзайтал инээх ирмэх гуниглах алга ташилт sick not talking
Зочин хэзээ бичсэн: 21:22, 2009-09-09 | |
Аахаан тийм ч байж болох л юм. Нөгөө нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх гэсэн үг шиг л. Би гэхдээ эмч нарыг нээх үгүйсгээд байдаггүй л дээ. Заримдаа эмчийн буруугаас болж хүн үхэж үрэгдсэн тохиолдол байдаг л гэсэн. Тийм болохоор эрүүл энхийн нэгэн жаргалан гээл аль болох өвчин зовлон тусчихгүй шиг байхыг хүсч байна.
gereltuya хэзээ бичсэн: 09:34, 2009-07-24 | |
gereltuyaa
urhiin emneleg deer dadlaga hiij bgaa oyutanuud zondoo bii,
tednus l emee medehgui factalsan bh gej bodnom,
tuunees bish urhiin emch bol 10-20-hon emiig medehgui bna gej baihgui dee.
harin ubduhgui yumsan gej hicheedeg chini mash sian bna
mendee (зочин) хэзээ бичсэн: 09:28, 2009-07-24 | |
Ер нь өрхийн эмчийн мэдлэг чадвар дутмаг юм шиг санагддаг. /Гэхдээ уулын мод урттай богитой эмч эмчийнхээ мэдлэг чадвараас л хамаардаг/. Өвөл хүү халуураад би ч чирээл өрхийн эмнэлэг явсийн. Очоод үзүүлсэн хоолой нь өвдсөн байна гэснээ юу гэсэн гээч "Өө эмнийхээ нэрийг мартчихсан юу гэдэг билээ танай хүүхэд өмнө нь уужийсан шд" гэвүүл яахуу... Тээд тэрнээс хойш өвдүүлчихгүй юмсан, өвдчихгүй юмсан гэж л хичээжийна.
gereltuya хэзээ бичсэн: 08:43, 2009-07-24 | |
Цэцгээ-д
Чи буруу ойлгосон байж магад..
Бамбайн дутагдалтай үед харин хүүхэд олох магадлал бага байдаг. Түүнийг эмчлэх L-Thyroxin эм хэрэглэж байж хүүхэдтэй болох магадлал өндөрсөнө.
Жирэмсэн болсон үед харин цусны шинжилгээнээс чинь хамаарч L-Thyroxin ямар хэмжээгээр хэрэглэхийг эмч чинь тогтооно.тэр хэмжээ хүүхдийн чинь эрүүл мэндэд шууд хамаатай.
Blessing Tara хэзээ бичсэн: 02:06, 2009-07-24 | |
(..Ер нь өрхийн эмч нар ерөнхий мэргэжлийн эмчээр сургуулиа дүүргэсэн хүмүүс байгаа...)гэнэ үү?

Нарийн мэргэжлийн эмч нараа тэгээд өрхөд аваачаад тавиад байх хэрэг болж байнауу?
ерөнхий мэргэжлийн эмч нар чинь л анхны оношыг тавьж, холбогдох нарийн мэргэжлийн эмчрүү нь явуулах зөв ш дээ- миний бодлоор.

"Xүүхдийн жинг шалгаад л өвчний архаг шинж тэмдэг илрэхээс нь өмнө өвчилж байна гэдгийг мэддэг" харин ёстой энгийн болоод banal арга байна даа ярзайтал инээх
Blessing Tara хэзээ бичсэн: 01:55, 2009-07-24 | |
эргэлзэх
цэцгээ (зочин) хэзээ бичсэн: 18:05, 2009-07-23 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 200-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг