Нууц амраг
Нууц амраг
Та нууц амрагтай юу? Айдас, Хайр, Аз жаргал гээд хүмүүсийн хоорондын харилцааны чиглэлээр бичсэн нийтлэлүүдийн дараа нууц амрагийн талаар бичиж өгөөч гэсэн хэд хэдэн санал сэтгүүлийн хаягаар ирлээ. Энэ сэдвээр манай редакцид бөөн яриа болж, яах аргагүй хөндөх ёстой, нийгмийн өргөн хүрээг хамарсан асуудал гэж үзэн уншигч тантай санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Хаалттай бүхэн сонирхол татна
Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх “Ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг” гэж хариулах байх. Тэр байтугай хүүхэд хаанаас гардаг, яаж бүтэж бүрэлддэг тухай ч ярихыг зүгээр л хүсдэггүй. Ингэж явсаар хүүхэд маань насанд хүрэх цагт физилогийн шаардлага, орчлонгийн жамаар хэн нэгнийг сонгож сексийн харилцаанд ордог. Ихэнх залуус өнөөдөр сэтгэлийнхээ хөөрлөөр ханиа сонгож, аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа хүүхэдтэй болцгоож эцэст нь үүрэх ёстой хариуцлага гэсэн сэтгэхүйгээр гэрлэлтээ батлуулах нь түгээмэл болж.
Тухайн үедээ сайхан бүсгүйтэй, боломжийн залуутай суучихлаа хэмээн бодож байсан ч хугацаа өнгөрөх тусам оюун санаа, үзэл бодол нь таарахгүй улмаас бие биенээсээ хөндийрцгөөж, амьдралаас өөр ямар нэгэн зүйлийг хайж эхэлдэг ажээ. Ингээд бодохоор бидний хүнтэй харилцах харьцаа, хань нөхрөө сонгох сонголт, олж авсан санамсаргүй “муу” мэдээлэл нь гэр бүлийн харилцааны дэвсгэр суурь болж зарим талаар “нууц амраг” гэж хорьж болдоггүй, хаалгаа нээгээд оруулж болдоггүй амьдралын суурь нь болчихдог юм шиг.
Ээжийнхээ нуусан амттанг хүү ямар нэгэн аргаар олоод идчихдэг. Эцэг, эх, сургуулиасаа авч чадахгүй байгаа бэлгийн амьдралын талаарх мэдээллийг хүүхдүүд найз нөхдийнхөө хүрээлэл, кино жүжигээс л бараг авдаг. Ээж, аав энэ талаар ярьдаг бол үнэн бодитой мэдээлэл авч чадна. Харамсалтай нь тийм биш байгаагаас сонирхож хүсч буй зүйлээ аль болж бүтэхгүй эх сурвалжаас авдаг. Секс бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны том багана. Энэ зүйлийн талаар бага мэдэх тусмаа эсрэг хүйстнээ таньж чадахгүй зүгээр зөвхөн байгалийн “амьтныхаа” шаардлагаар дур хүслээ хангадаг.
Ямар ч араатан амьтан үр удмаа үлдээх зорилгоор эсрэг хүйстнээ сонирхдог бол хүн гээч амьтан сексийн харилцаанаас сэтгэлийн таашаал авдагаараа дээд төвшинд хүрсэн ч гэж ойлгож болох юм. Харамсалтай нь өнөөдөр манайд нөхөн үржихүйн болоод бэлгийн боловсролын талаар хүүхдүүд нь бүү хэл эцэг эх нь ч ямар ч мэдлэггүй. Мэдсэн ч мэдэхгүй царайлаад л явцгаана.
Ёс суртахууны доройтол ба амрагийн холбоо
Социалист нийгмийн үед амрагийн элдэв явдалтай хүмүүс хэл аманд өртөж, өсөж дэвжих замд нь бул хар чулуу тээгэлдэн, ажил албан тушаалаасаа буудаг байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн ёс суртахуун ямар нэгэн хэмжээгээр гэр бүлийн харьцаанд нөлөө үзүүлдэг байв. Социализмд байсан ёс суртахуун 1990-ээд оноос арчигдаж, гэр бүлд үзүүлж байсан сайн, муу ёс суртахууны нөлөөлөл алга болжээ. Хий хоосон орон зайд хүмүүс ёс суртахууны ямар нэгэн баримжаагүй болж, өөрийн эрхгүй дур зоргоороо загнах л үлдсэн. Үүний гол баталгаа нь тухайн үед олон олон гэр бүл салж, ил тодоор нууц амрагтай болж эхэлсэн явдал юм.
Социализмын үед зөвхөн нийтийн өмч л гэж байсан. Бүгдээрээ улсын төлөө ажиллаж эх орондоо ихийг бүтээж байна гэж боддог байв. Харин зах зээлийн харилцаа, капиталист нийгэм нь хувийн өмч дээр суурилсан байдаг. Улсын төлөө гэсэн сэтгэхүйгээс өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж эхлэхэд амьдралд хандах хандлага ёзоороороо өөрчлөгдөхөд хүрсэн. Ингэж орвонгоороо юм хувирч өөрчлөгдөхөд хүмүүсийн харилцаа ч шал өөр болж ирнэ. Өөрөөр хэлбэл нийгэмд амьдрах арга барил өөрчлөгдөхийн зэрэгцээгээр ёс суртахууны хэм хэмжээ өөрчлөгддөг. Жишээ нь, авгайгаа хаях нь ажил төрөлд падгүй гэж ойлгогдоно. Гэвч аль ч нийгэм төлөвшөөд ирэхийн цагт, ямар ч нийгэм хүмүүсийн харилцаан дээр тогтдог болохоор хүн хүнээ хүндлэх, хүний харилцааны эерэг шинж төлөвийг улам бэхжүүлж, нийгмээ эрүүлжүүлж, улам төгс төгөлдөр, хүнлэг болгож байхыг зорих ёстой. Үүнд нийгмийн зүтгэлтэн, олны танил, олон түмэнд байнга харагдаж байдаг хүмүүст олон нийтийн зүгээс ёс суртахууны өндөр шаардлага тавих нь маш чухал бөгөөд зүйн хэрэг.
Ганцхан жишээ дурдъя. АНУ-д ерөнхийлөгч болохын тулд гэр бүлийн асуудал хамгийн том шалгуур болдог. Хуульд ийм заалт байхгүй ч нийгмийн сэтгэлгээнд бүрдсэн ёс зүй юм. Мөн нийгэмд тэргүүлэх байр суурь эзэлж буй төрийн албан хаагчид ч ёс суртахууны хувьд зөв үлгэр дууриал үзүүлэх ёстой байдаг. Тэр ч байтугай эдгээр хүмүүс нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэсэн утгаар хуулийн тусгай заалт үйлчилдэг. Хэрвээ тухайн хүн буруу зүйл хийлээ гэхэд хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээгээд зогсохгүй, өөрийг нь хүлээн зөвшөөрч байсан хүмүүсийн итгэлийг алдсаныхаа төлөө, түүнийг даган дуурайж буй хэсгийг муу зүйлд “уруу татсан” учир давхар хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Хэрвээ ёс суртахууны алдаа гаргаж, олон нийтийн өмнө хормой хотны асуудалд орооцолдвол албан тушаалаа шууд өгч, ард түмнээсээ уучлал хүсэх нь ард түмнээ хүндэлж байгаа хэрэг.
Харин манайд гэр бүлийн эрүүл бус уур амьсгал, тогтворгүй байдлыг албан тушаал хашихад нөлөөлөх шалгуур гэж огт үздэггүй. Хэн нэгэн албан тушаалтан хэдэн эхнэр сольж авгай хүүхний асуудалд орооцолдсон ч олон нийт нэг их тоодоггүй. Төрийн албан хаагч, хариуцлагатай ажил хийдэг хүмүүсийг сонгохдоо гэр бүлийн тогтвортой байдал гэсэн чухал зүйлийг авч хэлэлцдэггүй. Энэ хоёр хандлагыг харьцуулах юм бол манай нийгмийн тэднээс хэр их зөрүүтэй байгааг харж болно.
Энэ нь нийгэм ухамсрын доройтолд орж өөрийн гэсэн ёс суртахууны хэм хэмжээ байхгүй болсныг гэрчилдэг. Бидний бахархан дуурайх хүн гэр бүлийн хувьд тогтворгүй байгааг хүлээн зөвшөөрч байна гэдэг жирийн иргэдийн дунд хэр баргийн ийм асуудлыг тоохгүй, гэр бүлийн дунд ч ийм уур амьсгал үүсэхэд цочирдохгүй байх ёс суртахууны доройтолд хүргэж байна.
Нууцхан амраглал үгүй болчихвол...
Нэгэн захиа миний ширээн дээр байна. Буруутгаж болдоггүй, магтан сайшааж болдоггүй далд хүслийг, нууц амрагийг өөрийнхөөрөө бичжээ.
Амраглал ахуйн хэлбэртээ орох цагт бидний хайр унтарч эхэлдэг. Бага багаар, тун тунгаар хайр нимгэрсээр нэгэн цагт хэн нэгний нүднээс гэрэлтэх хайр өөр дээр нь тусах үед дахин дурлана. Дурлал биднийг өөрийн эрхгүй татдаг. Харин хайранд бид аяндаа л уусчихдаг. Бид хайрлаж амьмдрах боловч дурлалбиднийг хэзээ цочроож, хэзээ сэрээхийг хорьж үл чадна. Учир нь дурлал хамгаас хүчтэй нь. Ахуйн хайр дэндүү дорой, иймд нууцхан амраглал үгүй болчихвол хайр яахин агуу гэгдэх билээ... гэсэн үгтэй энэ захиа гашуун үнэнийг хэлэх шиг.
Ганцаардлын мананд төөрч, сэтгэл санаагаа хуваалцах хүнгүй болвол та яах вэ? Эхнэр тань /нөхөр/ өдөржин ажиллаж ирчихээд, орой нь ядарснаа гайхан орондоо ороод нам унтчихдаг бол та яах вэ? Үр хүүхэд, ханьдаа гомдоллон та нарын төлөө би ингэж өдөр шөнөгүй ажиллаж байна, та нарыг тэжээж байна гэхчилэн үглэх хүн зөндөө бий. Хайртай гэж хэлдэг тоо нь цөөрөөд, өдөр тутмын амьдралын хэрэгцээ, материаллаг зүйлийг бүрдүүлэх гэсээр гэр бүлийн аз жаргалаа хойш тавиад байдаг.
Амьдрал дардан шулуун байдаггүй гэж ярьдаг мөртлөө өчүүхэн саад, бэрхшээлийг давж чадахгүй зөрчилдөж, эцэстээ өөрийгөө өмгөөлөх өчүүхэн сэтгэлтэй л хоцордог. Тохиолдож буй бэрхшээлийг хэн хэрхэн даван туулж байгаагаар нь үнэлж дүгнэж болно. Хоорондын үл ойлголцлоо ярилцаж шийдвэрлэх чадвартай байх ёстой бөгөөд хэрэв ингэж л чадахгүй бол сэтгэлийн дарамт шаналал, өөрийгөө илэрхийлэх боломж, хүн хэмээн ойлгож баярлах, гомдох цагт түшиж тулах нэгнийг амьдралдаа шууд хүлээн авдаг гэж сэтгэл зүйчид дүгнэжээ.
Хүний аливаад хандах хандлага багын төлөвшил, хүмүүжил, төрж өссөн орчин нөхцөл нөлөөлдөг. Эхнэр нь үглээ, өөлөх муулах бүхнийг анддаггүй байхад нөхөр нь үг дуу цөөтэй, хэрийн зүйлд оролцоод байдаггүй бол тэр хоёр аажмаар зөрчилддөг. Хамгийн наад зах нь нөхөр нь гэр бүлийн хэрүүл маргааныг тэвчдэггүй байвал эхнэрийн муухай ааш нууц амраг руу түлхэж орхидог.
Гадаад руу гарна, гадаад руу явуулна...
Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр гадаад руу явах хүн олон байгаа ч тийм нэрийн доор нэг хэвийн амьдралаас зугатсан, залхсан, холдохын хүсэлд автсан хүмүүс явж байгаа нь нууц биш. “Нөхөр маань Солонгос яваад тэндээ нэг юмтай болчихож...” гэх яриаг та бид сонсож байсан. Ахиухан цалин авч, гэр орноо өөд татах зорилго өвөрлөгсөд, тэдний хажуугаар амьдарч буй нийгэм, амьдралын хэв маяг, гэр бүлийн харьцаанаасаа залхаж гадаадыг зоригсод нь идэвхтэй гэрлэлтийн болон хөдөлмөрийн насныхан байдаг. Өчигдөрхөн үрийн зулай үнэрлэсэн эцэг өнөөдөр амьдралын төлөө гэсэн нэрийн доор гадагшаа гарч, төд удалгүй сураг алдрах тохиолдол элбэг. Монгол Улсын 200 мянга орчим залуу гадаадад ажиллаж амьдарч буй. Ойрын үед гадагшаа гарахаар төлөвлөж, бүртгүүлсэн хүний тоо ч үүнээс дутахгүй. Тэр тусмаа гэр бүл болж, орон байраа бэлдсэн хойноо бус “хар нялхаараа” хүүхэдтэй болж, түүнийхээ дараа нэг гэртээ ордог монголчуудад унаа тэрэг, гэр орон хэрэг болно. Тэгээд л гадагшаа гарч ажиллахаар зорьдог. Эцэст нь тэндээ нэг юмтай болно. Эсвэл энд үлдсэн нь хэн нэгнийг сонгоно. Ерөнхийдөө зарим гэр бүлийн амьдрал нэг л ийм жимээр яваад байх шиг. Зарим нь амьдралын эрхээр явж байхад нэг хэсэг нь шинэ орчин, шуудхан хэлэхэд чөлөөтэй байх гэж гадагш гарч байна.
Үүнийг батлах мэт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газраас “Монгол иргэдийн гадаад хөдөлмөр эрхлэлтийн байдал, үр дагавар”-т судалгаа хийжээ. Судалгаанд 20-40 насны гэр бүлийг хамруулсан байна.
Гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орсон эсэх |
|
Хэвийн |
38% |
Хэвийн бус болсон |
52% |
Мэдэхгүй |
10% |
Итгэлцэл ямар байдаг вэ? |
|
Итгэдэг |
35% |
Итгэлцэл буурсан |
29% |
Байнга хардалцдаг |
36% |
Нууц амраг, сексийн хамтрагчтай болсон эсэх |
|
Байхгүй |
24% |
Байгаа |
47% |
Байж боломгүй зүйл |
26% |
Баячууд эхнэрээсээ уйдахаараа...
Мэдээж хэрэг мөнгө төгрөгөөр гачигдахгүй хэсэг нь мөн л ийм “хэрэгцээгээ” гүйцэлдүүлэх зорилгоор энхэр хүүхдээ “Улаанбаатараас өөр газар амьдар, утаа униар хэтэрлээ, стресс бухимдал, хүүхдэд сайн боловсрол хэрэгтэй” гээд өндөр хөгжилтэй орнууд руу “хөөчихдөг”. Үнэндээ бол Монголдоо эрх чөлөөгөө эдлэн, амрагийн явдлаа амар тайван хөөцөлдөх боломж хайж байгаа хэрэг ч юм шиг. Олны танил гэгддэг хүмүүсээс иймэрхүү байдлаар хуучин эхнэрээ шинэчилсэн тохиолдол хэд хэд байгааг та ч бас хэлүүлэлтгүй мэдэх байх.
Утаанаас хол бай, хүүхдээ сайхан боловсролтой болгоё гэхэд ямар ч эмэгтэй хүн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь нийгмийн уруу, дорой байдлыг овжин ашиглаж хөндийхөн байх, өөрийнхөө жаргалыг хайх гэсэн оролдлого байдаг.
Үглэж янших эхнэрээс илүү өөрийг нь
хүлээдэг би эрхэм
Бидний эргэн тойронд алхах хүмүүс дотроо юу тээж явдгийг тайлж хэлэхийн аргагүй. Гэсэн ч өрөөлөөс хайр гуйн, эхнэр хүүхдээс нь “хулгайлан” амьдарч, түүндээ шаналж, заримдаа хоргоддог нэгэн бүсгүйтэй ярилцлаа.
- Нууц амраг амьдралд байх ёстой гэж үү?
- Байх ёстой эсэхийг би дүгнэх утгагүй л дээ. Ганцаардал намайг энэ амьдрал руу түлхсэн. Хэнд ч гэсэн үр хүүхэд, хань ижилтэйгээ элэг бүтэн амьдрах шиг жаргал байхгүй. Өөрийгөө ганцаардуулахгүй гэхдээ өрөөлийн нөхөртэй уулзаж байгаа минь амиа бодсон бэртэгчин зан. Гэсэн ч бид хоёр нэг нэгнээсээ эрч хүч авдаг. Тэр минь эхнэртэй, том болсон хоёр хүүтэй. Олон жил ажил, амьдрал гэж явсаар эхнэртэйгээ чин сэтгэлээсээ ярилцдаггүй, ойлголцохгүй байна гэж надад тайлбарладаг. Нэр төр, үр хүүхдээ бодоод хэзээ ч эхнэрээсээ салж чадахгүй гэдэг. Ингэж бодохоор би түүний нэр хүнд, үр хүүхдийнх нь дэргэд юу ч биш.
- Та түүнээс салж чадах уу?
- Амьдралаа аваад явчих, сайхан хүнтэй учирвал салнаа. Одоохондоо гэр бүлгүй болохоор салъя гэж хичээсэн ч чаддаггүй юм. Эхнэрийнх нь өврөөс нөхрийг нь булаагаад арчаагүй амьтан гэж өөрийгөө буруутган болъё гэдэг ч маргааш надад эр хүний түшиг, нөмөр хэрэгтэй болдог.
- “Нууц” гэсэн тодотголтой амьдралд хэцүү зүйл олон тохиолддог байх?
- Гэр бүлтэй хүн чинь баяр ёслолоор надтай хамт байна гэж үгүй. Тэр үед л хамгийн ихээр ганцаардаж, дахиад уулзахгүй дээ гэж үзэн яддаг. Гадуур салхинд цуг алхаж болохгүй, хамт суугаад ресторанд хоол идэхгүй, хүссэн цагтаа утсаар ярьж болохгүй, эхнэртээ худал хэлээд ирснийг нь мэдсээр байж инээдэг далд, давхар амьдрал заримдаа чихээ дараад зугатмаар хэцүү байдаг. Миний зугатсан ганцаардал эргээд улам хүчтэй болж, хэн нэгнийг үгүйлэх орон зай үлдээгээд байгаад дахиад л гуньдаг.
- Та нөхөртэй болно. Тэр үед нөхөр тань хэн нэгнийг нууц амрагаараа сонговол яана?
- Би хажуудахдаа ямар нэг зүйлийг өгч чадаагүй юм байна даа л гэж бодно. Ухантай эр хүн хичнээн нууц амрагтай байлаа ч гэр бүлээ орхидоггүй юм. Би энэ хүнтэй дөрвөн жил уулзаж, учирч байна. Эхнэрээсээ салдаг бол салахаар урт хугацаа гэж би боддог. Тэр хүнд чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийг нь ойлгох хүн хэрэгтэй болоод л намайг сонгосон. Түүнээс биш гэр бүл, үр хүүхэд, өмсөх, зүхээр дутсан юм байхгүй шүү дээ.
- Ганцаардал нууц амрагтай болох шалтгаан гээд байнаа даа?
- Олон шалтгаан байгаа байх. Хүн бүр өөртөө дутуу юмыг хүнээс эрэлхийлж байдаг. заримд нь нууц амрагийн харилцаа албан тушаал ахих шат болдог байхад нөгөө хэсэгт нь санхүүгийнхээ асуудлыг шийдэх хөшүүрэг болдог. Бас сексийн дур сонирхлоороо нийлдэг. Бид хоёрын хувьд гэвэл чин сэтгэл чухал байсан. Мөнгө олж ирсэнгүй гэж үглэх эхнэрээс нь илүү өөрийг нь хүлээж, догдолдог миний сэтгэл түүнд эрхэм байсан гэж ойлгож болно. Манайхны нэг сул тал байдаг. Бие биедээ хайртай гэж суучихаад гэрлэснийхээ дараа аль аль нь арав таван төгрөг, өнөө маргаашаа бодож, сэтгэл гэдэг зүйлээ хойш тавьдаг. Ингэж явсаар нэг мэдэхэд ойлголцохгүй болж, өөр өөр хүнийг хүсэмжилдэг байх гэж энэ бүсгүй ярьлаа.
Хэдийгээр энэ хүн өөрийгөө сэтгэл санааны хувьд түүний нууц амраг, эдийн засгийн хувьд хараат биш гэж байгаа ч үнэн чанартаа түүнээс ямар нэгэн зүйл хүсэмжилж байгаа нь илт мэдрэгдэж байна. Энэ эмэгтэйн хувьд дотроо шаналж явдаг нэг зүйл нь нөгөө эрийнхээ хэзээ ярьж, дуудна, тэр үед л бэлэн байх явдал. Түүнийг яриагүй байхад түрүүлж залгаж болохгүй, гэр лүү нь утасдах бүр хориотой. Эрэгтэйгийнхээ дохиогоор л амьдарна гэсэн үг. Үнэндээ бол эхнэр нь гэртээ нөхрөө хүлээн хоол, цайг нь бэлдэж цонхон дээрээ торойтол зогсдог, нууц амраг нь амрагийн жаргалаас бусдыг амсаж чадахгүй ганцаарддаг.
Нууц амраг байх ёстой юу? |
|
Байх ёстой |
52% |
Байх ёсгүй |
32% |
Мэдэхгүй |
16% |
Эрх чөлөө, соёл иргэншил, сексийн харилцаа…
1960-аад оны үед АНУ-д жирэмсэнээс хамгаалах эм бэлдмэл гарч, жирэмсэн болно гэсэн сэтгэл зүйн айдсыг үгүй хийснээр сексийн харьцаанд хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарсан гэдэг. ......
Хайртай дуртай гэлцэн гэр бүл болж насан туршийн амьдралаа холбосон хос хоёрын хооронд гуравдагч этгээд гарч ирнэ гэдэг байж боломгүй зүйл мэт. Дээрх судалгааны дүнгээс харахад манай нийгэм өөрөө нууц амрагийг хүлээн зөвшөөрч, өөхшүүлж байгаа нь илт мэдрэгдэж байна. Үүнээс гадна эрх чөлөө, соёл иргэншил, хотын соёл гэх үгс ойрын хэдэн жил хүчтэй яригдах болсон. Гэсэн ч энэ зүйлүүд манайд жинхэнэ утгаараа хөгжиж байна гэж хэлэхэд учир дутагдалтай. Салсан, сарнисан, хаясан, хаягдсан гээд эхнэр нөхрүүд бие биеэ газар доор ортол муулж, чөлөөт гэгдэх сонинуудын зайг бөглөж өгдөг. Ер нь гэрлэлтээ цуцлуулах явдал тухайн хувь хүний асуудал, нэгэнт бий олсон нөхцөл байдал учраас хэн хэндээ өс санах нь утгагүй юм болов уу? Барууны нийгэмд гэр бүл цуцлуулах үед бие биенээ муучилсан үзэгдэл бараг гардаггүй аж. Учир нь тэдгээр хүмүүс ёс суртахууны болоод эдийн засгийн чадавх нь гэр бүлийн хүнээс хамааралтай бус, бие даасан байдаг бөгөөд салалтын дараах амьдралын баталгааны асуудлыг хууль шийддэг байна.
Аргагүйн эрхэнд орсон хүн нууц амрагийг
хүлээн зөвшөөрөх шалтгаан
Эхнэрээ эсвэл нөхрөө хэн нэгэнтэй амраглаж байгааг мэдэж байсан ч салж чадахгүйгээс хойш гээд хүлээн зөвшөөрөх арга ядсан хүн байдаг. Тэд ихэвчлэн доорх шаардлагыг тавьдаг байна.
1. Ганцхан хүнтэй явах – Гэр бүлээс гадуурх сексийн харилцаа замбараагүй байх нь хэн хэндээ эрсдэлтэй. Тиймээс оюун санаагаараа ойлголцдог, таашаал авдаг ганцхан хүнтэй байхыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрдэг.
2. Удаан хугацааны харьцаа бус түр зуурын амраглал байж болно – Удах тусмаа “нууц амраг”-таа хайртай болчихно гэж эмээгээд ганц удаагийн болон түр зуурын амрагийн холбоог бол хүлээн зөвшөөрдөг.
3. Зарим нэгэн хүнтэй явалдахыг зөвшөөрөхгүй. Үүнд өөрийн сайн_ найз, ойр дотны хамаатан гэх мэт зарим хүнтэй уулзаж учрахыг тэвчиж чадахгүй бусдыг нь уучилна.
4. Сексийн харилцаанд орж болно, хайртай л болж болохгүй.
5. Гэр бүлийн сексийн харилцааны нууцыг өөр хүнтэй хуваалцаж болохгүй. Жишээлбэл өөрсдийн дуртай байрлал, орчныг нууц амрагтайгаа туршиж болохгүй.
6. Тохиолдлын харьцаанд орж болно. Ганцхан надад л мэдэгдэхгүй байгаарай.
Өөрийг чинь хэзээ нэгэн цагт бас л ийм
маягаар хаяж явахаас буцахгүй
Нууц амрагийн талаар бичихээр олон хүнтэй уулзлаа. Уулзсан хүн бүр энэ явдлыг өөр өөрийн өнцгөөс харан буруушааж, зарим нь дэмжиж байлаа. Тэдний нэг нь доорх захидлыг бидэнд ирүүлж, зөвлөгөө хүссэн юм. Иймэрхүү зүйл өнөөгийн бидний эргэн тойронд олон байгаа учраас уншигч тантай хуваалцах нь зүйтэй гэж үзсэн юм.
Би гурван жилийн өмнөөс нэг залуутай уулзаж байгаа. Анх түүнийг гэр бүлтэй гэдгийг мэдээгүй. Харин түүнийг эхнэр, хүүхэдтэй гэдгийг мэдэх үед би түүнд хэдийнээ дасаж, хайрласан байсан. Утасны цаанаас хүүхдийнх нь “Ааваа та хэзээ ирэх вэ?” гэж асуух дууг сонсох тоолондоо зүрх зүсэгдэх шиг болдог. Гэсэн ч би салж чаддаггүй. Харин сүүлийн үед залуу маань “Чи өөр хүнтэй яваад үзээрэй. Би эхнэрээсээ салж чамтай сууна. Хүүг минь хайрлаж чадах уу? Надтай гэрлэхгүй гэвэл ална шүү” гэж айлгадаг болсон. Энэ явдал миний залуу насны алдаа гэж харамсаж байвч тэр гэр бүлийг үймүүлж, эх үр хоёрыг салгана гэдэг аймаар санагдаж байна.
Хариулт: Бүр анхнаасаа танд эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй, нууна гэдэг маш анхаарах ёстой зүйл. Өөрөөр хэлбэл эхнээсээ хуурч мэхэлж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүний гэр бүлийн харьцаа ямар муухан байдалд байгаа нь таны захианаас төсөөлөгдөж байна. Нэг талаар өөрийнхөө гэр бүлийг, нөгөө талаас таныг ингэж дарамталж байгаа явдал бол өөрийг чинь хэзээ нэгэн цагт бас л ийм маягаар хаяж явахаас буцахгүй ёс суртахуунтай нь харагдаж байна. Мэдээж хэрэг ийм байдлыг үүсгэлцсэн хүн нь бол та өөрөө. Нэг үгээр хэлбэл та барьцаалагдаж байна гэсэн үг юм. Хамгийн гол нь та хэн нэгэн хүнийг гэр бүлээс нь салгаж, үр хүүхэд эхнэрийг нь өнчрүүлэхдээ зүрх чинь өвдөж байгаа биш өөрөө энэ хүнээс маш их айж байгаа юм уу гэж ойлгогдлоо. Хамгийн түрүүнд үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв ойлгож авах нь чухал учраас үүнийг бичиж байна. Харин яаж энэ байдлаас гарах вэ гэдэг асуудлыг олон талаас нь ойлгож байж ярих нь зүйтэй. Түүнээс бус шууд тэг гэж хэлэх гарц байхгүй, сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
Манайд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар ховор. Хүмүүс ч тэдэнд хандаж сураагүй. Ийм байдалтай байгаа учраас дотроо асуудлаа хуримтлуулж, шаналах, улмаар бүр даамжируулсанаас үүдэн гарах хор хохирол олон дахин нэмэгддэг. Өөртэйгөө ижил түвшний мэдээлэл, мэдлэгтэй хүмүүстэй ярьж зөв шийдэлд хүрнэ гэдэг бараг боломжгүй.
Хэзээ, хэнийг нууц амрагаараа сонгодог вэ?
Нууц амрагууд бие биенээ сонгохдоо насыг харгалзан үздэг гэсэн ойлголт байдаг. Эрчүүд өөрөөсөө олон дүү бүсгүйчүүдэд талтай ханддаг. Эр хүний байгалаас заяагдмал бүхнийг захирч, эзэмдэх хүсэл цухалздгийн дээр тэд ахих тусмаа сексийн болон амьдралын арвин туршлагатай болж, мөнгө санхүүгийн хувьд ч асуудалгүй болдог. Харин эмэгтэйчүүд тэр бүр өөрөөсөө дүү залуусыг сонирхдоггүй, үеийнхээ юмуу ахимаг эрчүүдийг сонгодог. Үүнийг эмэгтэй хүний хэн нэгэнд эрхэлж, хайр халамжинд нь умбах хүсэлтэж шууд холбож ч болох юм. ');
$.ajax({
type: "GET",
url: "../entry.php",
data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 14951, "w" : "gerel"},
cache: false,
success: function(html){
$("#comment_container").append(html);
$("#comment_more"+ID).remove();
}
});
}
else
{
$(".comment_morebox").slideUp();
}
return false;
});
});
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Bi muu hun baij bolno anhaaral halamj sularsan hun baij bolno gehdee ehner hun oor huntei untaad yavna geheer minii setgeld odoo herne buuj ogohgui yum bi ooroo tegj yavdag bol bas oor hereg baihal daa.
Iim uied er hun hamgiin iheer setgel zureh ni shanaldag yum baina lee bi tuuniigeen buh zuiliig ni ingeed martaya ene amidralaa dahin sergeeie gol ni bit 2 ene huuhed baina shuu dee gej heleed bailgasan bolovch setegl zureh ni negel oor tiishee bolchihoj
BI ENE UED YAG YAMAR ARGA HEMJEE EVEH VEI HUMUUSEE NADDAD TUSLAACH

би хувьдаа нууц амрагийг дэмждэггүй. гэр бүлийн аз жаргал гэж ямар аугаа сайхан зүйл байдаг гээч. магадгүй хүн болж төрсөний утга учир ч байж болох...




Миний бодоход анхнааса хүнээ зөв сонгоод бас илэн далангүй байвал ийм нууц амраг байхгүй байж болох байх гэж боджийшд.
Эсүүл нууц амраг шиг эхнэр нөхөр яааад байж болку ингэж. Уугнаасаа цэцэг усалку бол гандаж үхдэг шд. Тэрэн шиг хайрааа хамгаалааад хадгалаад халамжлаад байвал болдоггүй юм уу?
Монголчууд нууц амрагийг өөгшүүлж бна гэдэг чинь анхнааса гэр бүл төлөвлөлт байхгүй , жирэмсэн болохооро за одоо гэрлэе гээд гэрлэдэгтэй холбоотой юм шигээ. Бас дээр нь гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа гэж юм бгаашд.
