Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662986 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 238-р хуудас. | дараах >>

Чингис хаан минь өршөө

2008-06-27,16:25

Соёлын гавьяат зүтгэлтэн Ш. Гүрбазар
Чингис хаан минь өршөө

 Мөнх хөх тэнгэрийн доор

Мөргөн байж хүлцэл өчье

Гурван гурвын есөн шөнө

Гуйлгын үгээр үнэнийг учирлая

Эзэн богд Чингисийхээ сүлд хийморийг

Энэ цагийн буулган дор дээдэлж чадлаа гэж үү

Шагай шиг тарсан Монгол их гүрэн

Шарын шашинд хүлүүлсэн номхон доройд хувилж

Тэнгэрийн шүтлэгтэй их ард түмэн

Тэрлэгэндээ өтөлтлөө доройтсон доо, Миний Монгол

Цагийн салхи эргэж

Тусгаар тогтнолоо зарласан ч

Эзэн богд Чингисийнхээ нэрийн дуудах эрхгүйгээр

Эртний их түүхээн

Нууж уншихын дайтай төөрөлдсөндөө

Хорьдугаар зууны давалгаанаар

Ардчиллын замыг сонгож

Хоймортоо сүр сүлд хоёроо залж

Одоо л Монгол орон

Орчлонгийн хөх дайдад сэргэх нь үү гэтэл

Дэлхий мэдэх Чингисийнхээ

Агуу их сүрийг

Дэндүү тэгэ хойч үе нь

Алдас болтол гутааж байгааг яах вэ

Архины шошго

Адгийн дэн буудал

Дампуурсан цэнгээний газар

Давсны сав, гурилын уутан дээр хүртэл

Их хааныхаа дүрийг

Согтуу хүн цаасан дээр алаха шиг эрээчиж

Солиотой хүн өдрийн тэмдэглэл бичих шиг сараачлаа

Бүсгүй хүн төрвөл

Чингис мэндэлж

Бөө, удган, согтуу хүн ч

Бүгд тэнгэртэй ярьж

Хоёр сая ард түмэн

Сэрж байгаа нь энэ юм болов уу

Ховорхон олдох түүхээрээ

Солиорч байгаа нь энэ юм болов уу

Уул нь

Гундаж байхдаа ил гаргадаггүй

Тахил гэж байдагсан

Гуйлгачин явсан ч арилжиж болдоггүй

Шүтээн гэж байдагсаан

Бишрэх, хүндэтгэх, нандигнах алтан чанад

Бидний үед л лав тохинохгүй нь бололтой

Голомт хэмээсэн амин тойрогт

Хоймор

Хоймрооннар зөв шүтсэн

Эзэн-иргэд

Өнжүүл, хэвтүүл , тугчийнхантай

Өндөр түүх ийм л асан

Төр сэрүүний бэлгэдэл болгон

Туг хиараа оройдоо мандуулдаг шиг

Өвөг хийморь дэлгэрч явах  цагтаа  л бид

Өмнөө Чингис хаанаа л залъя аа, мэдэгтүн

Газраас дээр тэнгэр байдгийг мэддэг бол

Ганцхан их шүтээнээ дээдлэх баг нь болжээ

Чингис хаан минь өршөө

 

бичсэн: gereltuya төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1442 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 238-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг