ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА
Өнөөдөр яагаад ч юм нэг л урамгүйхэн өнгөрлөө. Яагаад гэдэг асуултыг тавьж хариуг нь өөрөөсөө хайгаад олсонгүй. Хэн нэгэнд гомдсон зүйл надад лав байхгүй. Тэгсэн хирнээ л... Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн үг байдаг даа. Ямартаа ч халуун дулаан үгийг хэзээ чбитгий харамлаарай нэгнээсээ. Ингээд ЯРУУ НАЙРАГЧ. ТООМОЙН ОЧИРХҮҮГИЙН УРАМ ХАЙРЛА ШҮЛГИЙГ бичлээ..
Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хичээ гэж урам хайрла
Анхны цалингаа аваад баярлаж байгаа хөвгүүнд
Аавын хүү эр хүн болж гэж шан хайрла
Амьдралд нэг эндээд гэмшиж суугаа хүнд
Ахиад алдахгүй ээ хө, гэнэдэж гэж ухаан хайрла
Өдий жил ч хол байна даа гэж хүлээж суугаа амрагт
Өө юухан байхав гэж итгэл хайрла
Өндөр нас ч дарлаа даа гэж гуньсхийж суугаа бууралд
Өвөө та ануухан байна даа гэж урам хайрла
Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүч тэнхэл өгөх бүлээн дулаан сэтгэл хайрла !