Санаснаар болдоггүй хорвоо
Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг. Миний бодлоор бол сайн явах санааных гэдэг яахын аргагүй үнэн юм шиг. Амьдралд өөрийн гэсэн байр сууриа олж, нийгэмд өөрийн гэсэн оргилыг буй болгохын төлөө зүтгэх, хань ижлээ зөв сонгох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд энэ бүхэн нь хувь хүний өөрийн зохион байгуулалт, ухамсраас шууд хамаарах боловч амьдралыг бүгдийг нь эхнээс дуустал нь төлөвлөх бэрх. Тийм ч учраас санаснаар болдоггүй хорвоо гэж ярьдаг байх. Гэхдээ өөрөө амьдралд илүү их хариуцлагатай хандсанаар санаснаараа хорвоог эргүүлж чадах боломж байгааг ч үгүйсгэж болохгүй. Яагаад ингэж бичиж байна вэ гэвэл? Тайлбарлахаасаа өмнө нэг зүйлийг бичье. Саяхан танил бүсгүй маань жирэмсэн болчихоод абортанд орох гэсэн хугацаа нь хэтрээд авхуулах боломжгүй гэж эмч хэлж. Тэгэхдээ тэр эмч 150000 төгрөг өгвөл гэдсэн дотор нь амьгүй болгоод, хэсэг болгож бутлаад гаргадаг эм байгаа тухай танилд маань хэлсэн байсан. Тэгээд л мөнгөний эрэлд гарч. Энэ явдлаас үзэхэд хэрвээ танил маань жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол өнөөдөр өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохгүй л байх байсан. Бас эдийн засгийн хувьд ч тэр. Сайн сайхан амьдпрал гэдэг санааных биш хувь хүний өөрийн тархи толгойноос ихээхэн шалтгаална. Нэгэнт жирэмсэн болчихсон юм бол гаргаач гэж хэлэхэд нөхөр маань тийм ч сайн хань биш, үнэхээр амьдралаа аваад явна гэдэгт би эргэлздэг гэж хариулах юм. Уруу дорой гэдгийг нь мэдсээр байж хамт амьдарч, үр хүүхдийг нь тээж байна гэдэг тухайн хүний өөрийгөө хайрлах хайр дутуу байсныг харуулах мэт. Ганцхан олдох хүмүүн заяа. Түмэн будааг цацахад зүүний үзүүр дээр тогтох ганцхан будаа шиг тийм л ховор, тийм л үнэ цэнэтэй. Санаснаараа амьдрая гэвэл өөрөө өөртөө ч тэр, өрөөл бусдад ч тэр чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өөртөө хань болохгүй хүнтэй мэдсээр байж амьдарна гэдэг минийхээр байж болохгүй асуудал. Харин тэр хүний хувьд өөр юм шиг. Ингээд л бодоод байхаар санаснаар болдоггүй хорвоо юм даа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Манайхний бэлгийн боловсрол ч тэгээд хэцүү л дээ.
бүтэлгүй хүнтэй мэдсээр байж очиж наалдана. ямар ч хамгаалалтгүй сэксийн харьцаанд орно. адаг сүүлд нь бий болчихсон амьд амьтны амиар эрүүл мэнд эдийн засгын хохирол амсан байж тоглоно. энэ нь амьдралд ганц тохиолдох хувь заяа ч биш. дахин дахин давтагддаг. ийм хариуцлагагүй хүмүүст юу ч хэлээд ойлгодоггүй.
http://www.sonin.mn/?p=8624
энэ бол арай дэндүү эмгэнэлтэй юмаа.