Би эндхийн ажилчин
2009-06-02, 09:43
"Цаг төр, хүмүүс" сэтгүүлд ажиллаад нэг жил болчихжээ. Цаг хугацаа хэтэрхий хурдан байна. Юу ч хийж амжаагүй байтал бүхэл бүтэн 365 хоног өнгөрчихөж. Энэ жижигхэн өрөөнд амьдрал тэр чигээрээ буцалж байдагт нь би хайртай. Зүгээр л сэтгэл хөдлөлөөрөө бус, бүхнийг ул суурьтай бодож үг бүрээ бодож, жижиг зүйлийг ч олон талаас нь няцалж, бяцалж бичихийн сайхныг эндээс би мэдэрсэн. Цөөхүүлээ ч гэсэн гар нийлсэн хамт олныхоо дунд инээж, мөр зэрэгцэн ажиллаж байгаа маань ч миний бахархал. Эхнийхээ дугаарыг уншигчиддаа хүргээд жил гаруйн хугацааг үдэж байгаа манай хамт олон өнөөдөр 83 дахь дугаараа гар