Наадмын бэлтгэл юу болов?
Наадмын бэлтгэл юу болов?
Хойтон жилийн наадам хол байна даа гэсэн гэгээн гунигаар бид наадмыг үддэг. Наадмын маргааш яагаад ч юм бүхэлдээ шарлаад намрын дохио орчихдогсон.
Сонгуулийн сүрд дарагдсан наадмын тухай бодол өнөөдрөөс сэргэж эхэллээ. Хэд хоног тасралтгүй орсон бороо хотын өнгийг засаад сайхан болох шинжтэй. Уул нь жилийн жилд яг өдийд төв цэнгэлдэхийн засвар, зүлэг ногоо, зам засварын талаар ид ярьцгааж байдагсан. Гэтэл энэ жил арай хожуу энэ талаар иргэд мэдэх болоод байна.
Нөгөө хэдэн бөх нь цолоо наймаалцаж, морь нь гараандаа хүрэлгүй эргээд, сурынхан талбайгүй боллоо гэж гомдоллодог наадмын өнгө ямархуу байгаа бол? Хэн хүнгүй наадмын хуушуур идэх гэж хорхойсдог ч цэнгэлдэхийн гадуур энэ төрлийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаагаа явуулах байр, орчин нөхцөл нь авахын аргагүй хэвээрээ байсаар байх уу? Энэ олон асуултад хариу эрсэн ч одоохондоо дорвитой хариу хэлчих хүн олдсонгүй.
Машинаа хаана тавих вэ? Хэн бидэнд үйлчлэх бол?
Энэ жилийн наадамд улсын төсвөөс 697 сая төгрөг зарцуулах аж.үүнээс 300 сая гаруйг сур болон шагайн харвааны байр босгоход зарцуулж байна. Мөн хамгийн том асуудал бол машин тавих газар олддоггүй зовоодог. Энэ жил “Г” зeвшeeрeлтэй машинуудыг хeл бeмбeгийн талбайн зvvн урд байрлуулахаар болсон бол жуулчны болон нийтийн тээврийн автобусыг хvрээлэнгийн баруун хойд талд, жолоодлогын талбай дээр тавина. Бусад зохицуулалт eмнeх жилvvдийнхтэй адил. “Г”, “Y” тэмдэгтэй машин Замын цагдаагийн газрын баруун урд талд байдаг уулзварыг гатлах ёстой. “А”,”Б”,”К” тэмдэгтэй буюу нийтийн тээврvvд Энхтайвны гvvрээр дамжина гэсэн журмыг нийслэлийн замын цагдаагийн газраас гаргажээ. Гэсэн ч эдгээр зогсоолыг байгуулахад хvндрэл гарч байгаа аж. Зогсоол байгуулахаар төлөвлөсөн газрын ойролцоо барилгын болон замын ажил ид явагдаж байна.
Наадмын vеэр цэнгэлдэх хvрээлэнд vйлчилгээ явуулах зeвшeeрлийг томоохон 300 аж ахуй нэгжид олгох юм. Хvнсний болон бэлэг дурсгал, гар утасны худалдаа энд гарна. Сvvлийн жилvvдэд хотын цахилгаан шугам сvлжээний газрынхан цэнгэлдхийн ойролцоо vйлчилгээ хийх цэгvvдийг цахилгаанаар хангах болсон. Yйлчилгээ эрхлэх зeвшeeрлийн vнэ урд жилийнхээс нэмэгдэж цэнгэлдэх хvрээлэнд худалдаа vйлчилгээ эрхлэх бол 15 мянга, Хvй долоо худагт 10 мянган тeгрeгийн хураамж тeлөхөөр болжээ. Наадмыг зохион байгуулaх хороо энэ мэт орлогоо цуглуулан 218 сая тeгрeгийг улсад буцааж олохоор тооцоолжээ.
Хөөрхий сэтгүүлчид...
Наадмын уур амьсгалыг олонд мэдрүүлэхээр халуунд хөлсөө дуслуулан гүйх сэтгүүлчдийг наадмын хамгаалалтын алба, зохион байгуулагчид ад шоо үздэг. Өнгөрсөн жил сурвалжлах эрхийн үнэмлэхээ үзүүлээд ч тусыг эс олохдоо бухимдсан сэтгүүлч, зураглаач нар үзэгчдийнхээ өмнө гомдоллож байж эрхээ олж авсан. Энэ жил дахиад тэгэх болов уу? Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монгол наадмыг дэлхийн чихэнлд хүргэхээр хэрэндээ хөл хөөрцөг болдог. Харин эцэстээ хөөгдөж, туугдан байж ажлаа хийдэг. Зохион байгуулалтад чамгүй мөнгө зарцуулдаг ч энэ мэт бухимдал арилдаггүй нь харамсалтай.
Морины хүүхдийн хувь заяа
Олон хүний нулимсыг унагаж, хоолойг нь зангируулдаг морины хүүхэд... Баяр наадмын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр гурван жил болж байгаа. Хамгаалалтын малгай, хувцастай байна энэ тэр гэсэн мундаг шаардлагууд биелдэг юм болов уу? Улсын наадамд хэрэгждэг байлаа гэхэд аймаг сумын наадмуудыг зохион байгуулахдаа үүнийг нэг их авч хэлэлцдэггүй. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хурдан морь унах гэсэн “мэргэжил” багтсан байдаг. Энэ ч маргахын аргагүй зүйтэй асуудал. Одоогоос хоёр жилийн өмнө хурдан морь унаж яваад бэртсэн хүү өнөдөр ухаан алдаж унадаг болчихоод байгаа би өөрийн нүдээр харсан. Наадам, наадам гэж хөөрөх дуртай, морио уралдуулж, торгон дээлээр гангарах дуртай, адгуусыг хүнээс дээр үзэн өргөмжлөх хүсэлтэй эрхмүүд морь унаж буй хүүхдийнхээ хувь заяаны талаар бодоосой.
Сүүлийн дөрвөн жилд морь унаж явсан 18 хүүхэд нас барсан гэсэн мэдээлэл байна. Алийн болгон бид бяцхан үрсийнхээ амиар наадаж суух юм бэ? Эртний уламжлал гээд хэвээр хадгалаад хав дараад байх уу? Бүр үндсээр нь өөрчил гэж хэлэх гэсэн юм биш ээ. Эрт цагт долоон хошуу даншиг наадамд ч одоогийнх шиг 800, 900 морь уралдаж байгаагүй. Морьноосоо олон машин дагаж ч яваагүй. Энэ замбараагүй асуудлууд явсаар хүүхдийн амь насны асуудалтай холбогдож байгааг бүгд мэддэг. Тэгсэн хэрнээ мэдээгүй юм шиг зүгээр сууцгаагаад л байна.
Хайр даадаггүй бөхчүүд
Монголчууд бөхдөө хайртай гэж жигтэйхэн. Уул шиг түшигтэй ханхайсан сайхан хэмээн өргөмжилж, эр хүний хамгийн сайн сайхныг шингээн гэж хүндэлдэг. Харин сүүлийн жилүүдэд ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөхчүүд найраанд орж, наадмын ногоон дэвжээнээ нудрага зөрүүлэх шахаж байна. Найраатай байгааг нь мэдсээр байж “Сайхан наадлаа” гээд хөөрөг зөрүүлж өөрсдийгөө, бас ард түмнээ хуурна. Зарим учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар наадмаар хэн хэн, ямар цол авах нь мэдэгдэж байдаг юм гэсэн. Шудрага бус, ёс зүйгүй загнаж байгаа болохоор тэднийг хайр даадаггүй, хөгийн гэж нэрлэхээс яах вэ? Үүнийг бүх бөхчүүдэд нялзаамааргүй байна. Үнэн хүчийг үзэн барилдаж, начин, зааны болзол хангах олон сайхан залуус бий. Түмний хайр хүндлэл бөх гэсэн тодотголтой бүхэнд бус шудрага байгаа хүмүүст л үйлчлэх учиртай.
Ингээд шудрага бус аашлаад байхаар Монгол үндэсний бөхийг үзэх, шимтэх хүмүүсийн тоо жил ирэх бүр багасаад л. Ерөнхийдөө хижээл, ахмад насны голдуу хүмүүс сурч дадсанаараа үздэг болсон юм шиг. Харин сүмог бол эр эм, хөгшин залуу харгалзахгүй дурлан үзнэ. Яагаад гэвэл шударга өрсөлдөөн байгаа болоод л тэр.
М.Гэрэлтуяа