Эр хүний дэргэд эмэгтэй хүн байхсан
2007-04-05,23:30
Ханийхаа дэргэд эхнэр нь, хүүхдүүдийнхээ хажууд ээж нь, аав ээжийнхээ сайн охин нь байхсан гэж чин сэтгэлээсээ хүсна. Эр хүн гэдэг заримдаа хүүхэд шиг санагдаж, ихэр татан уйлаасай гэмээр тийм л царайг гаргадаг "өрөвдөлтэй" ертөнц. Хар нялхаасаа л тэд минь охидоос илүү байх гэж хичээж, ээж аавынхаа "чи эр хүн, уйлж болохгүй" гэсэн угэнд хатуужиж ирсэн хүмүүс. Охин хүүхэд л их сургуульд суралцагь хүү яах вэ? яаж ийж байгаад амиа аваад явна гэж ээж аавууд хүүгээ "гадуурхадаг". Тэр үзлээс болж хангай шиг нөмөртэй эрчүүд минь боловсролгүй гэгдэн хүүхнүүддээ гологдож, гудамжны буланд хоосон шил дэрлэн хэвтэх нь олширчихож. Үнэхээр эрчүүдэд минь бурхан ийм хувь заяа ноогдсон юм гэж үү? Би олон сайхан хүчирхэг, бардам бүр бахархамаар эр хүн олныг мэднэ. Тэдний ард түүнээс хэд дахин чадалтай бүсгүй хүн л байдаг гэж би боддог. Эр нөхрөө арчаагүй гэж доголон нулимастай хашгирахдаа бүсгүй та түүнийгээ анх ямар байсныг нь санаарай. Магадгүй та ч түүнийг тийм болгосон байж болох юм. Тиймдээ ч би эр хүний дэргэд жинхэнэ бүсгүй байхыг хүсч байна. Хөлстэй цамцыг нь угаах гэж, хүүгээ тэврээд угтах гэжь найзуудтайгаа уухад нь уучилах гэж, надад хатуу үг хэлэхэд нь гомдон гэж эр хүний чиний дэргэд эмэгтэй байхыг хүсч байна. Малгайг чинь бурхан шиг хоймортоо залж, манайх гэж чамаараа бахархах гэж, охиндоо нууцхан аавыг нь магтах гэж, магадгүй би чиний эхнэр болсон байх. Эр хүн гэдэг сэтгэлдээ шаналж, зүрхэндээ уйлж хатуужсанаас биш бидэнтэй адилхан хүн. Тэднийгээ боловсролгүй, уруу дорой, архичин, ажилгүй гэж гоочлохоосоо өмнө хайрлаад нэг үзээрэй. Тэд ч бас зүрх сэтгэлтэй хүн шүү дээ?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
bayarlalaa
Sainuu, bi chinii buh bichlegiig unshij chadaagui ch gesen ihenhiig n unshchih shig bolloo. chamd zugeer l bayarlalaa gej helmeer sanagdaad. Uhaantai emegtei hunii setgeliig ugsiig sonsood dotor saihan bolchloo. ene site d burtguuleed bi ch gesen yum bichhiimsan. za baka
Зочин хэзээ бичсэн: 13:38, 2007-04-23 | |