Устгал
2007-04-05,23:50
Манай байраар нэг жоом гүйлдээд нэг хэсэг аймаар байсан, устгал хийлгээд одоо овоо гайгүй болсон. Харин монгол төрд маань л шимэгч хорхой пиг дүүрээд устгал хэрэг болоод байх шиг. Тос дотроосоо өтвөл.. Дээдэс нь суудлаа олохгүй бол... гэсэн мэргэн үг олон байдаг ч гэсэн саарал ордонд суугаа "төрийн жоомнууд" тэр үгийг ямар утгатай юу гэснийг ч бодох сөгөөгүй өөрийнхөө халаасруу хэнтэй нийлж, хүний нүднээс далдуурхан хэдэн төгрөг халааслах вэ? л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байдаг байхаа даа. Бодохоос бүр дургүй хүрчихлээ. Тэглээ гээд яах ч юм, Саарал ордонд устгал хийх эрх надад алга. Хууль цааз батлана, улс орноо хөгжүүлнэ, бидэн шиг зовж байгаа хүн алга гэж толгойгоо барин муухай царайлдаг 76 маань холливудад очвол нилээд сайн жүжүигчин болж олныг шуугиулах байх даа. Сонгуулиас сонгуулируу өртөөчилсөн тэдний жүжгэн буухиа одоо бүр хүчээ авч, ард түмнийг сохор ухаан муутай юм шиг л бодоцгоодог болж. Нилээд дээр нэг ном уншиж байхад "сайн удирдагч бол өөртөө, ард түмэндээ 50/50 харьцаатай ажилладаг" гэж бичсэн байсан. Тэгэхээр манай мулгуу 76 лав 99/1 харьцаатай л хувийн болон ардынхаа эрх ашгийг боддог болж таарах нь ээ. Яадаж л нэг жишээ авч бодож үзье. 40000 айлын орон сууц гэж айхтар сайхан нэг зүйлийг улиг домог болтол ярьж бараг өлгийтэй нялхас ч андахаа болисон гэж хэлэхэд болно. Хувийн хэдэн компаниуд хужаа материалаар хэзээ нурж унах нь тодорхойгүй үнэ өртөг ихтэй мань мэт нь хүчирхээргүй тийм байшинг одоо нөгөө засгийн газрын 40000 айлын орон сууц гээд боддоо? Үнэхээр эх орныг маань тэднээс илүү аваад явчих хүн байхгүйдээ ингэж тэднийг ард түмэн минь царайчилж байгаа хэрэг үү? Үгүй л баймаар юм. Дэлхий нийт хөгжиж байгаа хойно төрд гарчихаад томроод байгаа "жоотнуудыг" устгадаг шинэ бэлдмэл гарчээ гэвэл манайд л хамгийн түрүүн хэрэгтэй болох мий дээ?
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сэтгэгдэл
харин тиймээ. би юу ч хийж чадахгүй болохоороо хэзээ нэгэн цагт энэ олон хүнээс хулгайлсан зүйлийг н7 хорвоо төлүүлэх л байлгуй дээ гэж найдах юм даа.

Сэтгэгдэл
Миний эх орнийг энэ хэдэн гишууд биш миний ард тумэн авч явж байгаа. Энэ гишууд бол бидний дуу хоолой, бидний төлөөлөл байх ёстой. тэр уургээ л бага ухамсарлаад байх шигээ. Төрийн уйл ажиллагаа /буруу хэлж байж магад/-нд иргэдийн оролтсоо их байх ни, хумуус дуу хоолойгоо хургэж байх ни ардчилсан төрийн шинж юм болов уу.

Таалагдаад байна таалагдаад байна..
Бүх л хүмүүсийн бодож байгаа, ярьж байгаа юмыг бичсэн юм шиг мөртлөө их гоё гоё өндгөөс, гоё бичих юмаа..
