Хүүдээ
Амь оруулсан миний багын зураг шиг
Алив хүү минь ижиидээ ир дээ
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ
Өлгийн гурван бүсийг нь ээж нь чангалж бүүвэйллээ
Өнө хожтын өдөр олмыг нь чангалж үднэ
Хол яваарай миний хүү
Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө бурхан минь
Галгиж гулгиж яваг дураараа байг үр минь
Галтайхан хархүү миний хүү энэ орчлонг
Гайхуулсхийгээд туулаг ээ
Эрвэлзсэн хүлэг нь жороотойхон байг
Эхнэрийн сайн нь хүүтэй минь ханилаг
Эдийн дээд торгоор биеэ хулдаж
Эрийн сайн нь хүүтэй минь ханилаг
Эвшээсэн нумын хатан сум холдоо очиж тусна
Ээжийнх нь шүлгэн сүнс хэзээд хань болно
Хэрэг болгож чамд ганцхан юм захина
Хэлгий нялх чи минь хожмоо нэг ухаарна
Эх орон гэдэг заримдаа давчидаж
Эгэл түмэн минь мунхарсан мэт санагдадаг
Өдөт хөнгөн шувууны даль мэт
Өнчин зүрх алсын алсыг мөрөөддөгөө
Явж болохгүй шүү тэгэхэд энэ жаахан Монголоосоо
Яагаад гэж тэр үед хүү минь чи асууна
Ядуухан ч гэсэн энэ л эх орон чинь
Яруу найрагч ээжийг нь төрүүлсэн юм шүү
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
амжилт