Хүүхдүүдээ сайхан амраарай
2009-06-22,13:03
Өөртөө үнэнч байгаарай
Зуныхаа амралтын нэгээхэн хэсгийг зусланд өнгөрүүлэхээр шийдсэн хүүхдүүд хамгийн эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байдаг. Энэ жил томуугийн H1, N1 вирус болон гар хөл амны өвчин дулааны улиралд дахин дэгдэх магадлалтай байгаатай холбогдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газраас дараах санамжийг өгч байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдалгүй, таньдаг хүнээрээ гарын үсэг зуруулчих тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд зусланд очсон хойноо тухайн хүүхдийн биеийн байдал хүндрэх, эсвэл бусаддаа халдвар тарааж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зусланд амраахаар шийдсэн бол эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулах ёстой. Өнгөсөн жил Энтровирусын халдвараас шалтгаалан зуслангууд долдугаар сарын 10-наас хүүхдүүдээ хүлээн авч байсан. Харин энэ жил ариутгал халдваргүйтгэлийг маш сайн хийж, зуслан тус бүрийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг шалгасны үндсэн дээр зөвшөөрөл олгон энэ сарын 13-наас зуслангууд эхний ээлжийн амрагчдаа аваад байгаа ажээ. Нийслэлийн хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Х.Нарангэрэл “Хүүхдийнхээ биеийн байдлыг анзааралгүй зуслан руу явуулчихдаг эцэг эхчүүд бий. Хэд хоног гэдэс нь эвгүйрхсэн хүүхэд зусланд очоод биеийн байдал хүндэрдэг. Харин эцэг эхчүүд өөрсдийнхөө хайхрамжгүй байдлыг зуслангийн захиргаа, хоол ундтай холбон тайлбарлаж хэл ам гаргадаг. Тиймээс хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой асуудалд хариуцлагатай хандаж эрүүл мэндийн үзлэгт үнэн зөвөөр хамруулаарай” хэмээн анхааруулж байсан юм.
65000-70000 төгрөгөөр долоо хоног амарна
Нийслэлийн ногоон бүст 23 зуслан үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг бөгөөд энэ жил нийслэлийн 16, орон нутгийн 11 зуслан үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Эдгээр зуслангууд дунджаар нэг ээлжиндээ тус бүр 250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл зөвхөн нийслэл хотод л гэхэд 360 гаруй мянган хүүхэд байдаг гэсэн тооцоо бий. Зуслангууд бүрэн хүчин чадлаараа ажиллаа ч нийт 25 гаруй мянган хүүхдийг энэ зун амраах тооцоотой. Зусланд амрах эрхийн бичгээ Нийслэлийн хүүхэд залуучуудын газраас худалдан аваарай. Өнгөрсөн жил зуслангийн эрхийн бичгийн үнэ 35000-42000 байсан бол энэ жил 65000-70000 болж өссөн байна. Хэдийгээр эрхийн бичгийн үнэ нэмэгдсэн ч бүх хүүхдийг “Прайм” гэнэтийн ослын даатгалд даатгуулж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын байранд 9-18 цагийн хооронд ирж, зуслангуудын танилцуулгыг үзэж болох юм байна.
Зусланд зайлшгүй авч явах шаардлагатай зүйлсийн жагсаалт:
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• Дулаан хувцас /борооны цув, куртка, ноосон өмд, цамц/
• Спорт хувцас
• Нарны малгай
• Цагаан хэрэглэл
• Өрөөний шаахай
• Ариун цэврийн хэрэгсэл /оо, сойз, бактерийн эсрэг саван, нойтон сальфетка/
• Хальтардаггүй гутал
Эрүүл мэндийн үзлэгт хаана хамрагдаж болох вэ?
• Харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл
• Эх нялхасын эрдэм шинжилгээний төв
• Төмөр замын эмнэлэг
• Халдвар судлалын үндэсний төв
• Баянгол эмнэлэг
• Номун эмнэлэг
Хамрагдах үзлэг, шинжилгээ:
• Дотор
• Арьс өнгө
• ДОХ, БЗХӨ /16-18 насны хүүхдүүд/
• Шээсний шинжилгээ
• Цагаан хялгасан хорхойн шинжилгээ
• Сүрьеэгийн шинжилгээ
Зуслан болгон өөрийн давуу талтай
Найрамдал – Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв 1974 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бүх аймаг хотоос хүүхэд багачуудыг хүлээн авч амраасан. Жил бүр олон улсын ээлжийг зохион байгуулж нийтдээ 40 гаруй орны хүүхэд багачуудыг хүлээн авч амруулан монгол орны үзэсгэлэнт сайхан байгаль , түүх соёл , ардын зан заншилтай танилцуулж байна. Одоогоор жилдээ 10000 гаруй хүүхэд амрааж соёл хүмүүжлийн ажил болон сэдэвчилсэн сургалт зохион байгуулж , амт чанартай хоол ундаар үйлчилж байна. Олон орны хүүхэд багачуудтай нөхөрлөн зуныхаа амралтыг өнгөрөөхийг хүсвэл тус зусланг сонгоорой.
Нарлаг – Хүүхэд хөгжлийн “Нарлаг” төв нь 1985 онд Горхи Тэрэлжийн аманд Мэлхий хад, Хүүхэн уулын энгэрт байгуулагдсан. Тус зуслан хотоос 65 километрт байдаг бөгөөд Нийслэлийн өмчид үлдсэн ганц зуслан юм. Тав тухтай байр, амт чанартай хоол, цэвэр агаар, боловсон бие засах газар, урлаг спортын олон сонирхолтой тоглоомууд манай зуслангийн давуу тал.
English camp – Тус зуслан “Манай зусланд замбараагүй байдал, архи, тамхийг хориглоно” гэсэн уриатай. Англи хэлийг төрөлх хэл шигээ сурахад тус зуслангийн 14 хоногийн ваакуумжуулсан сургалт тусална. Тус зуслан нь америк, монгол мэргэжлийн багштайгаас гадна амралтын хөтөлбөрт адал явдалт спортын төрлүүд, урлаг уран сайхны арга хэмжээнүүд ч багтаж байгаа ажээ.
Нарны хотхон – 2002 онд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумд Үнэгтийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдаар бүрэн хангагдсанаас гадна нэг ээлжиндээ 8-14 насны 140 хүүхэд хүлээн хүлээн авна. Зуслангийн онцлог нь сувиллын үйлчилгээ явуулж гэр бүлээрээ буюу өвөө эмээ нар хүүхэдтэйгээ хамт амрах боломжтой. Нар, ус, агаар, ямааны сүү, гүүний саам уулган уламжлалт аргаар сувилж амраадагаараа бусад зуслангаас давуутай. Амралтын хөтөлбөрт “Хээрийн хоол амттай”, “Хөдөлмөрийн амт–Амьдрах ухаан”, “Хөлөгт тоглоом”, “Урлагийн наадам”, “Спортоор хичээллэцгээе” зэрэг олон төрлийн ажил зохиогддог.
М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
hooy hodoo oron nutgiin huuhduud yah ve? heleed ogooch
Aamaa хэзээ бичсэн: 18:54, 2014-05-21 | |
narlag zuslangiin erhiin bichgiig haanas olj awhuu tuslaaj
haliun (зочин) хэзээ бичсэн: 22:22, 2013-06-09 | |
haha togolson ym
ganaa (зочин) хэзээ бичсэн: 17:38, 2012-07-31 | |
hi ene odriin mend narlag zuslan jin goy shdee bi udahgui ywah gj bga nz ohintoigoo hamt kk
ganaa (зочин) хэзээ бичсэн: 17:38, 2012-07-31 | |
hey zaluusaa PEPSI SUMMER CAMP JAVKHLANT zuslan maani zunii amralt duusch bgaatai holbogduulan daraah uramshuulaliig zarlaj bna... Zusland ungurvvlsen zugaatai buhnee ergen dursatsgaahiig hussen 1ees -7 aar eeljiin amragch huuhed burdee 40000 tugrugnii hungulult uzuulj erduu 90000 tugrug bolon hymdarsaniig medegdehed taatai bnaa.. mun javkhlant zuslang anh udaa zorin irj bui angi hamt olon bolon, and nzuudiin 11n zaluus tutamd uramshuulal bolgon daraah erhiin bichguudees songoltoo hiin amrah bolsniig medegdehed taatai bnaa...
songolt:
1) 100000 tugrugund bulgiin neriin undaa avah erhiin bichig
2) 1 huuhed unegui amraah erhiin bichigiig tus tus ta buhnii dund songolt bolgon uldeej bna...
like and share
songolt:
1) 100000 tugrugund bulgiin neriin undaa avah erhiin bichig
2) 1 huuhed unegui amraah erhiin bichigiig tus tus ta buhnii dund songolt bolgon uldeej bna...
like and share
Зочин хэзээ бичсэн: 03:11, 2012-07-31 | |
sanal
arai unetei um bishuu davartsiin
huuhduudiig shuljaagaan bishu
huuhduudiig shuljaagaan bishu
Зочин хэзээ бичсэн: 21:05, 2012-06-06 | |
туслы
үнээн вогооноор явдаг юм бна лээ өнгөрсөн зун би нарны хотхонд очиж амарсан вогооноор бараг 4цаг явж бна лээ
аминаа (зочин) хэзээ бичсэн: 15:32, 2012-01-29 | |
ene zuslanguud haana ochij tovch medeelel avah ve?? heleed ogooch humuuse
asuult???? (зочин) хэзээ бичсэн: 12:59, 2011-06-17 | |
help
hooy humuusee ndd hariulaach ene narnii hothon gej zuslan bogoonoor yavj ojidog geluu hudlaa yumu ??????????????????????????
Зочин хэзээ бичсэн: 23:15, 2011-06-07 | |
Зочин хэзээ бичсэн: 14:14, 2011-06-02 | |
ok
shuu
Зочин хэзээ бичсэн: 22:07, 2011-05-30 | |
bi zusland hairtai
zuslan uneheer goe bi 3n udaal yvj bsan ene jil yvdiinmuu gej ug ni bodooln bgaa l daaa yvhiig uneheer ih husch bna. Daanch odoo zusland itgeh hetsuu bson tsag sh uu dee.unuuh hunii naimaa ntr geel gehdee sain huuhded eeltei goe goe zuslanguud olon bii shuu deeeee
Зочин хэзээ бичсэн: 22:34, 2010-06-11 | |
Зочин хэзээ бичсэн: 00:34, 2009-10-13 | |
Гоё шд. Өглөө эрүүл агаарт босоол биеийн чилээг гаргөөл...
gereltuya хэзээ бичсэн: 18:11, 2009-06-22 | |
зуслан сайхан л даа. Даанч өглөө 7 цагт босч дасгал хийнэ гэдэг стоо хэцүү шүү.
director хэзээ бичсэн: 13:11, 2009-06-22 | |