Миний хайртай эрчүүд
2009-06-18,16:34
Өглөөнөөс эхлээд хайртай залуучуудынхаа тухай бичих гээд амжихгүй байлаа. Хүү маань өнөөдөр өвөө эмээтэйгээ хамт ирсээн. Энэ хорвоо дээр хамгийн хайртай эр хүн бол миний хүү. Хайрлахгүй байхын аргагүй. Харахад жаахан ч гэсэн хажууд байгааг нь мэдрэхээр хан уул шиг нөмөртэй санагддаг. Болдог бол гэрээсээ өнөөдөр гармааргүй л байлаа. Даанч ажил их байхад. Хүүгийнхээ тухай бичие гээд сууж байтал утас дуугарчийна. Гэрээс залгаж байнаа. "Ээжээ цагдаагийн машин, дуугардаг буу аваад хурдан ирээрэй" гээд л... Хоолой нь хүртэл цангинаад сэргэлэн зулзага шүү. Ажлаасаа гэрлүүгээ ингэж яарснаа сүүлийн үед огт санахгүй байна. Хачин сайхан мэдрэмж. Гуруун настаймаа миний хүү, нялх юм. Гэсэн ч энэ гэртээ цорын ганц эр хүн нь. Оройдоо залаад бурхан шиг шүтээд байхаас өөр яахав. Надаа ерөөлөөр ирсэн хүү минь. Төрөхдөө хүртэл тэгтлээ их өвтгөж намайг зовоогоогүй юм. Гүргэр тэвчээртэй, зөрүүд... Яг л миний жижигрүүлсэн хувилбар. Ингэж бодох сайхан байдын. Хүмүүс чамаас өөр байна этр гэж л байдын. Хүн болгон өөрийнхөө хүүхдийг хөөрхөн, сайхан, ухаантай гэж боддог. Яг л түүн шиг хүү минь надад, миний гэр бүлд хамгийн сайхан нь.
Аан бас нэг залуугийн тухай бичнээ гэж. Газар дээрх ганц дүү минь. Өнөөдөр их сургуулиа төгсөөд дипломоо гардаж авсан. Дүүгээрээ бахархаж байнаа. Биднийг жаахан байхад хүмүүс "Танай энэ эрхийн тэнэг юм сурахгүй" этр гэж ярьдаг байж билээ. Харин дүү маань сурсан. Сурах сурах бүүр сайн сурсан. Хоёр эгчтэй айлын ганц хүү гээд бид ч бөөцийлж хайраар өлгийдөж хүн болгосон. Тэр хайр дүүг минь хүний зэрэгт хүргэсэн гэж боддог. Эрх байна гэдэг тийм ч муу юм бишээ. Харин ч хийх гэснээ хийдэг, хэлэх гэснээ хэлдэг тийм хүн болж өссөн. Жаахан юм байж бас эхнэр хүүхэдтэй. Дажгүй ээ миний дүү. Амьдрал түүний минь өмнө хаалгаа дэлгэж байна. Хайртай шүү...

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Тийм үг байдымуу? Би л лав мэдкүүм байна.
gereltuya хэзээ бичсэн: 11:29, 2009-06-25 | |
Цаг хугацаа өнгөрөх тусам дүү нар сэргэлэн бас хөөрхөн болоод байгаа ч гсн.
Ах нь унгаж дүү нь үнэртдэг гэдэг үг үйлчилсээр байгаа шд. хэхэ /нээрээ тийм үг байдаг билүү/
Ах нь унгаж дүү нь үнэртдэг гэдэг үг үйлчилсээр байгаа шд. хэхэ /нээрээ тийм үг байдаг билүү/
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:53, 2009-06-24 | |
Одооны хүүхдүүд сэргэлэн нь дэндсэн мондинууд шүү. Өөлхөн өөлхөн
gereltuya хэзээ бичсэн: 09:11, 2009-06-24 | |
nadad gedg ug ih hereglejee, bi.
joohn bhda l nadad, nadaa gedg bsiin
odoo ch tom bolsn yum alga l bna da
joohn bhda l nadad, nadaa gedg bsiin
odoo ch tom bolsn yum alga l bna da
galbaatar хэзээ бичсэн: 19:08, 2009-06-23 | |
3 nastai gunan baatar . . .
manai egch nadad neg udaa nadad handaj: chinii joooohn geed bga ene huuhed chini chmaas iluu sanaatai za gej bsiin,
deerh ug odoo barag jinhene utgaaraa uilchilj bga bha,
huuhduud ulam l sergelen boltson biz

galbaatar хэзээ бичсэн: 19:05, 2009-06-23 | |
Хэ хэ... Тийм шүү Мандахаа чамаар бас бахархадаг аа... Жоохон хүүхэд гэхэд байгал экологийн чиглэлээр үнэхээр сэтгэлээсээ ажиллаж байгаа болохоор чинь бахархахгүй байхын аргагүй. Блогоор дүүрэн бахархамаар бүсгүйчүүд бас залуучууд байдаг. Тээд та бүхний тухай нээх удахгүй нэг юм бинээ ингэж боджийгоо.
gereltuya хэзээ бичсэн: 09:32, 2009-06-23 | |
Хүүхэд ч хөөрхөн шүү. Гэрэлээ надаар бас бахархадагийн хахах. Энд бичээгүй л болохоос... За тэр яахав хэдэн жилийн дараа эмгэн болоод явжийна гэхээр...
Энхмандах хэзээ бичсэн: 09:30, 2009-06-23 | |
Зочинд: Өөрөө хүүхэдтэй болчихоо хө. Хүнд атаархах хэрэггүй болно. Тээд ч хараад хайрлаад суухад сайхан. Сэтгэл өег.
ЗЭрэглээ: Баярлалаа
ЗЭрэглээ: Баярлалаа
gereltuya хэзээ бичсэн: 14:40, 2009-06-19 | |
hoorhon hvv baina.
Зэрэглээ хэзээ бичсэн: 13:21, 2009-06-19 | |
ёооноо, бүүр атаархчлаа
Зочин хэзээ бичсэн: 13:12, 2009-06-19 | |
Гишүүтэд: Тиймээ миний хайрладаг эрчүүд хамгийн мундаг нь. Истой байдаг чадлаараа онгиров
Жигүүрт: Миний хүү угаасаа төрөлхийн баатар. Дахин онгиров.
Фрискад: Тиймээ хөөрхөн. Дахиад л онгиров.
Жигүүрт: Миний хүү угаасаа төрөлхийн баатар. Дахин онгиров.
Фрискад: Тиймээ хөөрхөн. Дахиад л онгиров.
gereltuya хэзээ бичсэн: 13:03, 2009-06-19 | |
хөөрхиймаа
friska (зочин) хэзээ бичсэн: 12:07, 2009-06-19 | |
Багадаа 3наст Гунан улаан баатар гээд уншдаг байж билээ. Танай хүү баатар болноо. хэхэ.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:24, 2009-06-19 | |
surhii erchuudtei yum aa. amjilt huseye!
Gishuut хэзээ бичсэн: 10:02, 2009-06-19 | |
Баярлалаа бүгдэд нь.
gereltuya хэзээ бичсэн: 08:52, 2009-06-19 | |