Нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээг чих гэдэггүй юмаа
2009-03-30,11:36
Чихээр хатгуулахаар ээж тарваганы тос дусааж, тамхины утаа үлээх гээд янз бүрийн аргаар “эмчилдэг” байж билээ. Амь наснаас хол гээд хэрийн өвчнийг бид хайхралгүй өөрсдөө эмчлэх гэж оролддог. Тэгээд өнгөрсөн хойно нь амаа барьдаг. Чихээр хатгуулаад байна аа гэж ярьдагаас эмнэлэг барааддаг нь ч цөөн. Энэ удаагийнхаа “Эрүүл өөдрөг амьдрал” буландаа “ЭМЖЖМА” чих, хамар хоолойн эмнэлгийн эмч, анагаах ухааны доктор Э.Жаргалхүүг урьж чихний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
- Сүүлийн үед манай оронд зонхилон тохиолдож байгаа сонсголын өвчлөл, түүний шалтгаан нь юу байна вэ?
- Чихний өвчин гэдэг бол харьцангуй том ойлголт. Дэлхий дээр чихний 150-иад төрлийн өвчин эмгэг бүртгэгдсэн байдаг. Манай орны хувьд эдгээр өвчнөөс ховор тохиолдох өвчин байхаа больсон. Бүх л төрлийн эмгэг илэрч байгаа. Энэ нь нийгмийн стресс, бухимдал, уур амьсгал, орчны бохирдолт гээд олон зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн таван жилд чихний эмгэг маш хурдацтай өсөн нэмэгдэж байгаа. Оношлогооны тоног төхөөрөмж сайжирсантай холбоотойгоор урьд нь илрүүлж чаддаггүй байсан өвчлөлүүдийг илрүүлж байна. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс стресст орох нь их болж чихний өвчлөл ихсэж байна. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар чихний үрэвсэл, хэнгэрэг цоорох, чих булагтах, дотоод чихний эмгэг буюу толгой эргэх, чих шуугих, сонсгол бууралтууд ихсэж байна. - Толгой эргэх, чих шуугихыг ядаргаанаас болж байна гээд бид тоодоггүй. Харин эдгээр өвчнүүдийг тоохгүй орхисноор үүсч болох хүндрэл нь юу вэ? - Чихний өвчин хүндрэхээрээ амь насанд хүрдэг. Нөгөө талаас дүлийрч нийгмээс тусгаарлагддаг. Сонсгол муудаж, чих нь дүлийрээд ирэхээрээ хүн нийгэмтэй зөв харьцаж чаддаггүй. Чих гэхээр нүдэнд харагдах хоёр далбагар дэлбээ гэж ойлгодог. Түүнээсээ болоод өвчнийг маш их хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Гэтэл чих маань тархин дотор байрладаг эрхтэн. Чихний өвчлөл даамжирч тархины янз бүрийн эмгэгүүдийн шалтгаан болдог.
- Хүйтэнд хөлдөөчихгүй юмсан гэж малгай өмсдөгөөс бусдаар бид чихээ хамгаалах тал дээр анхаарал тавьдаггүй. Энгийн үед чихээ хэрхэн хамгаалах ёстой вэ?
- Хамрын ханиад хүрэхгүй байх нь хамгийн эхний арчилгаа. Хүрсэн тохиолдолд хурдан, бүрэн эмчлэх хэрэгтэй. Ер нь чихний өвчний үндсэн шалтгаанд хамар, нармай, залгиурын хурц үрэвсэл байдаг. Мөн чихээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй. Манайхан тос, бор шувууны цус дусаалаа гэж ярьдаг. Энэ бол хамгийн буруу арга хэмжээ. Санамсар болгоомжгүйгээсээ болж, эсвэл хэн нэгэнд чих рүүгээ цохиулснаас болж хэнгэрэгээ хагалах нь их байдаг. Жирэмсэн эхчүүд химийн хортой бодис, элдэв эмийг зөвшөөрөлгүй хэрэглэснээс үүдэн төрөлхийн чихний гажигтай хүүхэд төрөх нь элбэг болсон. Манайд хөдөлмөр хамгааллын асуудал орхигдсон. Үүнээс шалтгаалж мэргэжилтэй холбоотой чихний эмгэгүүд элбэг болж байна. Ажил амралтаа зохицуулаагүйгээс шалтгаалж ядаргааны буюу мэдрэлийн гаралтай чихний өвчлөл нэмэгдсэн. Энэ өвчлөлд зургаан настнууд болон оюутнууд хамгийн ихээр өртөж байгаа гэсэн судалгааны дүн гарсан. Энэ бүх шалтгаанаас зайлсхийж чадвал чихээ эрүүл байлгах боломжтой.
- Чих өвдөж эхэлсний хамгийн анхны шинж тэмдэг нь юу вэ?
- Бүх төрлийн чихний өвчлөл ганц нэг хатгаж өвдөх, булаг гарах шинж тэмдэгээр эхэлдэг. Тэр үед нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ эртхэн үзүүлээд оношоо тогтооолгочихвол эмчилгээний багаж тоног төхөөрөмж сүүлийн үед харьцангуй сайн болсон. Манай эмнэлэг өнгөрсөн 12 жилийн хугацаанд судалгаа явуулж хэнгэрэг нөхөх, сонсгол сайжруулах мэс засал хийж эхлээд байгаа. Сонсгол сайжруулах мэс засал дэлхийн түвшинд хүрсэн гэж гадаад, дотоодын байгуулага, эрдэмтэд үнэлсэн. Хэнгэрэг нөхөнгүүт сонсгол сайжирна гэсэн ойлголт эмч нарын дунд ч, иргэдэд ч байдаг. Тэгээд ч үр дүн гарсангүй гэж гомдоллох тохиолдол бий. Хэнгэрэгний цаана сонсголын ясны хэлхээнүүд байдаг. 2006 оноос манай эмнэлэг сонсголын ясны хэлхээнүүдийг нөхөн сэргээх, протезоор солих мэс заслыг хийж эхэлснээс хойш сонсгол сайжралтын төвшин эрс нэмэгдсэн.
- Нас ахих тусам чих хатуурах нь байдаг л зүйл мэтээр ойлгогддог. Дэлхий даяар ийм байна уу? Эсвэл энэ манай оронд түгээмэл ажиглагддаг уу?
- Дэлхийн маш олон эрдэмтэд настай хүмүүсийн сонсгол бууралтын талаар судалгаа явуулж хэд хэдэн үндсэн онол гаргасан. Хүний нас ахих тусам мэдрэлийн эсүүдийн сэрэх чадвар нь мууддаг. Үүнтэй холбоотойгоор захын мэдрэлүүдийн хатингаршил үүссэнээс чих хатуурдаг. Мөн залуу байхдаа хэт их ачаалалтай оюуны хөдөлмөр хийж байсан хүмүүст чихний хатуурал их ажиглагддаг. Кофе, тамхи их хэрэглэдэг болон залуу байхдаа дунд чихний булагтах өвчнөөр удаан өвдсөнөөс болж нас ахисан хойноо дүлийрэх магадлал их.
- Чихээ ухаж цэвэрлэх нь зөв үү?
- Энэ хамгийн буруу зүйл. Чихэн дотор хөлсний, тосны, хулхины, шар усны олон сүвэнцэрүүд байдаг. Үүнээс хулхи ялгарч гарч байх ёстой. Хоёр төрлийн хулхи байдаг л даа. Нэг нь хуурай. Нөгөө нь зунгааралдсан шар өнгөтэй нойтон хулхи. Ялангуяа нойтон хулхитай хүүхдийн чихийг хамаагүй ухах юм бол гадна чихний үрэвсэл буюу хатигтай болдог.
- Удаан хугацаагаар чихэвчний хөгжим сонсох нь чихэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
- ХБНГУ-ын эрдэмтэд байнга чихэвчний хөгжим сонсдог, шуугиантай үйлдвэрт ажилладаг болон чихэвчний хөгжим хэрэглэдэггүй мөртлөө шуугиантай үйлдвэрт ажилладаг хүмүүсийн дунд харьцуулсан судалгаа явуулсан. Тэгэхэд байнга хөгжим сонсдог хүмүүсийн сонсгол бууралт их байгаа нь тогтоогдсон. 30 минут дуу сонссон бол хоёр цаг амраах ёстой. Манайхан байнга чихнээсээ “уячихаад” дууг нь эцэст нь тултал чангалчихдаг. Үүнээс үүдэн сонсгол муудаж, дүлийрч болзошгүй.

М.Гэрэлтуяа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
миний чихнээс булга гоожоод жил болжин яаж эмчлэх вэ? хаагалгаа хийлгэхэд хэдээр хийдэг вэ?
Зочин хэзээ бичсэн: 22:18, 2015-05-12 | |
САЙХАН ЗӨВЛӨГӨӨ БАЙНА БАЯРЛАЛАА
ИЛҮҮ ОЛОН МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛЖ БАЙГААРАЙ. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭЕ

Зочин хэзээ бичсэн: 10:53, 2012-02-28 | |
дажгүй байна
Зочин хэзээ бичсэн: 19:11, 2010-06-18 | |
2 навчаа хайрлаарай...
gereltuya хэзээ бичсэн: 14:52, 2009-03-30 | |