ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЬЕ...
2009-02-18,17:03
Ийм нэртэй дуу байдаг тээ? Харин өнөөдөр хүнээс сайхан гэхэд хаашаа муухайн гэхэд бүүр хаашаа юм тийм нэг санал хүлээж авлаа. Битгий буруугаар бодоод байгаарай, та нар... Цалин сайтай, ирээдүйтэй ажлын санал. Гэхдээ урьд нь өөрийгөө тийм ажил хийнэ чинээ зүүдэлсэнгүй явлаа. Тэрээр хэлэхдээ "Энэ чиний төлөө хийж чадах цор ганц зүйл ч байж магадгүй. Гэхдээ дургүйд хүчгүй гэдэг болохоор шийдвэр гаргах эрхийг чамд олгоё. Маргааш өглөө харицугаа хэлээрэй. Хамгийн гол нь манайд түмэн сэтгүүлч байна. Чи өөрийн гэсэн байр сууриа олохын тулд ... Харин энэ бол чиний амьдралын баталгаа... Сайхан ирээдүй. Чиний өмнө сайхан ирээдүй хүлээж байна. Эхэндээ хэцүү байх болно. Эцсийн үр дүн нь харин чамайг баярлуулна" гэсэн. Бодоод байсан бодын шийр дөрөв юм аа... Энэ ажилдаа би дуртай. Өглөө болгон лдурлаж, өдөржингөө дурлаж, орой нь ч бас дурлаж хийдэг. Юм бичиж байхдаа инээд алдаад л.. Манай ажлынхан ч гэсэн чамайг инээгээд юм бичихийг харах сайхан гэдэг юм. Гэхдээ амьдрал бол өөр. Намайг чадна гэж хүн итгээд ажил санал болгож байна. Зөвшөөрчихдөг юм билүү? Надад хорж холтроод алдаад байх зүйл байхгүй. Хүний итгэлийг алдахгүйн тулд хичээнээ. Тэгж байгаад шинэ ажилдаа дурлана. Тэгээд инээгээд хийдэг болно. Хүн хийж үзээгүй юмнаасаа л айдаг. Чадах болов уу гэж зүрх алддаг. Хийгээд үзэхээр таалагдах ч юм билүү. Тэгээд дурлаад хийнэ. Амжилт гаргана.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
hehe. tar yaahavdee aldahgui sain yavhiig l hsej baigaashuu unen goloosoo.
donika хэзээ бичсэн: 12:24, 2009-02-19 | |
Тэр үед шоколад маруужин юу хүссэнээр чинь дайлнаа. Харин тэр цагийг нэг их хүлээлгэхгүй гэж бодоол яараад байгаа шүү...
gereltuya хэзээ бичсэн: 11:54, 2009-02-19 | |
Амжилт хүсээд л хүлээж байя
gangaa хэзээ бичсэн: 11:52, 2009-02-19 | |
bas moroojon..
donika хэзээ бичсэн: 11:38, 2009-02-19 | |
хүлээвэл жиклааадаар дайлах уу
ketchup хэзээ бичсэн: 11:36, 2009-02-19 | |
Зүрхэндээ асаасан мөрөөдлийн минь гал одоо ч асаж байгаа. Зүрх цохилох бүртээ тэр мөрөөдлийн минь галыг өрдөж, бүр ч хол явах юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний шат гишгүүр дээрээ бат зогсож байгаа хэмээн найдна. Харин дараагийн гишгүүр дээр хөлөө тавих гээд санадрч, бас догдлоол байгаа ч юм шиг... Гэхдээ би чаднаа... Мөрөөдлөө биелүүлчихээд хамгийн чангаар та нартаа хэлэх болноо... Хүлээж байгаарай, та нар минь.
gereltuya хэзээ бичсэн: 11:33, 2009-02-19 | |
ajilt husey. goyoiimaa. hurdan su-aa togsood ajil hiideg tom hn bolhiimson. meregjiliihaa dauu ajluul goyoshd te.
donika хэзээ бичсэн: 11:20, 2009-02-19 | |
Зүрхэнд буй мөрөөдөлдөө хүрэх нь хүний хүсэл. Зүрхэнийхээ цохилтойгоо хамт алхаж явахад түүндээ нэг өдөр хүрэх байлгүй дээ. Сэтгэл хангалуун, дуртай зүйлээ хийж ажиллахаас илүү жаргал гэж үгүй...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:11, 2009-02-19 | |
амжилт хүсье. сонголт чинь мэргэн байгаасай гэж үнэхээр хүсэж байна.
ketchup хэзээ бичсэн: 10:58, 2009-02-19 | |
Ажлын санал тавьсан хүнд маань ямар нэгэн байдлаар бэлгийн дур сонирхол энээ тэрээ байхгүй гэдэгт итгэлтэй байна. Яагаал гэвэл тэр хүнийг би бүүр эртнээс танина. Тэгээд ч шийдвэрээ гаргаад хүлээж авахаар шийдсэн. Ажлынхандаа хэлсэн байгаа. Одоо бичиж байгаа нийтлэлүүдээ дуустал эндээ түр байна. Тэгээд л гүйцээ... Гэхдээ сэтгүүл дээрээ гэрээгээр материал гаргаж байх нь ойлгомжтой. Надад сайхан санагдаж байгаа...
gereltuya хэзээ бичсэн: 10:51, 2009-02-19 | |
үнсэлцээ үнсэлц
дурлах л болно дурлахдаа л дурлана...
алдахгүй гэдэгт чинь итгэж байна
дурлах л болно дурлахдаа л дурлана...
алдахгүй гэдэгт чинь итгэж байна
g84 хэзээ бичсэн: 19:56, 2009-02-18 | |
мэдээж ард нь дурлахгүйгээр үнсэлцэх ашиг сонирхол байхгүй биз дээ тэ.
гэхдээ зүгээр далим гаргаад өөрийн санал бодлыг задлахад
янз бүрийн ашиг сонирхлын хүрээнд гайгүй санал, ажлийн байр, цалин мөнгөөр далим гарган залуу охид бүсгүйчүүдийг бэлгийн харьцаанд уруу татах явдалтай би хувьдаа хэзээ ч хэзээ ч эвлэрэхгүй. хайран сайхан залуу охид нэг муу малын хүслийг хангаад давраагаад байдгийг ямар их харамсалтайгаар төсөөлөн боддог гээч.
монголчуудаа илүү харахгүйхэн шиг бусдад гай болохгүйхэн шиг амьдрахад тийм хэцүү байна уу.
гэхдээ зүгээр далим гаргаад өөрийн санал бодлыг задлахад
янз бүрийн ашиг сонирхлын хүрээнд гайгүй санал, ажлийн байр, цалин мөнгөөр далим гарган залуу охид бүсгүйчүүдийг бэлгийн харьцаанд уруу татах явдалтай би хувьдаа хэзээ ч хэзээ ч эвлэрэхгүй. хайран сайхан залуу охид нэг муу малын хүслийг хангаад давраагаад байдгийг ямар их харамсалтайгаар төсөөлөн боддог гээч.
монголчуудаа илүү харахгүйхэн шиг бусдад гай болохгүйхэн шиг амьдрахад тийм хэцүү байна уу.
ketchup хэзээ бичсэн: 18:44, 2009-02-18 | |
Uzeel ald...
Yamar ireedui huleej baigaag chamaas oor hun medehgui. Zorigtoi alham hiihed zaluu hun buruudahgui ch 2 degdeeheigee sain bodooroi naiz min....
Nuudelchin хэзээ бичсэн: 17:23, 2009-02-18 | |