Хүү төрлөө...
2009-02-19,11:35
Одоогоос гурван жилийн өмнөх энэ өдөр ээж аав, эмээ өвөө, эгчийгээ баярлуулан миний хүү мэндэлсэн юм. Ээж аавынхаа хайраас ургасан энхрий охины минь үргэлжлэл болж ихэрлэж ирсэн хайртай хүү минь... Олон өдөр, цагаар өвдөж ээжийгээ зовоолгүй чи минь миний энгэрт тэврүүлсэн. Тэр өдөр өчигдөрхөн юм шиг бүхий л зүйл тодоос тод сэтгэлд минь үлджээ. Хань минь хүүгээ харах гэж эмчээс гуйсаар байж, арай гэж зөвшөөрүүлээд орж ирэхдээ хамгийн түрүүнд "Ямар сонин толгойтой юм бэ?" хэмээн уулга алдаж билээ. Хадам ээж маань /Би уул нь хадам гэдэг үгийг хэрэглэх дургүй/ "Хүү төрүүлж өгсөнд баярлалаа" гээд хоолой нь зангирч байсансан. Манайх гэдэг айл дөрвүүлээ болж, номын гэрэлээр амьдралыг болсох Номунзул охиныхоо дүүд амьдралд Гүн суурьтай бат байж түшиг тулгуур болоорой хэмээн Гүнбат нэрийг хайрласан юм. Хүүгээ төрснийх нь дараахан би нэг шүлгэрхүү юм бичиж байж билээ. Хоёр хөөрхөн үрдээ зориулж "Ихэр хайр" нэртэй шүлэг бичсэн. Одоо ч цээжээрээ мэднэ. Яагаад гэвэл бидний хайраас ургасан ихэр хоёр хайр үрс минь болохоор тэр шүү дээ.
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Дуу дуулж, шүлэг уншина. Сэлэм барьж тулалдаж тоглоно. Хааяахан зүггүйтэхээр эгчийгээ шоглочихно. Харин дараа нь Уучлаарай гээд гуйна. Хүү минь том болж байна. Сэтгэлд хань бараа болж гэрийнхээ зайг эрийнхээ хиймориор гийгүүлж байна. Эзгүй орхисон аавынхаа зайг нөхөж яваа хүү минь гурван нас хүрлээ. Тэвчин тэвчин хорьдог нулимс өнөөдөр өөрөө сул асгарч, тэртээх өдрүүдийн жаргал зүрхэнд гал асаана. Хайр, итгэл, мөрөөдөл, хамаг бүхний минь эхлэл...
Ихэр хоёр хайр
Ээж аавын хайраас ургасан
Ихэр хоёр хайр минь ээ
Энэрэл хайрын охь болсон
Ижил хоёр үр мин ээ
Аав ээжийн сэтгэлийн уяа
Адилхан хоёр хайр минь ээ
Алтан дэлхийд мөрөө тамгалах
Алаг бөмбүүл эрдэнэс минь ээ
Уйлж хоносон шөнө бүрээрээ
Ухаарал бэлэглэсэн үрс минь ээ
Ундран гарах хайрын урсгалаас
Уудалж авсан дуслууд минь ээ
Хан буурал хорвоогоос
Хүсч авсан бэлэг юм шүү
Хүндлэл хайрын ногоон төглөөс
Хадгалж үлдсэн жимсхэн юм шүү
Аав ээжийн хайраас ургасан
Амин хоёр эрдэнэ минь ээ
Алдхан биеийг минь жаргааж ирсэн
Ангаахай бяцхан үрс минь ээ...
Дуу дуулж, шүлэг уншина. Сэлэм барьж тулалдаж тоглоно. Хааяахан зүггүйтэхээр эгчийгээ шоглочихно. Харин дараа нь Уучлаарай гээд гуйна. Хүү минь том болж байна. Сэтгэлд хань бараа болж гэрийнхээ зайг эрийнхээ хиймориор гийгүүлж байна. Эзгүй орхисон аавынхаа зайг нөхөж яваа хүү минь гурван нас хүрлээ. Тэвчин тэвчин хорьдог нулимс өнөөдөр өөрөө сул асгарч, тэртээх өдрүүдийн жаргал зүрхэнд гал асаана. Хайр, итгэл, мөрөөдөл, хамаг бүхний минь эхлэл...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
gereltuya хэзээ бичсэн: 17:24, 2009-07-06 | |
mmmmmmmmmmmm
g84 хэзээ бичсэн: 16:08, 2009-07-06 | |
ээжтэйгээ байгаа эрэгтэй хүүхэдтэй яг л эр хүн шиг харьцвал зүгээр байх аа. Гэхдээ хүний ганц бол хэцүү шүү дээ. Хүнд сайн муу ч төрсөн заавал хэрэгтэй юм билээ
dadido хэзээ бичсэн: 21:20, 2009-02-23 | |
Хайрын тэнгэрт буян дуудсан
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглоод
Үртэй болох сайхан юмаа. Үртэй хүн жаргадагиймаа.
Ханийн энгэрт заяа хайрласан
Хүн бүхэн өхөөрдөн тоглоод
Үртэй болох сайхан юмаа. Үртэй хүн жаргадагиймаа.
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 12:25, 2009-02-19 | |
shuleg ih goy yum.
donika хэзээ бичсэн: 12:19, 2009-02-19 | |