Кетчуп-т зориулваа...
Энэ зургийг мессеэжерийнхээ аватор дээр, бас блогийнхоо хөрөг зураг дээр ч тавьсан юм. Нулимс муухай... Энэ үгийг Кетчуд хэлжээ... Уйлж суух муухай ч гэсэн... Ингээд өөрийгөө өмөөрөх гээд байдагийн. Ямартаа ч би зургаа сольсон. Эгч, дүү, найз нөхөд маань ч ингэж хэлж л байсан. Сэтгэлд санаа хэд хоног хэцүүхэн байсан л даа. Гэхдээ одоо би өөрийнхөөрөө өөдрөг амьдрах гэж хичээж байна. Нэг л өдөр бүхнийг өөрийнхөө өмнө сөхрүүлдэггүй юм гэхэд өөрийнхөөрөө амьдрах л болно. Надад өөрийн гэх өмч хөрөнгө, сая саяар нь тоолох мөнгө төгрөг алга. Гэхдээ сэтгэлээрээ баян хүн. Хоёр хөөрхөн зулүага маань дэргэд инээж байна. Би чинь жаргалтай эмэгтэй биш гэж үү дээ... Өөртөө ингэж хэлээд санаа алдаж байна. Нээрээ амьдрах сайхан шүү дээ. Хүслийнжигүүр надад "Хүн юу тарьна. Түүнийгээ л хурааж авдаг" гэж хэлсэн. Энэ үгийг ч бас сайн санаж байгаа. Би өөрөө өөртөө зовлонг биш жаргал зохиож, түүндээ итгэж, найдан өөрийнхөөрөө л амьдрах учиртай аж. Надад чин сэтгэлээсээ туслаж байгаа, та нартаа баярлалаа.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Харин хэлэхэд... аз жаргалаар биш зовлонгоор дүүрэн амьдралаас бид өөрсдөө л аз жаргалыг нь олж харахгүй бол тэгээд л тэр чигээрээ харанхуй там гэсэн үг.
Сайн байна. Олж харж чадвал нуугдсан аз жаргалууд хаа сайгүй байгаа.
Док