Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649237 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 118-р хуудас. | дараах >>

Та шоколаданд дуртай юу?

2008-12-01,13:49

Шоколадыг эрүүл мэндэд хортой, тустай гэсэн маргаан одоо хэр үргэлжилсээр л байгаа. Хэдэн зуун дамжин өнгө зүс, амт чанараа өөрчилсөөр өнөөгийн бидний мэдэх шоколад бий болсон. Саяхан болтол шоколадыг арьсны өнгө, биеийн галбирыг "эвдээд" зогсохгүй, тамхинд донтохтой адил ажлаа алдахад хүргэдэг гэж үздэг байв. Тэгвэл харин одоо эсрэгээр харин ч шоколаданд хайр зарлаж, урьдын туйлшрал үгүй болж байна.

Хаадын ундааны түүх

Испанийн далайчин Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг нь ажиглажээ. 1519 онд Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг өдөрт 50 аяга уудаг байв хэмээн түүхэннд өгүүлсэн байдаг. Энэхүү хүрэн ундаагаа алтан аяганд хийн, бурхадын ундаа хэмээн Кортест өргөн барьсан байна. Амт нь гашуун байснаас Кортес болон түүний нөхөд чихрийн нишингэ хольж. Яваандаа Испанийн язгууртнууд хэрэглэх явцдаа амт оруулагчийг нэмж мөн халуунаар нь уух нь тохиросжтой болохыг мэджээ. Испаничууд бүх колони орнууддаа какао тариалж эхэлсэн нь өндөр ашиг, орлоготой бизнесийн эх суурийг тавьжээ. Үүнээс хойш 100 гаруй жил шоколоадны худалдаанд дангаар ноёрхож байлаа. Хаадын ундаа гэж нэрлэгдсэн энэхүү амттай, эрүүл мэндэд ашигтай ундаа Англи, Франц, Италийн язгууртнуудын дунд дэлгэрч, 1657 онд Англид шоколадны үйлдвэрүүд байгуулагдаж эхэлсэн юм. 1730 онд 500 гр нь гурван фунтын үнэтэй байв. 1828 онд какогийн үрийг няцалдаг машин гарч, түүн доторх хортой тосыг шахаж гаргадаг болсноор эрүүл мэндэд тустай болу, амт нь ч сайжирчээ.  1874 онд Английн нэгэн компани хатуу шоколад гаргаж авсанаар энэ төрлийн үйлдвэрлэлд хувьсгал гарсан гэж хэлж болно. Мөн 1876 онд Швейцарийн иргэн Петр Даниель шоколоданд сүү холих арга нэвтрүүлсэнээр бидний мэдэх сүүтэй шоколад бий болжээ.

Шоколад идээд тур

Шоколадыг таргалах, даралт ихсэх, нүүр амаар юм гарах, тархи судасны болон шүдний өвчин үүсгэдэг гэж буруутгасаар иржээ. Үнэн хэрэгтээ энэ бүтээгдэхүүн хүний биенд тустай төдийгүй зайлшгүй чухал хэрэгцээтэй ажээ. Италын хүнс судлаачид турах сонирхолтой хүмүүст өдөрт тослоггүй сүүтэй 4-5 аяга хар кофе, 80 грамм цэвэр хар шоколадыг санал болгожээ. Зөвхөн хоёр хоног эдгээр хүмүүс амтатнаар тансаглаад 1-3 кг турсан байна.

 Ингэж ид, тэгвэл аюулгүй

Ямар ч зүйл хэмжээнээсээ хэтэрвэл хор болдог. Тиймээс ч бид шоколадыг даралт ихэсгэдэг бас шүдний “дайсан” гэж үзсээр ирсэн. Тэгвэл цэвэр шоколадыг өдөр тутам багахан хэмжээгээр хэрэглэх ёстой. Өдөрт 6, 7 грамм шоколад хэрэглэх нь хамгийн тэгш хэрэглээ аж. Энэ нь сүүлийн үед Европт хийсэн эрүүл мэндийн чиглэлийн судалгаанаас тогтоосон хэмжээ юм. Тэр ч бүү хэл Дэлхийн I, II дайны үед АНУ-ын цэргийн өдөр тутмын хүнсэнд зайлшгүй байх зүйлсийн тоонд шоколад багтдаг байжээ. Түүгээр ч зогсохгүй одоо хэр АНУ-ын цэргийн албан хаагчид өдөрт 120 гр шоколадыг олгохоор заасан байдаг.

Зүрхээ хайрлаж байгаа бол шоколаданд дурла

Шоколаданд агуулагдаж байгаа байгалийн гаралтай бодис нь зүрх судасны ажиллагааг сайжруулахын зэрэгцээ хорт хавдар үүсэхээс сэргийлдэг байна. Коларадийн их сургуулийн эрдэмтэд шоколад нь зүрхний клапан хаагдах, цус харвалтаас сэргийлж чаддагийг тогтоожээ. Тогтмол хэрэглэснээр цусан дахь улаан бөөмний хэмжээ тогтворжиж, цусны бөөгнөрөлт үүсэхээс сэргийлж болох нь. Шоколадыг даралт ихсэхэд нөлөөлдөг гэж буруутгадаг. Гэтэл даралт ихэсгэх шалтгаан болсон кофеин нэг аяга кофенд 120 мг байдаг бол 100 гр шоколаданд 20 мг байдаг бөгөөд энэ нь даралт ихэсгэхэд нөлөөлж чадахгүй. Тиймээс даралтын өөрчлөлттэй хүмүүс өдөрт гурван хэрчим шоколад идэхэд ямар ч хортой нөлөө үзүүлэхгүй. Түүнд агуулагддаг фенол нь цусан хангамжинд сайнаар нөлөөлж, судасны хананы хатуурлаас сэргийлдэг байна.

Сайн уу, муу юу?

Шоколад хүний эрүүл мэндэд эерэг сөргөөр хэрхэн нөлөөлдөг тухайд эрдэмтэд ширүүн маргаан өрнүүлсээр байна. Шоколад хүнийг гутранги байдлаас ангижруулах биш харин ч улам нэмэгдүүлдгийг Австралийн эрдэмтэд нотолжээ. Шоколад нь гунихарсан сэтгэлийг түр зуур дарж чаддаг ч бүрмөсөн арилгаж чадахгүй. Харин ч ихэнх нөхцөлд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзэж байгаа юм. Уг нь шоколад сэтгэл ханамжийн дайвар бүлчирхайн дутагдалдлыг нөхдөг гэсэн онол ч дэлгэрч байсан удаа бий. Вагон шоколад идснээс сэтгэл тайвшруулах нэг тун хүртсэн нь дээр гэж шоколадыг шүүмжлэгчид өгүүлж байгаа бол Италийн эрдэмтэд уйтгарлаад эхэлбэл нэг хэрчим шоколад ид хэмээн зөвлөж байна. Учир нь шоколаданд агуулагдаж байдаг магни нь уур, бухимлыг багасгаж, ой сайжруулах, сэтгэл санааг тогтвортой болгох, дархлааг бэхжүүлэх чадвартай. Эмч нар шоколадыг ханиаднаас болон хавар цагийн ядаргаанаас урьдчилан сэргийлж хэрэглэхийг санал болгодог. Ханиад нэгэнт туссан бол  хар шоколадыг хэрчим хэрчимээр нь залхууралгүй амандаа хүлхвэл ханиах, хоолой хөндүүрлэх нь гайгүй болно. Ийм эсрэг тэсрэг байр шинжлэх ухааны талбарт өрнөх зуур олон хүмүүс шоколаданд шимтэн дурласаар байна.  

Анхаараарай...

Саяхан Берлины цагдаа нар галлюциноген (хий юм харж, сонсоход хүргэдэг сэтгэцэд нөлөөлөх нэг төрлийн мансууруулах бодис)-тэй мөөг болон марихуаны найрлагатай шоколад, чихэр зарж байсан дэлгүүрийг хаажээ. Шөнийн амьдралаараа алдартай Берлиний Прензлауэр Берг хэмээх газар үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийн эзэн 23 настай залууг хар тамхи зарсан хэргээр шоронд хориод байна. Түүний дэлгүүрээс 120 ширхэг “шидэт” мөөгтэй шоколад, нэлээд их хэмжээний каннибас агуулсан чихэр мөн янз бүрийн мансууруулах бодис илрүүлжээ. Цагдаа нарыг дэлгүүрийг шалгаж байх үед галлюциногентэй шоколад худалдаж авахаар мансуурсан үйлчлүүлэгч орж ирсэн байна.

 

 

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 832 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

би шоколаданд их дуртай л даа. Гэхдээ биеэ барьдаг юм. Сониноос манай хамаатны нэг нохой шоколадны сайн мууг аймаар ялгана. сайн шоколаданд бол нугасгүй шүү дээ. Хятад шоколадыг үнэрлээд хаячихдаг юм. Хятадууд сониноос хэзээ ч шоколад хийж сурахгүй юм шиг байна лээ. арваад жилийн өмнө тийм л байсан одоо ч тийм. яахав лицензыг аваад хийхээрээ өөр байдаг байх. Өөрсдөө гардаад хийхээрээ ёстой чаддаггүй юм байна лээ. Бүхнийг хийдэг мөртөө шоколадан дээр л явдаггүй юм даа сонин шүү.
dadido хэзээ бичсэн: 22:33, 2008-12-16 | |
би лав шоколад сайн гэж бодож явдаг хүмүүсийн төрөлд орнооо. Бас их дуртай. tongue
american boy хэзээ бичсэн: 06:31, 2008-12-03 | |
шоколад идэж дотуур оргазмь авдаг гээл энэ европ бүсгүйчүүл аальгүйтан байж л яриад байдаг шүү.. тэр сээгэс дутагдал энэ тэрийг нь нэг талаар нөхдөг гэцгээх юм билээ.. алтаар урс гэжж..
Дарс хэзээ бичсэн: 22:02, 2008-12-01 | |
энэ ч үнэн шүү, яг мэдэгддэг юм билээ
Зочин (зочин) хэзээ бичсэн: 13:58, 2008-12-01 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 118-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг