Шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ гэж загнасан
Шоронд орох гэж байж юугаар ч
идсэн яадаг юм бэ гэж загнасан
Энэ сарын 1-ний өдрийн үймээн самуунтай холбогдуулан олон хүнийг саатуулсан. Ингэж саатуулахдаа гэм зэмгүй олон хүнийг хомроголон авч яваад, зодож дарамтласан байх юм. Тэдний нэлээд хувийг насанд хүрээгүй хүүхэд эзэлж байгаа юм. Гэрийнхээ гадаа тоглож байсан хүүг хүртэл аваад явсан гэхээр цагдаагийн байгууллагын ямар арчаагүй дорой байгаа нь харагдах бизээ.
- Хэзээ баригдаж, саатуулагдсан бэ?
- Үймээн болсны маргааш орой буюу долдугаар сарын 2-ны 18 цагийн үед ажлынхаа ойролцоох ТҮЦ орчихоод эргэтэл хойноос нэг цагдаа “Амрыг эрье” гэсэн. Пургон дээрээ дагуулж очоод зодож, машиныхаа шалан дээр доош харуулан хэвтүүлээд бороохойдож зодсоор улсын мөрдөн байцаах газар аваачсан. Ёо ёо гэхээр “Чи ганцхан удаа ёолж байхад, цаана чинь өчнөөн цагдаа өвдөж байна” гэж хэлж байсан. Тэр ТҮЦ-нээс юм авч байсан өөр нэг залуу, насанд хүрээгүй хоёр хүүхдийг ч авч явсан. Цагдаа нар ёолохоор баашиллаа гээд, дугарахгүй байхаар гүрийлээ гээд л зодоод байсан.
- Байцаалт авсан биз дээ? түр саатуулах байрны орчин нөхцөл ямархуу байна?
- Улсын мөрдөн байцаах газарт бид дөрвийг ээлжлэн байцааж, үймээн самууны үеэр тэнд очсон уу гэсэн ганц асуулт тавиад “Очоогүй” гэж хариулахаар зодоод байсан. Тэр ч бүү хэл тэнд очсоныг чинь гэрчлэх зураг, бичлэг байгаа гэж сүрдүүлээд зодсон. Тавьсан асуултдаа заавал “Очсон” гэдэг хариу л авахыг хүсч байсан. Тэндээсээ ганц худаг руу ачина гэж байсан ч тэнд хүн хүлээж авахгүй гээд дэнжийн мянгын түр саатуулах байр луу хүргэхээр болсон. Ингэхдээ замдаасаа хүн нэмж ачсаар 30 гаруй хүнийг тэнд аваачсан. Харгалзаж байсан цагдаа нарын нэг нь суу гээд, нөгөө нь зогс гээд, аль аль нь тушаал биелүүлсэнгүй гэж цохиж зодож байсан. Биднийг ганц машины гаражид зуу зуугаар нь хонуулсан. Гадаа хонуулна гэж байсан ч бороо орсон болохоор гаражид оруулсан л даа. Маргааш өглөө нь үймээний үеэр зодуулсан цагдаа нар ирж өөрсдийгөө зодсон хүмүүсийг ялгаад, дараа нь шээсний шинжилгээгээр архи уусан эсэхийг тогтоож нэг хэсгийг, зураг бичлэгтэй тулгаж нэлээд хүнийг авч явсан. Үймээнд оролцсон залуусыг цагдаа нар голдуу баруун гар тал руу нь цохиж бороохойдож байсан бололтой бүх хүмүүсийн баруун гарыг шалгаад хөхөрсөн, шархтай хүмүүсийг ч ялгаж байсан.
- Баригдсан хүмүүсийн дунд гэмгүй хүн олон байсан уу?
- Зүгээр явж байгаад баригдсан хүн зөндөө байсан. Надтай хамт түр саатуулах байранд очсон хүмүүсийн ихэнх нь 14-17 насны хүүхэд байсан. Зарим нь гэрийнхээ гадаа тоглож байгаад баригдаж ирсэн гэх хүүхэд ч байсан. Миний бодлоор цагдаа нарт хүн барьж ирэх нормын тоо тогтоож өгсөн байх. Тэгээд л тэд хэнийг ч хамагүй баривчлаад саатуулаад байсан болов уу.
- Түх саатуулах байранд хоол, унд өгсөн үү?
- Хоол унд бараг өгөөгүй. Өглөө жаахан талх өгсөн нь хатчихсан, бас эвгүй амттай байсан болохоор идээгүй. Өдөр нь гэдэстэй будаа өгсөн. Халбага нь заваан байсан болохоор тогооч эгчээс нь сольж өгөхийг гуйсан. Харин тэр эгч “Та нар шоронд орох гэж байж юугаар ч идсэн яадаг юм бэ” гээд загнаад байхаар нь хоолоо идээгүй.
- Хэзээ суллагдсан бэ?
- Маргааш нь ээж батлан даалтаар гаргахаар хөөцөлдөж, ажил дээрээс тодорхойлолт гаргуулж би дэнжийн мянгаас эргээд улсын мөрдөн байцаах газарт ирсэн. Энэ үеэр монгол телевизийн сурвалжлагч нар ирж ярилцлага авах гэж байсан. Байцаагч, дарга нар нь “Биднийг огт зодоогүй, хоол унд сайн өгсөн гэж хэл. Зааснаас өөр үг хэлж болохгүй” гэсэн. Батлан даалтаар гарахаар болж байцаагчаас тэлээ, түрийвч, гар утсаа авахаар орох хооронд хүртэл зодож, дарамтласан. Гарынхаа үсгийг хурдан зурсангүй, өрөөнд өмдөө тэлээлэх гэлээ, ширээн дээр юм тавьлаа гээд хийсэн үйлдэл бүхнийг буруутган цохьж байсан.
Сэтгэгдэл:
Тэр цагдаа нар ямар ч тушаалтай байлаа гэсэн бас өөрсдөө толгойтой хүмүүс юм байгаа биз дээ? Цагдаа нарыг би өмөөрөөд л байсан нэг талаар уур хүрч байна Гэлээ ч хамгийн гол биднийг хооронд нь эвдрэлцүүлж, зодолдуулж, нэгнээр нь нэгнийг нь зодуулж байгаа тэр новшнуудыг идэж уусандаа гахаад үхчихээсэй гэж гэж Монгол хүн бүрийг нүдээ аниад чин сэтгэлээсээ хараахыг уриалж байна... Бид ийм хүмүүсийг дээш гаргасандаа өөрсдөө буруутай...
Тийм цагдаа нар шударга байцаалт явуулна гэдэг эргэлзээтэй л дээ.
энэ л сэтгэл зовоосон зүйл байх шиг байна
Таныг дэмжих нь миний ажил л даа.
Хуулийн оюутан миний хувьд цаасан дээрх хуулийн бүхий л боломжийг бодит байдалтай хослуулж чадах нь маш хэрэгтэй зүйл гэдгийг л нэлээн мэдэрч байгаа даа.
Ямарч байсан бид олуулаа.
Танд баярлалаа
Тэд шээсээ л ууж байгаа гэж мэдээлэл авсан л даа.
Би бас иймэрхүү ярилцлага авдаг ажилтай явж байгаа.
Бид нэг багийнхан юм шиг санагдлаа
Албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагаа өмөөрмаар
Хамаг нэр нүүрээ арддаа барсан тэднийг өрөвдмөөр
Хэт их өрөвдөхөөр өрлүү өшиглөөд байхийн. яалтай билээ.