БИД АЙСААР, АМАА БАРИУЛАХ ЮМ УУ?
2008-07-04,07:24
СҮҮЛИЙН ӨДРҮҮДЭД ХӨӨРХИЙ АРД ТҮМНИЙХЭЭ ТАРХИЙГ ГАНЦ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИОГООР УГААХ ГЭЖ БИШГҮЙДЭЭ Л ОРОЛДЛОО. ХАРИН ТҮҮНИЙХ НЬ ҮР ДҮН ЭСРЭГЭЭРЭЭ ҮЙЛЧИЛНЭ БИЗ ДЭЭ. ЯАГААД АРД ТҮМНЭЭ ЭЛЭГЛЭЭД, ШОГ ГАРАА ТАВИАД БАЙГАА ЮМ БОЛ? МАНАЙ АРД ТҮМЭН УХААНТАЙ ЭНЭ ТЭР ГЭЭД ОЛОН ЮМ ЯРЬДАГГҮЙ БИЛҮҮ? ТЭГСЭН ӨНӨӨДӨР ЭРХЭМ ДЭЭДСҮҮД ЭНЭ ҮГ БОЛ ТА НАРЫН ХУЛХИН ДЭЭР ЦЭЦЭГ УРГУУЛАХ ГЭЖ, ХОШГИРУУЛСАН Л ҮГ ГЭЖ ҮГЭЭР БУС Ч ҮЙЛДЛЭЭРЭЭ ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? НЭГ ҮЗЭЛ СУРТАЛ, НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ, НЭГ ТЕЛЕВИЗ, НЭГ РАДИО...ОДОО БҮГД НЭГТИЙН СИСТЕМ РҮҮ... ГЭХДЭЭ ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ. БУУНААС АЙГААД ЖАГСАХГҮЙ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? МИНИЙХЭЭР БОЛ ҮГҮЙ. ЭРТ, ОРОЙ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ИЙМ ЗҮЙЛ БОЛОХ Л БАЙСАН. ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ГЭЖ ЯВСАН 700-800 ЗАЛУУ ТҮР СААТУУЛАХ НЭРТЭЙ ХЭЦҮҮ ХАТУУ ОРЧИНД ТХОРИГДОЖ БАЙГАА. АН АВ ХИЙЖ ЯВАА ЮМ ШИГ АРААС НЬ БУУДСАН ЦАГДААГИЙН СУМАНД ӨРТӨЖ ХҮН ҮХСЭН. БИД АЙСААР, АМАА БАРИУЛАХ ЮМ УУ? ҮГҮЙ БАЙХАА...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
одоо харин энхбаярыг сонгочихвол жинхэнэ нэгтийн систем рүү шилжих байхдаа гэж
Gishuut хэзээ бичсэн: 11:29, 2009-04-11 | |
Эрүү шүүлт
Эрүү шүүлт дуулдаад л байна. Уг нь жам ёсны эрх юм. Хүний дургүйг улам л хүргэнэ л дээ. Даанч цагдаа нар ойлгохгүй байна. Одоо байдал хурцдахгүй байхыг үгүйсгэхгүй. Цагдаа ч өөрөө эрүү шүүлтэд өртөж, халдлагад өртөж магадгүй болоод байна. Ирак ойрхон байна шүү. Эртээд нэг америк цэргийг яаж хулгайлж байгааг ТВ5 дээр гарсан баримтат кинон дээр харуулж байна лээ. Монголыг одоо хөлсний этгээдүүд их сонирхоно биз дээ.
dadido хэзээ бичсэн: 12:19, 2008-07-05 | |
Зочинд.
Хүний эрхийг хөсөрдүүлсэн хүмүүст зохих шийтгэлийг нь оноох хуулийн зохицуулалт байгаа, энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэж чадах хуульчид байгаа гэдэгт итгэлтэй байна,
бодит байдал, цаасан дээрх хууль 2-ыг хослуулж чадах нь л хуульч хүний ур чадвар юм шиг санагдах боллоо.

galbaatar хэзээ бичсэн: 12:04, 2008-07-05 | |
Дээр нь хүний эрхийг хөсөрдүүлсэн хүмүүсийг нь яадаг юм бол? Ямар нэгэн шийтгэл оногдох болов уу?
Зочин хэзээ бичсэн: 20:53, 2008-07-04 | |
Бодит байдал үнэхээр ноцтой байна.
Сураггүй байгаа хүн ч олон байна, олон ээж, аав, эгч, дүү, хамаатан садан сэтгэлийн шаналгаатай байна.
Гэхдээ би ийм бодит байдлыг МNB-р олж харахгүй байгаа.
Энэ л аймшигтай санагдаж байна, гэхдээ Өнөөдрөөс "Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг, хамгаалалтын эвсэл" ажлаа эхэллээ.
Энд байгаа олон хуульч, иргэний нийгмийнхэн зөрчигдсөн хүний эрхийг сэргээн хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна

Галбаатар хэзээ бичсэн: 14:42, 2008-07-04 | |

galbaatar хэзээ бичсэн: 14:42, 2008-07-04 | |
Нэг талын мэдээлэл нэг талын бүх юм бүгдийг нэг л өнцөг нэг өнгөөр хорвоог харуулах гээд л... Эцсийн эцэст бид нэг хэвийн хүмүүс болох ёстой юмуу. Өнөө орой хоригийн хугацаа дуусна. Тэгэхээр маргааш өөр бусад өнгө ямар болохыг харий...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 13:32, 2008-07-04 | |
Тархи угаагч
Үндэсний телевиз гэх !!!Зөвхөн шатсан байшин үзүүлэх,!!! яагаад араасаа хөөгдөж буудуулсан хөөрхий 2 залуугийн тухай гаргахгүй байна. Тэр орой 1-р эмнэлэгт орж ирсэн цагдаа нар дээрээс тушаал өгсөн бууд гэсэн энэ банди өдөржин маягласан юм . Цуг явсан охин нь хаана байна гээд эрээд байсаныг харсан, хажууд чинь байсан гэрч нар олон бий шүү.
Одоо бол тушаал өгөөгүй гээд байгаа тэгэхлээр өгсөн өгөөгүйг мэдэхгүй **Дүлий байлдагч **буудсан болж таарна даа. Хөөрхий мөн нэг амьтан хэлмэгдэнэ. Тушаал өгөгч биш мэдээж **дүлий байлдагч**

Зочин хэзээ бичсэн: 09:05, 2008-07-04 | |