Аминаас илүү албан тушаал
2008-07-02,05:42
Би сонгох эрхтэй... Тэгээд л саналаа өгсөн. Үр дүнд нь сэтгэл дундуур байгаа ч галдан шатааж, буу шийдэмдээ тулахыг хүсэгүй. Нулимс дусч, зүрх базалж байна. Уулгалан дайрч, уурлан бухимдах хүмүүсийн өмнөөс төрийн цагдаа тушаал аваад зогсож байгаа. Сүнсээ хүртэл чөтгөрт арилжаад, сүүлчийн амьсгалаа эх орныхоо төлөө зориулсан өвгөдийн эцэг дээдсийн хүсэл цалгардаж байна.
Эцсийн дүнд их хурлын гишүүний суудал бурхны сэнтий юм гэж үү? Ард иргэд уурлан үймхэл ардын илч, ерөнхий сайд С.Баяр хаачсан бэ? Гүрийж, гүрдийж олон түмнийг уландаа гишгэсэн нь эрх барих хүсэл шуналаас нь доор гэж үү? Дүү минь хорин настай. Найз нь цагдаа. Өчигдөр тэр аав, ах, эмээ, өвөө шигээ хүмүүсийн өмнө нүдээ бүлтэлзүүлэн чичлүүлэх ямар гэм хийсэн юм бэ? Цагдаа нар өөрийн хүслээр нулимс асгаруулах хий цацдаггүй, байлдааны бус ч сургуулилтыг сумаар монгол хүнийхээ өөдөөс бууддаггүй юм. Тушаал авсан цэрэг, цагдаа, хүчний албан хаагчид "Мэдлээ, гүйцэтгэе" гэсэн хоёрхон үгээр хариулт өгөх эрхтэй байдаг.
18 жилийн өмнө буун дуу гаргалгүй, ардчилсан хувьсгалыг монголчууд хийж чадсан. Харин өчигдөр, өнөөдөр таван хүн амиа алдаж, хэдэн арваараа эмнэлгийн орон дээр очиж элэг зүрхээ өмлөн хоёр, гурав талцан "байлдаж" байна. Би нэг л зүйлээр бахархадаг. Би монгол улсын иргэн. Би үг хэлэх эрхтэй. Миний эрх өөр хэн нэгний эрхээр хязгаарлагддаг. Иргэд ухамсаргүйдээ ингэж байгаа юм биш. Аргаа барахдаа ингэж байгаа байх. Эмзэглэж, эрхгүй шүүрс алдаж байна.
Өнөөдөр бие бие рүүгээ муухай харж, өмхий үгээр утдаг эрх баригч, сөрөг хүчин, хэн хэн нь эл асуудлыг хүсээгүй гэх. Хүссэн, хүсээгүй сонгуулийн дүн хөөрхий биднийг сөхрүүлж, сөгдүүлж, айлгаж, арчаагаа алдахад хүргэсэн. Эх орноо би хамгийн ардчилсан улс болно гэдэгт итгэхгүй хэмжээнд хүрлээ. Ардчилалд ард түмэн хэрэгтэй байдаг юм. Аминаас үнэтэй, албан тушаалын хэнээ ах, лүү, жижиг, сажиг бүх намуудад байх шиг. Үнэхээр тэд хүнээ дээдэлдэг, иргэний нийгмийг, байгуулах хүсэлтэй юм бол бужигнасан олныг ингэж үймээн дэгдээхээс нь өмнө бууж өгөөд, тавьсан шаардлагыг нь шудрага ёсоор хүлээн авах байлаа.
Даган дуурайх дуртай өндөр хөгжилтэй Америкт хэрвээ ийм зүйл болсон бол... Та бодоод үз дээ. Албан тушаалтан нь сонгогчдын саналыг хулгайлах нь байтугай нэг хүний эрх ашгийг хөндвөл, амь настай холбогдвол ухамсартайгаар албаа өгч, ард түмнээсээ уучлал хүсэх байсан.
Дүндээ гэвэл хүчирхийлэл бидний гарц биш. Хамгийн оновчтой шийдэл бус. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Адгууслаг, араатан шинж нь илрээд нэг нэгнээ "тийрч" байна. Ард иргэд араатан болсонд, албан тушаалтнууд арьсаа хамгаалсанд, хүнд хүн ёсоор хандаагүйд, хүлээстэй юм шиг бөглөрч байгаадаа бачимдаад байна.
Хувьсгалт намын байранд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, хувь хүн олон бий. Бидний явж байгаа ардчиллын зам хувийн өмчийг хүндэлдэггүйсэн билүү? Би өөрөөсөө асууж байна. Гэгээх цагаан өдрөөр ажлаа хийж байсан хүмүүс үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж, айж ичихийн зовлонг амслаа. Сарын 100 мянган төгрөгийн цалин аваад Хувьсгалт намын байранд хамгаалагч хийдэг залууст ямар буруу байгаа гэж? Над шиг үр хүүхдийнхээ төлөө, хоногийн хоолныхоо төлөө ажилласных нь "шанд" аавын хүүгийн толгойг хагалж, ард түмэн нь ард түмнээ хохироох нь зүйн хэрэг үү?
Хэн хэнд нь буруу өгөх гэсэнгүй. Хэн хэн ньхоёр хөлтэй, хохимой толгойтой хүн. Хүн, хүн гэдэг утгаа алдаж байна. Надад сонгох эрх бий. Надад эсэргүүцэх эрх бий. Гэхдээ хэн нэгний эрх ашгийг хөндөх эрх байхгүй.

Сэтгэгдэл:
22 хэзээ бичсэн: 10:10, 2008-07-02 | |
одоо баяр ахийн хүсэж байсан онцгой байдал тогтоочихлоо.
зөвхөн 1 тв үзнэ.гудамжаар дүүрэн буу зэвсэгтэй цэргийнхэн иргэд айдаст автаж байна.сонгуулийн булхай энэ тэр гэж ярих хүн байхгүй
зөвхөн 1 тв үзнэ.гудамжаар дүүрэн буу зэвсэгтэй цэргийнхэн иргэд айдаст автаж байна.сонгуулийн булхай энэ тэр гэж ярих хүн байхгүй
ddddd хэзээ бичсэн: 10:10, 2008-07-02 | |
ene bol bayariin zohion baiguulsan ajil songuuliig budliantuulsanii daraa jagsaal tsuglaan bolno ter ued ter tsuglaaniig yaj uurtei ashigtaigaar bailgah ve, tegj bj niigmiin setgel zuig uur tiish ni erguulne gedgee ali ert tootschihson bsan.ene ajildaaa tusgai albadiig ashiglasan/haanahiih ch bj medne/.1 namiin bairnii tsonh hagalahah ni ontsgoi baidal togtooh shaltgaan bolohgui bsan tul uur iluu emh zambaraagui bdal uusgehiig l huleegeed bsan.teged jagsagchdiin dund hatgagch nariig oruulaj namiin bairaa shataah ajliig ehluulsen yum.zasagiin erhend garch bval namiin bair shatah yu ch bish l de tedend. daraa ni hatgagchid buur emh zambaraagui haragduulahiig hussen tul gudamjind bsan jiriin irgediin umch hurungud haldaj ehelsen.ene ni tv uzej bsan humuusiin durguitsliig hurgeh busad nam evseliig uund buruutai meteer haragduulah zorilgotoi baiv. jagsaal tsuglaan gedeg utgaa aldaj gemt hereg uildegdej bhad tsagdaa zugeer l haraad zogsoj bsan shu de.iim ir dund hurgehguigeer uimeen degdeegchdiig saatuulah huch bololtsoo huchnii bgad bsan/tsagdaa, tagnuul, batlan hamgaalah yam,hiliin tsereg/ gevch tsagdaa zugeer l haraad bj bh tushaaltai bsan.busad huchnii blguudiig tatan oroltsuulaagui haa bsan darhanaas nalaih baga hangaigaas tsagdaa nemelt huch irehiig huleej blaa.uimeen degdeegchidiig ajiglaj bhad tusgai albanii ajliin arga baril iluutei haragdaj bsan. tusgai albad guitsetgeh ajil gej yu bdagiig meddeg hunii huvid helj bna
ddddd хэзээ бичсэн: 10:00, 2008-07-02 | |
ээ нээрээ ичиж үхэхнээ бид энд блогоороо дамжуулж юм бичээд юу ч олж долоохгүй ээ яагаад гэвэл бид нар шиг боловсролтой үнэхээр монголийнхоо төлөө юм хийж бүтээх гэсэн залуучууд нэг ч байхгүи бна лээ шдээ. жинхэнэ хийж байгаа бүтээж байгаа бид нар шиг залуучуудийн нэр хүндийг гутаан доромжилсон үйлдэл боллоо. арайч дээ. Энэ замбраагүи яавдалийг гаргасан тэр муу новшнүүд ямар олуулаа юм бэ эмх замбраагүй ийм бузар булай юманд монголчууд ямар их хөөрдөг юм бэ. Арай ч дээ тэр малнууд үнэхээр монголынхоо төлөө юу хийсэн юм бэ үнэхээр монголын төлөө зүрхтэй байсан бол богд ууланд мини түимэр гараад бид тэнд сайн дураараа очоод улаан гараараа гал унтрааж байхад тэр олон залуучууд хаана байсийн. мэдээж баранд янхан тэврээд л сууж байсан биз. бид нарт хүн хүч хүрэхгүй хамтдаа сайн дураараа түймэр унтраах нэг ч залуу олдохгүи л байсан шүү дээ. ээ монгол хүний нэр хүндийг уландаа гишигсэн хар новшнууд юу ч ойлгох тэнхэлгүй хар малнууд учираа мэдэхгүй бацаануудийг. найзуудаа ухамсартай монгол залуучуудаа бүгдээрээ ийм бүдүүлэг архичид танхай балмад новшнуудтай тэмцэх ухаалаг тэмцэлд уриалж бна яадийн тэр балиар архидалт янхандалтийг хөөрөгдөөд байгаа нөхдүүдийг тэр баарнийх ни гадаа өвгөнтийн хөндийтэй ни тэгшлээд өгий. тэр шидээд байгаа чулуугаар ни тархийг ни хаг цохий л доо яадийн
DESI хэзээ бичсэн: 09:53, 2008-07-02 | |
Бид мартаагүй...
Өчигдөр галдан шатаалт бол ерөөсөө ард түмний шатаалт байсан. Хонгорын цианит натри, Хууль засдаг дарга, аврал хүлээн нөгчсөн 14 эрэлхэг хөвгүүн, 14 тэрбум, ХЗХ, бооцоотой тоглоомын замбараагүй зөвшөөрөл, Сапугийн хэрэг, УЕП ын УИХд оруулж ирсэн авилгачдын нэрс, ширгэж байгаа Туул голын дэргэдэх газрын замбараагүй лиценз, цэнгэлдэхэд боолчлогдох гэж дугаарласан 15 мянга гаруй монгол залуус, Утаанбаатар, Авилга энэ бүхнийг бид мартаагүй ээ. Бүү март мартвал сөнөнө
dadido хэзээ бичсэн: 09:24, 2008-07-02 | |
Сэтгэгдэл
Хүн өөр өөрийнхөөрөө бодож, өчигдрийн үйл явдлыг хүлээн авсан байх. Гэхдээ тэнд дандаа хулгайч, танхай балмад этгээдүүд байсан юм уу? Яаж батлах юм бэ? Тийм олон хүн зүгээр л сонирхохоор, шоолохоор ирсэн байж таарах уу? Тийм биш юм бол яах гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж ард түмний тархийг нэг телевизээр угаагаад байгаа юм бэ? Баяр гэж сүрхий царайлсан нөхөр эртхэн гарч ирээд тэр шударга ёсоор, хуулиар энэ асуудлыг эв зүйнд оруулъя гээд хэлчих зориггүй л байсан байхгүй юу? Дахиад сонгууль явуулбал, дахиад санал тоолбол яана гэж бодоод байр оромжоороо тахил өргөөд ч болов энэ сонгуульд ялахыг л хүссэн юм шиг. Ард түмэн гэж чинийхээр хэн юм бэ Золоо? Уучлаарай асуухгүй өнгөрч чадахгүй нь. Ард түмэн гэдгийг Баярыг, МАХН-г дэмжигч гэж ойлгодог юм биш биз.
gereltuya хэзээ бичсэн: 09:20, 2008-07-02 | |
Яг үнэнийг хэлэхэд Баярыг дэмжиж ард түмэн сонголтоо МАХН-д өгсөн. МАХН-ын байрны гадаа ард түмэн ажиглан харж байсан болохоос ард түмэн чулуу шидээгүй. Тэр балмад этгээдүүдийг ард түмэн гэдэг юм уу. Бид тэгээд хэн юм. Ард түмэн, ард түмнийхээ хийсэн бүтээсэн, байгуулсаныг эвдэж бусниулдаггүй юм. Ард түмэн эхлээд тэднийг тайван ажиглаж харж, шоолж байсан. Ард түмэн гэртээ зурагтаа харж харамсан гашуудаж байсан.Арт түмэн тэднийг энэ тэнэг үйлдлээ хэзээ зогсоох бол гэж хүлээж байсан. Ард түмэн өглөө босоод төр тэнгүүдийг баривчилсаныг хараад баярлаж байсан. Ард түмэн тайван амгалан ажлаа хийгээд явж байна. Энэ л ард түмэн шүү.
Çîëîî хэзээ бичсэн: 09:05, 2008-07-02 | |
Энэ бүхнийг анхнаасаа зохион байгуулалтайгаар явуулсан гэж би бодож байгаа. Урьд нь хэдэн ахмадууд жагсахаар, бас энээ тэрээ юм болохоор тэд гарч ирээд уулзаад л саналыг нь сонсоод шаардлагыг нь авч байсан хирнээ. МАХН-н өөрсдийнх нь байр руу дайраад байхад хэнч юм хэлээгүй. Таг байсан. Тэгснээ аль өдөр тарааж болох байсан юмыг тараахгүй, байраа шатаалгахыг хүртэл хүлээгээд /шөнө харанхуй болох хэрэгтэй байсийн/ тэгээд онцгой байдал зарлах нэрээр дайны байдал болгоод зэвсэг бариад зугтаж яваа хүмүүсийн ар нуруу руу буудаад, Бүх ТВ-г хааж нэг ТВ-н мэдээгээр ард олны тархийг угаагаад...
Аль талаас нь бодож үзсэн хэнд нь энэ бүхний эцэст дэндүү их ашигтай байсан вэ гэдгийг л бодож үзэх л асуудал.
С.Баяр даргийн болон бусад хүмүүсийн мэдэгдлийг харахаар НАМ НАМ гээд байхийн. Нам нь тэгээд тэдний бурхан нь юуу хаашаа ийн.
Тэр муу нам л нүднээс зайлаг цаашаа.
Эцсийн эцэст ардууд л хохирч байгаа байхгүй юу.
Сая Элбэгдорж МҮТ-р ярилцлага өгч харагдсан. Зөв юм ярьж байна лээ. Хэн ч үүрээр ачигдаад зодуулаад бэртээд буудуулаад явсан хүмүүсийн ардаас юм хэлэхгүй байгаа.
Өчигдөр Ийгл ТВ шууд бүгдийг нь хачиргүй дамжуулаад байсан учраас ганцхан тэднийг хааж болохгүй байсан учраас өөрсдийнхөө гарын доорх ТВ-с бусдийг нь хааж орхисон. ҮҮгээрээ хүн ардынхаа бодох ярих эрхийг нь хааж байгаа шд. Энэ бүхэн болохгүй ээ. Сайн бодож үзвэл ямар ч логикоор бодсон энэ бүхнийг аягүй бол МАХН зохион байгуулсан байгаа даа.

Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 07:46, 2008-07-02 | |
Үнэндээ Баярын барайсан, итгэлгүй гөлөлзсөн харц олон хүнд түүний мөн чанарыг таниулсан байх. Хувь хүнийхэээ хувьд тэр сайн сайхан зарчимч байж болно. Гэхдээ ард түмнийхээ өмнө буулт хийж, хууль номынх нь дагуу арга хэмжээ авчих иргэний зориг байхгүй л байна. Хамаг бузар булхайгаа үймээн дэгдээсэн гэсэн өчигдрийн үйл явдлаар халхавчлаад өнгөрөх хүсэл түүнд, түүний багийханд байгаа л гэж бодож байна.
Зочин хэзээ бичсэн: 07:36, 2008-07-02 | |
гэдэгт чинь гээд буруу бичсэн байна шүү. Зүгээр гэдэгт гэж уншаарай.
Зочин хэзээ бичсэн: 07:20, 2008-07-02 | |
Би бас очсон. Уг нь би бол нэг ч чулуу шидээгүй шүү дээ. Яагаад Ерөнхийлөгч нь, ерөнхий сайд нь гарч ирээд ард түмнээ тайвшир, хуулийн дагуу зохицуулна гээд хэлчихгүй бүтэн 10-аад цагийн турш энийг хэдэн цагдаа аваачиж зогсоочихоод нуугдаад хараад суугаад байсан юм бэ?
Бараг өөрсдөө энэ хооронд зохиосон гэдэгт чинь итгэмээр юм шиг. Тэр Мөнх-Өргил, Баяр нарын гөлийж гөлөлзсөн царайг хараад үнэхээр уур хүрч байна. Тэгээд ч бүүр галт зэвсэг ашигласан явдал бол арай хэтэрсэн байх... Цагдаа нар бол тушаал биелүүлсэн. харин тушаалыг хэн өгсөн бэ гээд бодвол ард түмнийхээ нэгээхэн хэсэг (төлөөлөл гэж хэлээгүй) ч гэсэн тэдэн рүү тэр цагдаад тушаал өгсөн хүмүүс нь зогсож байсан гэж бодож байна...

Зочин хэзээ бичсэн: 07:19, 2008-07-02 | |
Ярвайсан БАЯРын хувьд энэ анхны гэмт хэрэг нь биш юм шиг байна лээ
Suuri (зочин) хэзээ бичсэн: 07:12, 2008-07-02 | |
Мэдэхгүй гэхэд хаашаа ийн. Гэхдээ хэн нэгний захиалгаар энэ олон хүн цугдаагүй байх. Цагдаа нарын тухайд бол үнэн ш дээ. Тушаал аваад зогсож байгаа. Бас хүмүүс хүчирхийлэл хүсээгүй нь ч гэсэн....
Зочин хэзээ бичсэн: 07:09, 2008-07-02 | |
зөвхөн 1 тв үзнэ.гудамжаар дүүрэн буу зэвсэгтэй цэргийнхэн иргэд айдаст автаж байна.сонгуулийн булхай энэ тэр гэж ярих хүн байхгүй