Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649558 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 270-р хуудас. | дараах >>

Орон нутгийн телевизүүд улс төрчдийн халаасанд орсон

2007-11-28,18:24
 
Багануур дүүрэгт анхны телевизийг байгуулан, түүнийгээ хөл дээр нь босгох гэж хэдэн сараар цалингүй гүйж, мэдээлэл олж аваад батлах гэж гүйж явсан залуу бол Х. Баттулга гэдгийг дүүргийнхэн нь андахгүй. Түүнтэй орон нутгийн телевизийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-               Багануур дүүрэгт ажилладаг телевизээс нэг нь одоогоор ажиллахгүй байгаа гэж сонслоо. Үүнд орон нутгийн засаг захиргааны дарамт нөлөөлсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-               Зарим талаар санал нийлнэ. Гэвч Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван телевиз нэг нэгээрээ улс төрийн намын шууд мэдлийнх болсон нь ч нөлөөлж байгаа. Улс төр дагасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл хол явахгүй. Тэд өөрсдийнхөө мөхлийн замыг өөрсдөө сонгоод байх шиг.

-               Ямар улс төрийн хүчнийг дагаж байгаагаас нь хамаараад мэдээлэл өгөхгүй байх, хавчих хандлага орон нутагт их байгаа гэж ойлгож болох нь ээ?

-               Нөгөө улс төр гээд байгаа зүйл чинь өнөөгийн монголд дөрвөн жилийн настай болчихоод байна шүү дээ. Тэгтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэнцвэртэй мэдээллийг хүргье гэхээсээ илүү намын  PR хийхэд анхаарлаа хандуулаад байгаа юм. 2000-2004 онд дүүрэгт МАХН олонхи болж BBS телевиз бүх зүйлийг давуу эрхтэйгээр нэвтрүүлж байсан. Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж тодорхой хэмжээний санхүүжилт авдаг байсан. Харин одоо АН олонхи болж “Сүлжээ - 3” телевиз давуу байр суурь эзэлж байгаа нь нууц биш.

-               Эдийн засгийн болон улс төрийн хараат байдлаас орон нутгийн телевизүүд ангижрах бололцоо хир байдаг юм бэ?

-               Нөөц бололцоогоо дайчилбал гарц их ойрхон байгаа л даа. Техник тоног төхөөрөмж сайжирсан, боловсон хүчин ч харьцангуй олноор бэлтгэгдэж байгаа ийм үед цоо шинээр сэтгэх зах зээлээ олж авах боломж бүрдэнэ. Одоогийнхоос гурав дөрөв дахин муу багаж хэрэгсэлтэй хэрнээ бид кино орчуулж, нас насны үзэгчидэд зориулан нэвтрүүлэг хийж байлаа. Харин одоо бол сэтгүүлчид 20 минутын мэдээ, хоёр цагийн нэвтрүүлэгтээ сэтгэл ханаад байгаа нь харамсалтай. Зах зээлээ өөрөө үгүй хийэ байна.

-               Телевиз хаагдаж байгаа нь нэг талаар тухайн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдийн муугийнх гэж хэлэх гээд байнаа даа?

-               Орон нутгийн гэлтгүй сэтгүүлчидэд нэг том дутагдал байгаа. Телевизээр нэг хоёр гарчихаараа өөрийгөө сэтгүүлч гэж цээжээ дэлдээд, түүнээсээ болж нүд нь сохордог. Ер нь мэргэжлийнхээ сайн сайхныг мэдрэлгүй сэтгэлийг хөдөлгөөнөөр олны таныл болох гэж энэ мэргэжлийг залуус сонгоод байна уу даа гэсэн эмзэглэл надад байдаг.

-               Та одоо дүүргийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийг хариуцаж байгаагийн хувьд ч, өөрөө орон нутгийн телевизийн жаргал зовлонг мэддэг хүнийхээ хувьд ч телевизүүдийг алагчлахгүй байх боломжгүй гэж үү?

-               Өмнөх жилүүдийг бодвол харьцангуй нээлттэй болж байгаа. Даанч нөгөө л улс төрөөс болж иргэд үнэн бодитой мэдээлэл авч чадахгүй байна.

-               Яагаад?

-               Өгсөн мэдээллийг гуйвуулдаг. Аливаа зүйлд хэт улс төржсөн байр суурьнаас хандаж яаж харлуулах вэ гэдэгт анхаарлаа чиглүүлээд байгаа нь харамсалтай.   Сэтгүүлчдийн толгой аливааг буруугаар тайлбарлахад биш харин ард иргэдийн толгойг шинэ соргог зүйлээр цэнэглэхэд хандах ёстой гэж боддог.

бичсэн: gereltuya төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 895 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 270-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг