Дахиад л хүлээсээр...
Заримдаа хэн нэгнийг хүлээхээс залхах шиг. Нөхөр маань жилийн дөрвөн улиралд хээрээр гэр, хэцээр дэр хийдэг геодезийн инженжр хүн. Дуртай ажлаа хийхээр байярлаад явж байгаа хүнийг хориод цагдаад байх хүсэл надад байхгүй. Гэр бүлтэйгээ хамт байхаас гадна хүн дуртай зүйлээ хийж байхдаа л жаргалтай байдаг гэж би боддог. Нөхөр маань ч намайг ойлгодог. Тэмдэглэлийн дэвтэр, сайхан үзэг, эсвэл блог. Энэ бүхэн минийхамгийн дуртай зүйлс. Сайхан амьдралыг магтмаар, заримдаа гомдон шанлаж уйлахдаа юм бичээд суух шиг сайхан зүйл минийхувьд байхгүй. Өглөө хүү, охин хоёроо үнсээд аав нь удахгүй ирнээ, юу захих вэ? гээд гарах тэр үеэс л миний хүлээлт эхлэдэг. -н сарын 20-нд Улаанбаатараас Хөвсгөл аймагруу томилолтоор явлаа. Харин 6-р сарын 15-нд томилолтоо дуусгаад ирнэ. Эхэндээ хүлээх хэцүү байсан. Харин одоо дасчихаж. Тэгээд ч 2 хүүэдтэйгээ уйдах завгүй байх юм. Гэвч шинэ жил, мартын 8-н, хүүхдийн баяр, хүүхдүүдийнхээ төрсөн өдөр гээд гэр бүлээрээ байх ёстой ихэнх баяраар бид 3 гурвуулахнаа аавыгаа хүлээгээд баярлаад өнгөрөөдөг. Найзууд маань, ойр дотныхон маань хэцүү бишүү? гэж надаас асуудаг. Ажлаа хийж, ар гэрээ авч явах үүргийг өөртөө хүлээгээд дуртай ажлаа хийгээд биднийгээ санаад эргээд ирэхэд нь уруу дорой царайлчихалгүй, хүүхдүүдээ өвтгөчихөлгүй, амьдралаа, гэр орноо айлын дайтай авч явах нь миний үүрэг, тэр нэг их хэцүү зүйл биш гэж би хувьдаа боддог. Ямар хэцүү юм бэ? гэж шантрах, дандаа алга болчих юм гэж гомдоллох үе надад гардаг. Гэсэн ч энэ бүхэн тийм ч дэвэргээд амьдралд хөл алдаад байхаар зүйл биш л дээ. Он цаг өөрийнхөөрөө урсаж байхад би ч нөхөр маань ч хүүхдүүд маань ч өөрийнхөө дуртай юмыг хийж, гэр бүлийнхээ өмнө хариуцлагаа ухамсарлан зүтгэх л учиртай. Чамайг үдэх бүртээ хүлээлтээр дүүрэн үлдэж, чамайг тосох бүртээ аз жаргалыг олж авдаг. Чамдаал би хайртай. Хүлээх гэдэг заримдаа жаргал, харин заримдаа...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Чи өвдөлтийг мэдэрч байна уу. тэгвэл чи амьд байна гэсэн үг гэж нэг үг бас сонсож байсан...
За тэгээд нөхөр чинь их гадуур явдаг бол хүүхдүүдээ хүмүүжүүлэх, гэр орноо өнгөтэй өөдтэй байлгах гээд их хариуцлагатай тулдаг байх даа...