Би
2007-05-19,19:50
Би Од болон харвахгүй
Оч болон үсрэхгүй
Диваажинд очихгүй
Тамд унахгүй
Надад Алтны өнгө хэрэггүй
Авсны хавхаг хэрэггүй
Ад шулмын хорлол хэрэггүй
Ариун бурхны соёрхол хэрэггүй
Би Мөхөж гэмээнэ
Мөнхийн Монголдоон шингэж үлдвэл
Сүнстэй явсны хэрэг бүтнэ
Сүүдрээн гээсний буян оршино.
Би Эгэл юм бүхний тасархай
Ирээдүйд нар үзэх ургамлын бордоо
Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоогийн наадгай
Би хүний орчлонгийн барлаг
Барлагын барлаг
Хүмүүсийн дундах хаялага
Хаялагын хаялага
Би Ганцхан Монголдоон шингэх
Хаан тэнгэрийн нулимс
Газрын хөрснөөс уяатай
Хайлаасны нялх мөчир