Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: ERKH CHULUU CHI AYNGA BOLJ NIRGEECH
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Зочин: NADAD URAM HAIRLA BABY GIRLS
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: UUCHLAARAI EEJEE YAG ODOO BI SOGTUU UUNIG UNSHIJ BAINAA
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: yhve bas dajgui shuleg ymaa
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Зочин: shal teneg shuleg
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Зочин: Tseechllee
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Dok (зочин): Bn shd
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ystoi shuleg baina yg gol utgan sng ni aguulsn setgel xodolgoj
  • Нууц амраг бичлэгт Танилца бүсгүй байна (зочин):
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
677164 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 320-р хуудас. | дараах >>

Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс...

2007-04-15,10:51

Яруу найрагчид сэтгэлийн, сэтгэлгээнийх гээд л хоёр хуваагдаад нэг нэгийгээ муу хэлдэг. Магадгүй муу шүлгийг сайхан уншдаг  хүмүүс нь тэр болор цомыг нь аваад байдаг ч юм билүү? Гэсэн ч би сэтгэлийн хөөрлөөр бичигдсэн гэгдээд байдаг тэр шүлгүүдэд дуртай. Надад таалагддаг Хулан, Ичинхорлоо, Эрдэнэ-Очир, Бавуудорж гээд олон шүлэгчид байдаг. Өнөөдөр Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс энд бичихийг хүслээ. Танд ч бас таалагдана гэж найдаж байна.

АЯЗ

Би чамдаа очно

Нулимс ивлэх талын хөх тэнгэр болж очно

Нуугдаж үүлэн цаанаа туньсан наран болж мандана

Үгүйг бийд зурсан зэрэглээ болж сарнина

Үнэнийг худалд багтаасан сураг болж алдарна

Чамдаа би үчно

Нэрээр чинь шивнэх шар талын салхи болж шуугина

Нэг бөгтөр улиас болж хээрийн хойморт хүлээнэ

Ганц дусал бороо болоод зовхинд чинь шингэнэ

Гарцаагүй бүдэрвэл хөл дороос чинь тулна

Чамдаа би очно

Цаг тоолол зогсоход итгэл болж үлдэнэ

Царай өгмөөргүй гуниг хилэн болж уулзана

Омогт цагаан шуурга болж цээжинд чинь догширно

Оргтлуун цэнхэр булаг болж зүрхэнд чинь мэлмэрнэ

Чамдаа би очно

Ажиггүй дүнсгэр уул болж алдаа бүхнийг чинь уучилна

Алганы чинь хээ, сэрүүн зүүднээс дүр минь ургана

Саран мэт ганцаардвал солонго болж ойртоно

Саваагүй харцнаас харамлаж үүлэн болж хөвсийнө

Хайрт минь чамайг би ганц л удаа хүлээлгэнэ

Хамгийн сүүлчийн болзоондоо оройтож очно

Ямар их хайртайгаа мэдээд нэрийг минь шивнэх

Яг тэр агшинд би үүрийг гэгээг зарлана

 

Хайртдаа

УУжим амьсгалахын талд би дураар цэнгэнэм

Утга чандлахын харцанд чинь томоожном

Уул дайдын нөмөрт сэтгэлээ сул орхиж

Урам өрдөхийн инээмсэглэлд чинь сэргэнэм

Унаж босох заяагаа түшилцэж

Урт үлгэрийн төгсгөлрүү хамт алханам

Чин санааны үзүүрт уяатай нутаг

Чи миний эх орон юмаа, хайрт минь

Чиний хайр хэнз ногоо шиг соёолж

Цэнгэг зуны агаар шиг дотор уужруулна

Сэтгэлийг минь намрын горхи шиг мэлмэрүүлж

Сэрүүн гунигийг минь өвлийн шуурга шиг хөөнөм

Амраг хайранд чинь он жилийг хэлхэн

Амьд явахын жаргалыг надад өгч

Харих буцахын орчлонд сүүгээр аргамжсан

Хайрт минь чи миний дөрвөн цаг юмаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

бичсэн: gereltuya төрөл: Шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 803 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
Өөрийн тэнь бичлэгийг Legacy анд Эрхэмээ андын блогт танилцуулсан бгааг олж уншаад орж ирлээ. Бичлэгүүдийг тэнь уншиж их сонирхолтой санагдлаа.Маш их таалагдлаа.Tumee33
Зочин хэзээ бичсэн: 17:24, 2007-04-20 | |
Сэтгэгдэл
Өөрийн тэнь бичлэгийг Legacy анд Эрхэмээ андын блогт танилцуулсан бгааг олж уншаад орж ирлээ. Бичлэгүүдийг тэнь уншиж их сонирхолтой санагдлаа.Маш их таалагдлаа.
Зочин хэзээ бичсэн: 17:20, 2007-04-20 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 320-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг