Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662877 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 321-р хуудас. | дараах >>

Тураалын золиос ба тарган байхын зовлон

2007-04-15,10:14

Гэртээ байсан зарын сонинг жаахан сонирхолоо. Өдөрт 3 кг тураана, өөх хөйлуулна, тураадаг цай зарна, жимсний бэлдмэл найдвартай тураана, өөх хайлуулна гэхчилэн турхыг хүсэгчидэд зориулсан зар захаас аваад зөндөө. Гоё сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэсэн ч би л лав аминдаа хайртай. Нэг кг чихэр авч өмнөө тавиад өдөрт надаас үүнээс 3 дахин их мах өөхийг хаанаас минь ч юм аваад хаяна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байгаа юм. Итгэдэг хүмүүс байдаг л байх. Тураадаг цай уугаад ходоодны өвчтэй болсон, янз янзын аппаратанд орсоор байгаад эдийн засгаараа хохирсон гэж ярих олон бүсгүйчүүдийг би мэднэ. Хамгийн сүүлд яагаав бараг л хүн болгон сонссон байлгүй өөхөө соруулж байгаад нас барсан 33-тай залуу. Одоо бараг турна гэдэг зарим хүмүүсийн хувьд дон болоод байна. Миний харж байгаагаар багтаж ядсан тарган биш хирнээ л яаж турнаа гээд л ам хамраа дарах хүмүүс захаас аваад зөндөө. Ийм сэтгэхүй дээр нь бизнес хийгчид борооны дараах мөөг шиг олширч амархан хөөрхөн болчих гэсэн ухвар мөчид охид залуусыг "сааж" байна гээд хэлчихвэл санал зөрөх хүн нэг их олон гарахгүй байхаа гэж надаж байна. Гоолиг хөөрхөн хүүхнүүдтэй рекламанд хууртаад эрүүл мэндээрээ хохирсоор байх уу? Тураалын золиос бол яах аргагүй хүний эрүүл мэнд.  жилийн өмнө загвар өмсөгчийн дамжаанаас жин илүү гээд хасагдсан охин сар гаруй хугацаанд алим усаар хоол хийж явсаар турж үхсэн гэсэн мэдээлэл шар сонингуудад сенсаци тарьж байсан санагдана. Туранхай байна гэдэг муу юм ер биш. Гэхдээ албан хүчээр турвал буцаад таргалах нь хурдан байдаг болов уу? Элдэв эм тан гэсний оронд тэвчээр гаргаад дасгал сургуулилалт хийгээд турвал ядаж л өөрийн эрүүл мэндэд тустай байх. Үүнээс гадна эрүүл хоол хүнс, зөв хооллолт гэдэг таргалалттай тэмцэх хамгийн сайн арга гэж хувьдаа бодож байгаа юм. Шинэхэн жимс, ногоо, хар талх эсвэл хивэг хоол хүнсэндээ ахиу хэрэглэхийг турахыг хүсэгчидэд санал болгодог юм билээ сонсоод байхад. Өдөрт 2-3 кг тураадаг аппрат байгаа л юм бол яагаад  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад яагаад тарган хүмүүс байдаг юм бол. Тэд чинь биднийг бодвол эрүүл мэнддээ их анхаарал тавьж, мөнгө төгрөг харамгүй зарцуулдаг улс. Нэг баримт хэлье. Амьдарч буй гаригт маань өнөөдөр нэг тэрбум хүн жингийн илүүдэлтэй байна. Тэдний 3-ны нэг нь маш тарган. Дүгнэвэл 300 сая хүн таргалалтаас үүдсэн ямар нэг өвчтэй гэсэн үг юм. Ер нь таргалалт гэж юу юм бэ? Мэргэжилтнүүд хэлэхдээ "Хүний биеийн арьсан доор, эсвэл хэвлийн хэсгээр өөхлөг эд их хэмжээгээр хуримтлалагдахыг таргалалт гэдэг  байна."Таргалалтаас үүдэн чихрийн шижин, цөсний хүүдийн эмгэг, амьсгалын дутагдал, даралт ихсэх, ургийн гажуудал үүсэх зэрэг өвчин эмгэгүүд бий болдог байна. Таргалахад хамгийн их нөлөө үзүүлдэг хоол хүнсний бүтээгдэхүүнд түргэн хоол, чихэрлэг зүйлс, цагаан гурилаар хийсэн бүх төрлийн бүтээгдэхүүн, амьтны гаралтай өөх тос ордог юм байна. Хоол ундаа тохируулж хэрэглэлгүй таргалаад дараа нь эдийн засгийн алдагдал, эрүүл мэндээ золиослон турна гэдэг ёстой нөгөө ниргэсэн хойно нь хашгирав гэдгийн үлгэр биз.   Ингээд бодохоор хүн өөрийгөө эрүүл энх байхын тулд хоол ундаа тохируулж, хөдөлгөөний хомсдолд орчихгүй байх нь чухал юм уу даа. Эрүүл байя гэвэл эхлээд өөрийгөө хайрла. Идэж ууж байгаагаа тохируулахад л та ямар ч үнэтэй эм тан хэрэглэлгүй хэвийн жинтэй болж үр дүнд хүрэх болов уу гэж найдаж байна.

бичсэн: gereltuya төрөл: Үзэл бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1259 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

азаа
bur yaaltachgui yag unen zuil bichsen bna! iimerhuu niitleluudiig ushuu olon bichij barimt notolgootoigoor ne tavij ene hudulguun hiihguigeer em uuj ed erhtenee horduulj turah dontoi humuusees negiig ne ch gesen boliulj bval sain ym da!
Зочин хэзээ бичсэн: 10:34, 2011-04-15 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 321-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг