Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
662986 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 333-р хуудас. | дараах >>

Аавынхаа дэргэд...

2007-04-07,07:41

Аавынхаа дэргэд би тайвшрал, тайтгарыг олж алаг хорвоод хүн болж төрсндөө баярлаж бахдаж байх шиг. Хүний төрсөн эцэг эх гэдэг өрнөөс өмөрч унасан үр хүүхдийнхээ төлөө гал, усруу орохоос ыуцахгүй өгөөмөр ертөнц. Гэхдээ бид чинь тэр болгон аавыгаа гээд байдаггүй. Аав минь биднийг далдхан хайрладаг шиг бид ч аавыгаа зүрхэндээ хайрладаг юм шиг. Унахдаа хүртэл "ээжээ" гэж, уулга алдана, уйлахдаа ээжжээрээ нулимсаа арчуулна, холоос ээжийгээ санаж байна гэж хүнд ярина. Гэвч аав гэдэг орон зай дандаа зүрхний гүнд уул шиг дүнхийгээд нөмөртөө биднийг хорогодуулах гэж даллан даллан байдаг.  Аавынхаа дэргэд, аавынхаа гэрт би хэнээс ч илдүү эрх чөлөөтэй байж хүн гэдгээ мэдрэх шиг.

Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон

Халуун зүрхний уярал хайр гунигийг чинь хүртэл өвөлсөн

Өргөстэй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь

Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддагаа гэж яруу найрагч Ц.Хулангийн аавдаа бичсэн шүлэг надад ихийг бодуулдаг. Жил жилийн цагаан сараар аавдаа очиж золгосноос биш, чилийтэл харуулдуулж, хүлээлгэж нэг их гавъяатан шиг таны хайранд бөмбөрөх юм даа. Ээждээ чихэр боовхон өвөртлөн золгож аавдаа гар хоосон очсон жил надад олон бий. Миний охин аавдаа ирнэ гэдэг юунаас ч том бэлэг. Чамаас юугаа горьддог юм гэсэн аавынхаа үгэнд үнэмшдэг байлаа. Хөгшин хүн хүүхэд 2 хоёр ижил гэдэг. Гоё шилтэй архи, аятайхан янжуур аваачиж өгөхөөр охин минь авчирсан гэж хавийн хүмүүст гайхуулж би ч тэрүүхэндээ баатар аятай жижигхэн жүжиг болно.Ингээд бодоход сэтгэлдээ хатуужиж өссөн эцэг минь бидний адил баяр гуниг зүрхэн дээгүүр нь туучаад өнгөрдөг  гэдгийг нь ойлгох шиг. Аавыгаа хааяа ч гэсэн баярлуулаарай. Нураад явахаас нь өмнө тулж босгоод тухтай сууж таван үг солиорой. Ээжээ гэж зовлонгоо тоочдогоос бус эцэгтээ ганц удаа ярьж байгаагүй нь миний буруу. Хавар шувууд надруу жаргал даллан авчирдаг бол намар надад нэг л гуниг авчирах шиг санагдадаг. Нэг л намар аав минь энэ шувуудтай буцна, нартад эцгийн гэр ханхайж үлдэнэ. Аав минь мөнх бус гэдгийг мэдсээр байж цөөхөн хэдэн насанд нь баярлуулж л амьдрахсан даа хүмүүсээ.

бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 830 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Аавдаа би хайртай.
Aavaa ohin n tandaa hairtai shuu. Tandaa gej zoriulaad sanaagaaraa gants beleg avaad ochij bgaagui teneghen urdee ta Horvoogiin hamgiin saihan hun n shuu. ohin n hunii door orohgui zorison zorilgoo biyeluuleed Aavaa geed guigeed ochih odor irnee.
Huu mini haana bna geed Hureed irehiig n huleej suudag bi aavtai hun.
Îþóí хэзээ бичсэн: 16:01, 2007-04-07 | |
Сэтгэгдэл
Далдхан нуусан хайрандаа
Дандаа өлгийтэй өсгөлөө дөө
Дууний мөрүүд санаанд орж байна шүү.

Тийм ээ, дотроосоо нурж хайрладаг, хайрийнхаа нөмөрт дулаатсуулж явдаг аавийгаа хайрлаж яваарай
Uunee хэзээ бичсэн: 11:11, 2007-04-07 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 333-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг