Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663026 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 334-р хуудас. | дараах >>

Би...

2007-04-06,11:47
Харанхуйн дундаас ганцхан лаа асаад намайг чиглэн ирж яваа мэтээр зүүдэнд минь ирж буй тэр зөн совин юу юм бол. Өөрийгөө дэндүү нийгмээс тусгаарлагдаж байгаа юм болов уу? Тэгээд л зүүдэндээ хүртэл ганцхан ширхэг зүйлийг хардаг болоод байгаа юм биш гэж хүртэл өөрийгөө хардлаа. Үгүй байхаа. Хэдийгээр би түр хугацаагаар гэртээ хүүгээ харж байгаа ч гэсэн телевиз, радио, интернэт гээд аль болох л уйдах, ганцаардлах завгүй байхыг хичээж байна. Гэвч хүн гэдэг нийгмийн бас сэтгэлийн амьтан юм болохоор нүүр нүүрээ харж суугаад юу ч хамаагүй дэвэн дэлхийн хамаг бүхнийг уудлан ярьж түүнээсээ таашаал авч байдаг бололтой. Үүрээр гараад үдшээр ирдэг нөхөртөө яагаад ч буруу өгч чадахгүй нь. Миний бас үр хүүхдийнхээ төлөө амралтын өдөргүй өнжин хонон зүтгэж байгаад нь талархахаас биш яах билээ. Агаар тогтуухан байвал гадаа гарч хүүгээ салхилуулан гадаад ертөнцтэй хүүр тулахаас бус бусдаар би хорвоог телевиз, сонин, бас энэ блогоор төсөөлж байна. Гэвч ганцаардахгүй ч байгаа ч юм шиг. ТОвор товор алхан элдвийг шулганах хүүгийн минь хөөр баяр хаврын өдрийн уртыг надад үл анзааруулан, нэг л мэдэхэд орой болж охин минь цэцэрлэгээсээ ирж манайх гэдэг айл хөл хөөртэй болдог юм. Би аз жаргалтай эх хүн гэдэгтээ сэтгэл өег явдаг ч, дэгжин хувцас, ажил хэрэгч царай, түм түжигнэсэн албаны өрөө, автобуёанд яарах хүмүүсийн алхаа миний сэтгэлийг бас татаад байх шиг. Хүүхэд төрүүлсэн бол тэднийгээ харж хандах, өмнө нь үүрэг хүлээх ёстой гэж би хатуу боддог. Өвтгөж болохгүй, өлсгөж болохгүй, дааруулж болохгүй, гомдоож болохгүй. Буруу зүйл хийсэн бол би буруу хүмүүжүүлсэнийх гээд хүүхэддээ буруу өгөх дургүй өмөөрөмтгий ээж. Санаснаар болдог бол ажил ч хийгээд, охин хүү 2-оо ч хараад, сайн ээж, сайн эхнэр, сайн албан хаагчийн аль алиныг зэрэг амжуулмаар байна. Гэвч цаг хугацаа охорхон намайг эс хүлээнэ. Гэхдээ яах вэ? Би үрсээ өсгөөд өөрөө аз жаргалын хаалгыг аяархан нээгээд орж чаднаа.
бичсэн: gereltuya төрөл: Эргэцүүлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 624 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
хүүхдүүд чинь жаахан томроод ирвэл нийгэмдээ эргээд орно шүү дээ. бас ингээд санаа бодлоо бидэнтэй хуваалцаад амьдралынхаа туршлагаас бусдад хэлж өгөөд байна гэдэг маш том давуу тал. яг чам ингэж ганцаардах айдас намайг хааяа түгшээдэгч би ургээж чаддаг. би хүмүүстэй блогоороо дамжуулж ярилцдаг. бух л сэдвээр ярьдаг. бичлэгүүд чинь тун их сонирхолтой байна. байнга шинэ соргог санаа оноогоор баыжуулж байгаарай. Танай гэр бүлд аз жаргал инээд хөөр бэлэглий.
Legacy хэзээ бичсэн: 12:31, 2007-04-06 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 334-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг