Эсэруагийн охины хоолойн чимэг
2009-06-04,09:31
Ийм нэртэй ном уншлаа. Сайхаан сайхан. Энэ номын зохиогч Д.Болдхуяг ах өчдөрхөн гарын үсэгтэй номоо надад бэлэглээд... Хэ хэ бичсэн үг нь хүртэл өөр. "Эрхэмсэг дүү, номын садан М.Гэрэлтуяадаа зохиогчоос дурсгав" гэсэн үгтэй. За тээд бүхэл оройжин уншсөөн. Хүн болгон яруу найрагч, хүн болгон өөрийгөө илэрхийлэх үгийг хэлж чаддаг гэж Ариус хэлж байсан л даа. Гэхдээ л... Өөр хүмүүс өөр байдын байна. Номын редактораар ажилласан Б.Лхагвасүрэн гуай бичихдээ "Номлолт, эрхэм чимэгт, бодрол бясалгалын шүлгүүд, ардын дуу мэт аялгуун чимээ сонсогдсон шүлгүүдээр энэ номын сөн дүүрчээ..." хэмээжээ. Энэ том, ийм агуу хүн ингэж үнэлсэн байхад би нээх олон юм ярих нь илүүц биз. Магад та номын нэрийг ихээ гайхаж байж болохын... Харин бичлэгийнхээ төгсгөлд энэ тухай орууламц. Зохиогчийн намтраас жоохон юм бичүүл ямар вэ? За тэр нас, сүүдэр, үс зүс яахуу дээ. Ямартаа ч Данзанравжаагийн нэрэмжит "Мөнгөн цом - 2001", Хайрын шүлгийн "Цагаан уул - 2002" наадмын тэргүүн байрын шагналын эзэн. 2000 онд "Миний жаахан Амбуунаа", 2005 онд "Чинад нууцхан сэтгэл" номуудаа хэвлүүлж байжээ. Ингээд Д.Болдхуяг ахынхаа цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсч, сайн сайхныг хүсье. ҮХЭН ҮХТЛЭЭ БИ ХАЙРЫН ШҮЛЭГ БИЧНЭ ҮНС ЧАНДАР БОЛООД ХАЙРЫН САРНАЙ БОРДОНО... энэ түүний хэлсэн үг шүү, манайхан... Залуусаа зүгээр л уншаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна шөө. Сэтгэл ихэд хөдөлж байна. Ийгээд нэгэн дуугаар ая баръяа гээд хадуураад явчуул яажийна. Ха ха... За тэр яахуу. Зүгээр л "Эсэруагийн охины хоолойн чимэг" номоос нэг, хоёр шүлгийг энд үлдээе.
Ханьдаа илгээх захидал
Гучин өвлийн уйтгарт цаснаас асууж
Гучин хаврын гоонь салхинд эрлээ
Гучин зуны өнчин шүүдрээс сураглаж
Гучин намрын гансарсан бороонд хайлаа
Гэргий минь болох бүсгүй чи хаахна явна
Гэгэлгэн дууны нугалаанд уярч явна уу
Гэнэхэн охины туузанд дэрвэж явна уу
Гэмгүй цагаан салхинд гуниж явна уу
Гал голомтоо бадрааж хослон дуулъя гэсэн юм
Галбингийн ихэр жигүүр болж нисэн дүүлье гэсэн юм
Газрын хоёр алга шиг эрх тэгш байя гэсэн юм
Газар дэлхийд хэнээс ч дутахгүй аж төрье гэсэн юм... / Үргэлжлэл байгаа. Би бүгдийг нь бичихээс залхуурлаа. Соорий шүү, хүнүүсээ/
Миний Улаанбаатар
Асгатай ууланд манан буусан мэт дүнсгэр
Ажилдаа яарсан хүмүүс догшин бурхад шиг бухимдуу
Авто зас үерлэсэн гол шиг шахамдуу
Арав алхах зайгүй гудамж талбай давчуу
Өдөр бүр нар хиртсэн мэт бүүдгэр
Өвөөгийн гаансны бохь шиг гашуун
Өтгөн утаа хөшилдөн эрхсийг халхалж
Өндөр байшингийн гэрлүүд оддыг орлоно
Шөнө бүр битүүн мэт харанхуй
Шинэ цас хярсны сор шиг тортогтой
Хаврын салхинд хог хамхуул адил хийссэн
Хаашаа ч хамаагүй чихээ таглаад алга болмоор
Миний Улаанбаатар...
Аан номын нэрний тухайд гэвэл энэ шүлгийг уншаад ойлгочих байхаа. Манайхан АЙКҮ сайтайм чинь.
Мөргөл
Эсэруа тэнгэрийн бурханлиг охин
Эгшиглэнт эх Янжинлхамд мөргөе
Ядуу дордост ойрхон байдаг
Ялгуун цагаан өлмийд тань сөгдөе
Олон шөнийн нойр алдан тэрлэсэн
Ороо утгат найргаа тахил болгон өргөе
Гурамсан санааг эрчилж томсон шүлгээ
Гуа сайхан хоолойд тань чимэг болгон баръя
Тэрсүүд шүлэгчийн этгээд бодлыг
Тэнгэрийн онгодоор адислаж хайрла
Уншсан бүхний оюуны савыг ялгалгүй
Утгыг бүрэн ухах билгийн мэлмий хайрла
Миний ойлгосноор Эгшиглэнт эх Янжинлхамын аав Эсэруа тэнгэр юм байна. Эртний эрдэмтэн мэргэдийн сургуул, зохиол бүтээлд энэхүү нэр олонтаа дурдагддаг байна. Бас бус зүйлийг бичих гэсэн чинь миний мөхөс чадвар хүрсэнгүй.
Ханьдаа илгээх захидал
Гучин өвлийн уйтгарт цаснаас асууж
Гучин хаврын гоонь салхинд эрлээ
Гучин зуны өнчин шүүдрээс сураглаж
Гучин намрын гансарсан бороонд хайлаа
Гэргий минь болох бүсгүй чи хаахна явна
Гэгэлгэн дууны нугалаанд уярч явна уу
Гэнэхэн охины туузанд дэрвэж явна уу
Гэмгүй цагаан салхинд гуниж явна уу
Гал голомтоо бадрааж хослон дуулъя гэсэн юм
Галбингийн ихэр жигүүр болж нисэн дүүлье гэсэн юм
Газрын хоёр алга шиг эрх тэгш байя гэсэн юм
Газар дэлхийд хэнээс ч дутахгүй аж төрье гэсэн юм... / Үргэлжлэл байгаа. Би бүгдийг нь бичихээс залхуурлаа. Соорий шүү, хүнүүсээ/
Миний Улаанбаатар
Асгатай ууланд манан буусан мэт дүнсгэр
Ажилдаа яарсан хүмүүс догшин бурхад шиг бухимдуу
Авто зас үерлэсэн гол шиг шахамдуу
Арав алхах зайгүй гудамж талбай давчуу
Өдөр бүр нар хиртсэн мэт бүүдгэр
Өвөөгийн гаансны бохь шиг гашуун
Өтгөн утаа хөшилдөн эрхсийг халхалж
Өндөр байшингийн гэрлүүд оддыг орлоно
Шөнө бүр битүүн мэт харанхуй
Шинэ цас хярсны сор шиг тортогтой
Хаврын салхинд хог хамхуул адил хийссэн
Хаашаа ч хамаагүй чихээ таглаад алга болмоор
Миний Улаанбаатар...
Аан номын нэрний тухайд гэвэл энэ шүлгийг уншаад ойлгочих байхаа. Манайхан АЙКҮ сайтайм чинь.
Мөргөл
Эсэруа тэнгэрийн бурханлиг охин
Эгшиглэнт эх Янжинлхамд мөргөе
Ядуу дордост ойрхон байдаг
Ялгуун цагаан өлмийд тань сөгдөе
Олон шөнийн нойр алдан тэрлэсэн
Ороо утгат найргаа тахил болгон өргөе
Гурамсан санааг эрчилж томсон шүлгээ
Гуа сайхан хоолойд тань чимэг болгон баръя
Тэрсүүд шүлэгчийн этгээд бодлыг
Тэнгэрийн онгодоор адислаж хайрла
Уншсан бүхний оюуны савыг ялгалгүй
Утгыг бүрэн ухах билгийн мэлмий хайрла
Миний ойлгосноор Эгшиглэнт эх Янжинлхамын аав Эсэруа тэнгэр юм байна. Эртний эрдэмтэн мэргэдийн сургуул, зохиол бүтээлд энэхүү нэр олонтаа дурдагддаг байна. Бас бус зүйлийг бичих гэсэн чинь миний мөхөс чадвар хүрсэнгүй.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хүн бүхэн урлагийг ойлгож мэдрэх байдал өөр өөр байдаг, миний хувьд яруу найраг хэмээх эрхэмсэг оршихуйн өмнө өглөө үдэшгүй залбирч явдагийн хувьд нэг үл мэдэгчтэй иймэрхүү шүлэгнээс үнэндээ залхсан, харин хоёр болон гурван үл мэдэгчтэй тэгшитгэлээр хичээллэдэг, энэ бол тэнгэрлиг ухаан. шүлгийг сайхан муухай гэж үнлэх үнлэмж тухайн хүний ёртөнцийг үзэх үзлээс л шалтгаалдаг байх. хүн аливаа нэг яруу найрагийг уншаад юм боддог байх хэрэгтэй. өөр, өөр гаргалгаа, өөр өөр мэдрэмж, ухаарал...энэ бол гайхамшиг
Тархи өрөмдөгч хэзээ бичсэн: 18:01, 2009-06-18 | |
bi sonin l do,
ene shulguudiig unshsanii daraa nomiig ni avah husel torsongui
/shulgiig ni ingej "hamaagui" tavij bolj bgamu? zohiogchiin erh talaasaa/
ene shulguudiig unshsanii daraa nomiig ni avah husel torsongui
/shulgiig ni ingej "hamaagui" tavij bolj bgamu? zohiogchiin erh talaasaa/
galbaatar хэзээ бичсэн: 20:11, 2009-06-10 | |
Захирлаа та чинь толгой холбож ярьдаг болсын бусуу. Гэснээс шавь оры.
gereltuya хэзээ бичсэн: 14:59, 2009-06-04 | |
Энэ хүмүүс бүгд
Энд тэндгүй бултаараа
Үгэн хэлхээ холбоол
Үргэлж түүгээрээ амьсгалаал
Яагаад шүлэглээд байгаам бэ дээ ойлгохгүй л байна
Энд тэндгүй бултаараа
Үгэн хэлхээ холбоол
Үргэлж түүгээрээ амьсгалаал
Яагаад шүлэглээд байгаам бэ дээ ойлгохгүй л байна
director хэзээ бичсэн: 14:40, 2009-06-04 | |
Үе залгамжилж бурхан энэ тэр болцгоогоод л гэхгүй юу хэхэ. Урьд нь бас энэ залуугийн фэнүүд блог дээрээ шүлгүүдээс нь оруулсан байхыг бишгүй харж байсан санагдана...
xvv хэзээ бичсэн: 14:19, 2009-06-04 | |