Нэг л мэдэхэд
Номхон, томоотой даруухан төрх үгүй болж
Ногоон нүд, улаан хумстай шулмас болчихож
Нэхэл хатуутай хорвоогийн тоглоом болж
Нэг л мэдэхэд өөрийгөө ч танихааргүй тийм болчихож
Сар гарахад догдлохоо больж
Сархад уугаад согтохоо байж
Уйтгарлан сууж шаналахаа больж
Угийн ийм л юм шиг зэвэргэн байна
Гэнэн инээд, гэгэлгэн дуу надаас дахиж гарахгүй
Гэгээн мөрөөдөл, алсын зорилго ч өөртөө тээхгүй
Тээр тэнд галт тэрэгний эцсийн зогсоол дээ
Тэгэхэд би өөрийгөө гээчихсэн, одоо хайгаад ч олохгүй
Нар мандахад өглөө болдгийг мартаж
Намайг хүмүүс шоолон инээхэд ичихээ байж
Нэг л мэдэхэд би өөрийгөө танихгүй болж
Нээрээ хаана амьдардагаа ч таг мартчихаж
Хөнгөн алхаа, хээгүй харц алга болчихож
Хөлчүүхэн бодол, хундага дарс л надад байна
Нэхээд ирэхгүй он жилүүдийн цаанаас
Нэг л мэдэхэд би өөрийгөө бас олохоо больж...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
хэн олох билээ
би л би-гээ танихгүй бол
хэн таних билээ
bi ta bariin bugdii chin tald
uchir n bi ih booronhii.