Зүүд...
2009-04-08,13:37
Ёоооё шөнөжингөө хар дарж зүүдлээд... Дахиж энэ яваа насандаа тийм эргүү кино үзэхгүй ээ. Ажлынхан бүгдээрээ яриад л, гэрт очихоор дүү нар үзээд байхаар нь "Эхнэрийн урхи" гэдэг киноны сүүлийн ангиудыг үзсэн юм л даа. Өчигдөр ээжийнхээ гэрт очиж уулзахад "Миний охин наад нүдээ хайрлаарай. Байнга юм бичиж, уншиж байдаг хүн" гэж захиж байсан юм. Орой нь гэртээ ирээд нөгөө киногоо үзэж байтал тэр нэг дүү охин нь ширээний өнцөгт нүдээ цохиод унаж байгааг нь хараад цочоод телевизээ унтраагаад унтаад өгсөн юм л даа. Гэтэл яав? Шөнөжингөө сохорч байна гэж зүүдлээд. Зүүдэнд охин, хүү хоёр маань их том болчихсон байгаа тухай би бодоод л... Ямархуу залуу болсон бол хүү минь гэж ирээд л уйлаад байх юм... Түй түй түй... Тэгээд муухай зүүдийг хүнд ярьвал биелдэггүй гэхээр нь бичих гэж өглөөжингөө оролдлоо. Болдоггүй... Арай гэж нэг юм...
Аа харин тэр киноны тухай өнөөдөр хэсэг бодлоо. Амьдрал хэцүү, хатуу. Гэхдээ тэр кинон дээр хэтэрхий ээдрээтэй болгох гээд ядаад хаячихсан нь илт мэдэгдээд... Тэгээд ч амьдрал тэр чигээрээ нулимс, үзэн ядалт биш. Угаасаа үзээд байх ч хэрэг алга. Тэр киноноос амьдралд хүн авч, нохой шиншихээр юу ч алга. Ингэж хүнд өширх гэж заагаад байгаамуу хаашаа юм бэ бүү мэд. Угаасаа ямар эхнээс нь үзээд улаан фанат нь болчихсон биш. Гай гай өнөөдрөөс эхлээд үзэхгүй...
Аа харин тэр киноны тухай өнөөдөр хэсэг бодлоо. Амьдрал хэцүү, хатуу. Гэхдээ тэр кинон дээр хэтэрхий ээдрээтэй болгох гээд ядаад хаячихсан нь илт мэдэгдээд... Тэгээд ч амьдрал тэр чигээрээ нулимс, үзэн ядалт биш. Угаасаа үзээд байх ч хэрэг алга. Тэр киноноос амьдралд хүн авч, нохой шиншихээр юу ч алга. Ингэж хүнд өширх гэж заагаад байгаамуу хаашаа юм бэ бүү мэд. Угаасаа ямар эхнээс нь үзээд улаан фанат нь болчихсон биш. Гай гай өнөөдрөөс эхлээд үзэхгүй...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Киног киногоор нь хүлээж авахын тухайд ч зөв л дөө. Санал нийлэв. Гэхдээ л урлагархуу юм болохоороо ямар нэгэн зүйлийг хүнд өгч байх ёстой л байх. Харин сүүлийн үед телевизүүдийн гаргаж байгаа сериалууд юу өгчийгааг бүү мэд. Миний үзсэн анхны бас хамгийн сүүлийнхнь сериал энэ байв. Ерөнхийдөө 12-13 ангийг нь л үзсэн байх даа. Тэгээл шал дургүй хүрсэн.
gereltuya хэзээ бичсэн: 15:04, 2009-04-09 | |
киног киногоор нь хүлээж авах хэрэгтэй байх даа.
Friska хэзээ бичсэн: 11:22, 2009-04-09 | |
Дэмий кинууг өчигдрөөс эхлэн таслан зогсоогоод үзэхээ больсон. Тэрний оронд сайхан унтаж байвал амралт болно.
gereltuya хэзээ бичсэн: 11:10, 2009-04-09 | |
Аан нээрээ өнгөрсөн шөнө гоё зүүд зүүдэлсэн. Би ч ер нь нэг их зүүдлээд байдаггүй, тэгээд ч зүүдээ санадаггүй байсийн. Харин ойрын өдрүүдэд байнга л зүүдлээд зүүдээ санаад байгаа
gereltuya хэзээ бичсэн: 10:34, 2009-04-09 | |
ee burhan min. bitii tiim demii yum uzej bai.
Зэрэглээ хэзээ бичсэн: 10:34, 2009-04-09 | |
асуудал байна...
нэг со кинуу ийм их асуудал үүсгэх гэждээ...энэ яаг со кинополитик.цагаан замаар Монголыг залгиж явна. би ч үздэггүй болхоор мэдэхгүй юм. гэхдээ бүгдээрээ согоор толгойгоо угаалгахгүй бая...
сайхан зүүд зүүдлээрэй...
сайхан зүүд зүүдлээрэй...
tataatungaa хэзээ бичсэн: 10:23, 2009-04-09 | |
Өө тэр кинууг чинь үзэхгүй байя гэхээр нүдээ дараад чихээ дараад хэвтэх хэрэг гарж байгаам. Үзэхээр ингэж зүүдэнд орж гай лай болоод... ГЭхдээ гэрийнхэнтэйгээ зөвшилцөөд өнөөдрөөс үзэхгүй байх шийд гаргасан. Бас ажлынхандаа энэ кинууны турхй надад ярихгүй байж тус болооч гэсэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн байгаа...
gereltuya хэзээ бичсэн: 16:21, 2009-04-08 | |
энд бас эхнэрийн урхинаас болж ийм юм болоо юу энэ кинуу ч олон юм болгож байнадаа хэ хэ гэж буруу хараад хэвтэлтэй нь биш үзээл байхы хийсэн үйлдэл гарч байгаа болгоныг шүүмжлээд гэрийнхэндээ дандаа загнуулна тэгээл ийм тэнэг кинуу үзлээ гээд хэрүүл хийнэ үнэн залхжийнаа хаана л энэ кину ярьсан хүмүүс
dao хэзээ бичсэн: 15:45, 2009-04-08 | |
хнн
Монголчууд хайран цагаа энэ солонгос цувралуудад үрж байна даа Чи ч бас, заримдаа би ч бас хнн
bbaasanjargal (зочин) хэзээ бичсэн: 14:29, 2009-04-08 | |
Ер нь өширхөөд ч яах юм билээ дээ тиймээ, болж өгвөл тэр олон ангитуудыг үзэхгүй байсан нь дээр. Тэгээд ч ядарсан үед үзсэн харснаа шууд өөр дээрээ тусгаад зүүдлэж байна шүү, хавар бүр тэр тусмаа мэдрэл эмзэгшсэн байгаа. Би аймшгийн кино үзэж чадахаа болиод удаж байна.
Melody хэзээ бичсэн: 14:06, 2009-04-08 | |
Уг нь би тэр солонгос сериалуудыг ерөөсөө үздэггүй юм. Харин бараг л 90-ээд оны халтар царайт шиг амтай бүхэн яриад байхаар нь 1 удаа үзсэн чинь сонирхолтой бйахаар нь дараалаад хэдэн анги үзсэн чинь сүүлдээ уур хүрээд байдаг болчихсон. Эргүүтээл гомбоотоод байхын тэр хэдэн юмнууд. Анх үзэхэд 70хэддүгээр анги гарч байсан. Шууд ойлгосын шд. учрыг олох гэж эхний ангиудбг үзэх хэрэггүй юм байна лээ
director хэзээ бичсэн: 14:05, 2009-04-08 | |
Олон ангит кино чинь хүнийг донтуулдаг юм шүү дээ. Миний со киноноос донтож үзсэн 2 кино байдгийн. нэг нь "Элсэн цаг" нөгөө нь "цагаан шөнө ч билүү" юу билээ нэг тиймэрхүү кино.
Одоо бол со киноноос нэг ангитыг л юу юм гэхээс олон ангитад авах юм байхгүйээ. Одоо гарч байгаа нь хорт хавдар өвчин энээ тэрээ байхгүй гээд манайхаан үзээд байгаа ийн. Үнэн ядаргаатай. Тэрнээс болоод орой гардаг сонирхолтой нэвтрүүлгүүдээ би үзэж чадахаа байсийшд. Ямар сайндаа л дахиад зурагт авий гэж шийдэхийн. үнэн лайтай
Одоо бол со киноноос нэг ангитыг л юу юм гэхээс олон ангитад авах юм байхгүйээ. Одоо гарч байгаа нь хорт хавдар өвчин энээ тэрээ байхгүй гээд манайхаан үзээд байгаа ийн. Үнэн ядаргаатай. Тэрнээс болоод орой гардаг сонирхолтой нэвтрүүлгүүдээ би үзэж чадахаа байсийшд. Ямар сайндаа л дахиад зурагт авий гэж шийдэхийн. үнэн лайтай
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:05, 2009-04-08 | |