Хайрламаар...
2009-04-06,16:48
Өнгөрсөн амралтын өдрүүдээр алга болох тухайгаа цухас дурдаад өнгөрсөн бөлгөө. Харин одоо юун тухай, хаашаа яваад ирсэн тухайгаа дэлгэрэнгүй бичнээ. Эрүүл мэндийн яам, Евродын холбоо, Италийн АИФО ТББ-с хамтран хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олны дунд сэргээн засах "Тэгш дүүрэн" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сэтгүүлчдийн "Бид хамтдаа" уулзалтанд оролцоод ирлээ. Хэтэрхий урт оршил байлаа. Одоо шууд ярих юм руугаа оръё. АИФО байгууллага, тэгш дүүрэн хөтөлбөрийн тухай жичид нь бичлэг оруулах учир энд дуугай л өнгөрлөө. Хэ хэ... Хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл эмзэг бүлгийнхэн гэхээр хамгийн түрүүн хэний тухай төсөөлөл бууж байна вэ? Үгүй ээ, таны бодож байгаа чинь буруу шүү гээл сургаал айлдаад эхэлбэл ямрав? Номын дуу сонсож өөрийгөө хэсэгхэн чагналаа. Зүрх сэтгэлд хайр энэрлийн гал байгаа хэмээн өөрийгөө боддог байв. Харин өнгөрөгч өдрүүдэд найз нь өөрийгөө цэвдэг, хүйтэн сэтгэлтэй, муухай хүн юм гэдгээ мэдэрсэн. Гудамжинд хэвтэж байгаа нэгнийг арчаагүй гээд жишимгүй өнгөрдөг, хажууд нь саажилттай хүн ирээд зогсвол бараг өрөвдсөн, сонжсон харц чулуудчихаад хэнэггүйхэн алхалдаг. МАгадгүй та ч гэсэн надтай л адил байх. Өнөөдрийн талх, маргаашийн өмсөх зүүхийн төлөө гүйсээр яваад бид хүн чанараа хаа нэгэн газар хаячихсан юм биш биз. Та эргээд нэг бодоорой. Хэн нэгнийг хазгар, доголон, хэлгий, дүлий хэмээн ярьж, тодотгож байсан ямар нэг мөч толгойд чинь бууна даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие бялдрын хувьд биднээс өөр байж болно. Гэхдээ О.Дашбалбар гуайн хэлснээр
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог...
Өдөр хоног өнгөрч л байна. Хэзээ хэн хэрхэн амьдрахаа урьдчилан мэддэггүй. Тэр тусмаа түм түжигнэж, бум бужигнасан их хотын амьдрал дунд хэрхэн унаж тусахаа бид мэддэггүй.
Уулзалтанд байх хоёр хоногийн хугацаанд сэтгүүлч нөхөдтөйгээ танилцлаа. Дээрээс нь алт шиг үнэтэй, амьдралд хөл алдаагүй сайхан ах, эгч нартай танилцлаа. Сэтгэл хангалуун байнаа. Би өөрийгөө хорвоо дээрх хамгийн их зовлонтой хүн хэмээн боддог байлаа. Өдийхөн насандаа ханиа алдаж, хоёр хүүхэд тэврээд хоцорсон азгүй нэгэн гэж боддог байлаа. Харин одоо тэгж бодохгүй. Хүний сэтгэлд тэвчээр, хатуужил, бүхнийг дийлэх зориг байгаа цагт бүгдийг хийж чадна. Оргодол гээд нэг ахын тухай одоо танд ярих гэж байна. Өнгөрсөн зун олимдийн медалтан төрлөө гээд бид баахан хөөрцөглөсөн дөө. Дараа нь параолимийн медалтан төрсөн. Параолмпийн наадмыг манайхаас хэдэн телевиз шууд дамжуулсан бэ? Хэл дээ. Энэ чинь тэгээд шударга ариун явдал уу? ТУхайн үед юу ч бодоогүй л дээ. Харин одоо бүүр гэдэн хүрчихлээ байна. За бухимдал яах вэ... Тзр хойш тавъя. Баатаржав гуайн зурагт хуудас энэ тэр дээр нээх гоё сум тавих гэж байгаа зураг байдаг даа. Түүнийг миний ярианы баатар Оргодол гэдэг хүн авсан. Саажилттай ч гэсэн параолимпийн наадамд монголоос явсан ганц сэтгүүлч. Одоо "Хүмүүс заяа" сонины эрхлэгч, "Тулга тав" студийн захирлын албан тушаалтай. Үргэлж инээж, хүмүүст чин сэтгэлээсээ ярилцаж явдаг сайхан ах. Бид ийм л хүнийг хайрлах учиртай.
Бадамханд гээд нэг эгчтэй танилцлаа. Та нар мэднэ дээ. Боловсрол суваг телевизийн "Бидний нэг" нэвтрүүлгийн хөтлөгч, редактор. Ямар чадалтай эмэгтэй гэж санана. Эрч хүч үнэртэж, хайр амтагдсан сайхан эгч. Хоёр хөлтэй мань мэтийг холоо хаяад хэдэн бээр түрүүлээд давхичихсан хүн. Жавхлангийн миний найз гээд дуу байдаг даа. Түүний үгийг бичсэн хүн юм билээ. Сайхан. Бадмаа эгчтэй тохирчихсон байгаа учраас удахгүй та нарт ярилцлагыг нь хүргэнээ. Ухаарал, урам, бурам шиг үг нь танд хүрнэ. Амлаж байна.
Авирмэд ах. Энэ ахын тухай ярихын тулд та эхлээд www.aivuun.mn хаягаар ороод үзээрэй. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гай түүнийг тэргэнцэр дээр суулгасан ч амьдралд сөхрүүлж чадаагүй ээ. Ийм их сэтгэлийн тэнхээгээр бид ихийг хийж чадна даа.
Эрүүл саруул бид ажил бүтсэнгүй, авгай хаяад явчихлаа, уйлмаар байна гээд архи ууж, алхайж хэвтээд л. Ганцхан үг хэлье. Тэдний хөгжлийн бэрхшээл харагдах нүдэн дээр байдаг бол өөрсдийгөө эрүүл гэдэг та бидний хувьд хөгжлийн бэрхшээл оюун санаан дотор чинь тууж яваа шүү, нөхдөө...

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Харин тиймээ тархи толгойныхоо бэрхшээлийг багасгах гэж, нимгэлэх гэж зүдрээд л... Заримдаа нээх сүрхий ямар ч бэрхшээлгүйм шиг аашлаад л, их мэдээд л, бусдыг дорд үзээд л...
gereltuya хэзээ бичсэн: 14:13, 2009-04-11 | |
)unen l yum bichij. bid setgehuin huvid unen berhsheeltei sh dee
khongor (зочин) хэзээ бичсэн: 14:08, 2009-04-11 | |
Тиймээ хүний эмзэг сэдвийг аль болох хөндөхгүй л байх хэрэгтэй байх. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн өөрсдийгөө хүнээс дутуу гэж бодохоосоо өмнө өөрийнхөө давуу талыг хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй байх. Хараагүй хэрнээ сайхан дуулдаг Баярдулам гээд эмэгтэйн дууг манай эгч их сонсдог байсан. Ер нь чадалтай хүмүүс олон байгаа.
gereltuya хэзээ бичсэн: 09:52, 2009-04-11 | |
дээр чатаар нэг охинтой танилцсан юм. хэл муутай болохоор Сургуульд явдаггүй гэрээрээ боловсролоо олж авдаг. Өөрийгөө илчлэхээс их айдаг юм байна лээ. Би их өрөвдсөн. Тэгээд ийм тэнэгхэн юм Тэрэнд бичиж билээ "Бүх хүмүүс өвчтэй, зовлонтой. Гаднаа эрүүл харагдсан тэр хүн магадгүй үхлийн өвчинтэй ч байж болно" гэж хэлж билээ. Одоо тэр охин мессенжерт ерөөсөө орж ирэхгүй юм. Хүмүүс минь хэзээ ч битгий бусадтай эмзэг сэдвээр нь харилцаж байгаарай. магадгүй чи өөрөө ч тийм байдалд орж болох юм
dadido хэзээ бичсэн: 21:52, 2009-04-10 | |
хааяаа тэгдийн оролдоод байхад оруулж болдийм байлээ гэж өнөөдөр оруулах гэж үзсэнгүй оруулий ч гэж бодохгүй байгаа болохоор үзэх ч үгүй юм шиг байна.
dao хэзээ бичсэн: 11:08, 2009-04-08 | |
Шинэ бичлэг оруулах гэсэн чинь болохгүй байна. Та нарынх тэгж байна уу?
gereltuya хэзээ бичсэн: 09:27, 2009-04-08 | |
Хайрламаар
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:17, 2009-04-07 | |
Та бидний дунд ийм сайхан хайрламаар хүмүүс хичнээн байдгийг мэддэггүй. Амьдралд хайртайдаа, зорьсондоо хүрэх гэж хичээж зүтгэж, бас түүнийгээ авч чадаж байгаа болохоор нь тэднийг хайрламаар...
gereltuya хэзээ бичсэн: 09:49, 2009-04-07 | |
tnks. neeree l oyun sanaa maan hugjiliin berhsheeltei tuuj yavaa daa..
mess хэзээ бичсэн: 09:48, 2009-04-07 | |
bayarlalaa
их сайхан нийтлэл болжээв уншиад нээрээ л сайхан сэтгэл, хүн чанар хаагуур тууж яваа гэж бодлоо. уншсан хүн бүрт хүрнэ бизээ
arius хэзээ бичсэн: 21:02, 2009-04-06 | |
оюун санаандаа хөгжлийн бэрхшээлтэй гаруудын нэг нь энд байна гэхгүй юу үнэндээ хүн чанар маань хаа яваа болдоо гэж
dao хэзээ бичсэн: 18:19, 2009-04-06 | |
эдний хөгжлийн бэрхшээл харагдах нүдэн дээр байдаг бол өөрсдийгөө эрүүл гэдэг та бидний хувьд хөгжлийн бэрхшээл оюун санаан дотор чинь тууж яваа шүү, нөхдөө...Янзтай оноод хэлчихсэн байна шүү. Үнэхээр 2 хөл хохимой толгой нь бүрэн бүтэн байж олон юм ярьж, гутарч, гомбоотож суудаг хүмүүс яанаа, яаж сэхнэ дээ
director хэзээ бичсэн: 17:37, 2009-04-06 | |