Хүү минь би чамд хайртай....
2009-03-17,08:14
Шөнөжингөө чамайгаа зүүдэллээ. Сэрээд үнсэхсэн хэмээн санаашран хэвтлээ. Дэндүү хол байна даа гээд санаа алдлаа. Өглөө хамтдаа сэрэхсэн гээд л бодол хөвөрнө. Өглөө хөтлөлцөн гэрээсээ гарч, орой нь бас хамтдаа байхсан. Өдөржингөө ажил дээр царай чинь харагдаад... Ажлаа хийгээд сууж байхад царай чинь дэлгэцэн дээр тодорч гарч ирээд инээх шиг... Үгүй би чинь галзуураагүй байгаа даа. Үгүй дээ, хүү минь... Ээж нь хүүгээ санаад байна. Ойрдоо бүүр их. Хүүгээ тэврээд унтахаар нам унтдаг юмаа. Цагаан сараар л хүүгээ эргэж очсон. Өвөө эмээ хоёр нь ч сайн л хардаг юм. Гэхдээ л хүүтэйгээ охинтойгоо хамтдаа баймаар байна. Өглөө хөтлөлцөн цэцэрлэг рүү яарч, орой дуртай хоолыг нь хийж өгөөд, хамтдаа тоглож, гуйсан хүссэн бүхнийг нь биелүүлмээр байна. Харамсалтай нь одоохондоо ажил болохгүй байна. Үүрээр гараад үдшээр харьж байгаа хүн чинь хүүхдүүдтэйгээ хамт байх юм бол ёстой нөгөө "нусаа хацартаа наана" гээч нь болох байлгүй. Гэхдээ нэг их удахгүй гурвуулаа хамт байна аа. Ажил амьдрал цэгцрэх үе ирэх байлгүй. Тэр цаг хугацааг наашлуулахын тулд сайн л хичээх хэрэгтэй. Өөртөө амлаж байнаа. Бүхнийг хурдхан амжуулаад хоёр хүүхдийнхээ төлөө хамаг бүхнээ зориулнаа. Заримдаа боддог юм. Байж байж нэг очихоороо боов чихэрхэн өгөөд л... Энэ чинь миний хайрыг орлохгүй шүү дээ. Элгэнд минь толгойгоо наагаад "Ээжээ" гэж дуудахад чинь энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн гэдгээ мэддэг шүү, үрс минь. Ээж нь удахгүй очноо.
Сэтгэгдэл:
gereltuya хэзээ бичсэн: 15:25, 2009-03-18 | |
ted
huuhduud chin chinii jargal shuu dee
vandaa84 хэзээ бичсэн: 15:12, 2009-03-18 | |
neg yumiig awahiin tuld nuguug zoliosloh hereg garhiimaa. dandaaaa
honzo хэзээ бичсэн: 23:16, 2009-03-17 | |
Хүүтэйгээ удахгүй уулзалгүй яахав ээ.
Жаахан л тэсчих. Мөнх ажиллах биш дээ тиймээ
piglet хэзээ бичсэн: 19:17, 2009-03-17 | |
Олдох боломж хором бүрийгээ тэдэндээ зориулаараа
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 12:29, 2009-03-17 | |
ketchup хэзээ бичсэн: 08:27, 2009-03-17 | |
Хүслийнжигүүрт: Тиймээ тэр хором бүрийг өрөөсөө ч өрөөлөөс ч харамлан тэдэндээ өгнө.
Пиглетээ би тэсч байгаа. эвлэрсэн өнөөдөр гүйгээд очиж чадахгүйгээс хойш ажлаа хурдан амжуулна.
Хонзод: Тэгэхдээ хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийх бас алдах нь хамаагүй ээ.
Вандаа84:Тиймээ тэд чинь миний жаргал, миний, миний гэсэн бүхний хамгийн эрхэм нь