Жонатан Гулибелийн аялал
2009-03-17,07:46
Ийм нэртэй ном уншсан юм. Эхлээд уншихаар хэтрүүлэг ихтэй юм шиг санагдаж байсан ч гэсэн уншаад байхаар өнөөгийн бидний амьдарч байгаа нийгмийг яг тэр чигээр нь харуулаад өгчихсөн байгаа юм. Ингээд зарим нэг зүйлүүдийг тэмдэглэхээр шийдлээ. Ихэнхдээ хүмүүсийн хэлсэн үгний ишлэлүүд байгаа юм.
- Та өөрийн амьдралыг мэднэ. Хэрэв үүнийг няцаах юм бол өөр хүн таны амьдралыг мэдэхийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
- Амжилт, алдаа хоёрын аль аль нь суралцах, өсөн дэвжих үндэс болдог.
- Хилээр бараа таваар орж ирэхийг хориглох аваас бараа таваарын оронд цэрэг орж ирдэг. /Фредрик Бастиа/
- Торгууль гэдэг буруу юм хийсний төлөө авч буй татвар байдаг бол татвар гэдэг зөв зүйл хийсний төлөө оногдуулж буй торгууль байдаг.
- Хууль, ёс суртахуун хоёр зөрчилдөх үед иргэн ёс суртахуунаа дагах уу? хуулийг дагах уу гэсэн хүнд асуудалтай тулгардаг. /Фредрик Бастиа/
- Хүчирхийллийн төвлөрсөн, зохион байгуулагдсан хэлбэр нь төр. /Мохатма Ганди/
- Алмаз яагаад талхнаас үнэтэй байдаг вэ? Алмаз нь талхнаас ховор учраас л тэр. /Мэррай Ротбард/
- Байнгын сонор сэрэмжтэй байх нь эрх чөлөөний өр төлөөс юм. /Вашингтон дахь Үндэсний архивын газрын хаалган дээрх бичээс/
- Бусдын амьдралын авахын тулд хүч хэрэглэх нь аллага, эрх чөлөөг авах нь боолчлол, өмчийг авах нь хулгай. Энэ үйлдлийг ганц хүн хийх, олонх нь цөөнхийн эсрэг хийнэ үү, сайхан хувцас, элдэв цол гуншинтай төрийн хүн хүн хийнэ үү огт хамаагүй.
- Амьдрал, эрх чөлөө хоёр таны хөгжил цэцэглэлтийн үндэс.
- Таны амьдралын ургац бол өмч мөн. Энэ нь таны хөдөлмөрөөс урган гарсан үр жимс, зарцуулсан цаг хугацааны үр дүн, таны авъяас, хүч юм.
- Татвар ихсэх тусам хүмүүс өлсдөг. /Лао Ци/
- Татвар бол бидний зүрхэнд шаасан хутга мөн. /ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины эдийн засгийн зөвлөх асан Андрей Иванов/
- Баялаг бол сонголт. Төр засаг сонголтгүй болгосноороо баялаггүй болгож буй хэрэг. Ядуу хүнийг ч гэсэн сонголтгүй болгох нь улам л ядуу болгодог. /Рокки Жонсон/
- Надад өөрийн боловсролын эзэн байх бололцоо өгөөч. Тэгвэл би ертөнцийг өөрчлөе. /Баорн Готгфрид/
- Та өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааны гурван төлөвт оршдог. Амьдралаа алдвал ирээдүйгээ алдаж гэсэн үг. Эрх чөлөөгөө алдвал одоогоо алдана, харин амьдралынхаа явцад тарьсан "ургацаа" алдвал өнгөрснөө алдаж байгаа хэрэг.
- Нэг хүнийг алах аваас бузар булай, харин сая хүнийг алвал баатарлаг үйл хэрэг. /Б.П.Портеюс/
- Мэргэ, төлөг биш харин ашиг л ирээдүйг тань урьдчилан хэлнэ.
- Хийж байгаагаас нь ихийг авч, хийгээгүйд нь татаас өгдөг системд бид амьдарч байна. /Милтон Фридман/
- Хаа газрын улч төрчид адилхан. Тэд гол байхгүй газарт ч гүүр барьж өгөхөөр амалдаг.
- Хайр энэрэл бол өөрийн чинь хөрш.
- Та нэгэнт өөрийнхөө амьдралыг мэдэх юм бол амьдралынхаа төлөө хариуцлагыг өөрөө хүлээх ёстой.
- Улс төрийн хэл гэдэг бол худлыг үнэн, аллагыг хүндэтгэл, салхийг ч хатуу биет болгон үзүүлэхэд зориулагдсан байдаг. /Жорж Орвэл/
- Эрх чөлөө гэдэг шагна, харин хариуцлага бол түүний өр төлөөс. / Дик Рандольф/
- Ардчилал гэдэг хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж буй хэрэг. /Н.Л.Мэнкен/
- Би өөрийнхөө хувь заяаны эзэн. Би өөрийнхөө оюун санааны онгоцны ахмад. /Уилям Эрнест Хэнлей/
Сэтгэгдэл:
Гишүүт (зочин) хэзээ бичсэн: 10:43, 2010-09-18 | |
Номыг уншиж үзэх юмсан гэж боддог юм шүү...
Сурах Шалтгаан хэзээ бичсэн: 15:46, 2010-09-11 | |
Торгууль гэдэг буруу юм хийсний төлөө авч буй татвар байдаг бол татвар гэдэг зөв зүйл хийсний төлөө оногдуулж буй торгууль байдаг.
ketchup хэзээ бичсэн: 11:54, 2009-03-17 | |
Ардчилал гэдэг хоёр чоно, нэг хонь өглөөний хоолондоо юу идэх талаар санал хурааж буй хэрэг. /Н.Л.Мэнкен/ энэ харин гоё үгүү гүү юу
dao хэзээ бичсэн: 11:08, 2009-03-17 | |
"Чамаас хэн ч урваж байгаагүй юм шиг дурла,
Чамд мөнгө хэрэггүй юм шиг ажилла,
Чамайг хэн ч хараагүй юм шиг бүжиглэ,
Чамайг хэн ч сонсоогүй юм шиг дуул,
Эцэст нь диваажинд амьдарч байгаа юм шиг амьдар."
Чи шүү