Тэр өдрүүд яг зүүд шиг...
2009-03-06,11:29
Тэр өдрүүд яг зүүд шиг... Ийн хэлээд санаа алдан сууна. Одоогоос дөрвөн жилийн өмнөх энэ өдөр багшийн дээдийн оюутны 3-р байрны 403 тоот өрөөнд айл болон амьдрахаар бид очиж байсансан. Цөөхөн аяга таваг, нэг гудас, нэг хөнжил, нэг дэр, хоёр чемодан, хоёр тавиур гээд манайх цомхон ч гэлээ сайхан айл болсон. "МАНАЙХ". Энэ л оюутны байранд хүү, охин хоёр минь хүн болж, өнөөдөр бид хүний дайтай явна. Харин чи минь алгаа. Хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зүрхэндээ хадгалж явахад хүнд санагдах өдрүүд байх юм. Сайхан дурсамж, сайхан инээд, сайхан..., сайхан... Ийм тодотголтой зүйлүүд өнөөдөр надад цөөхөн таарч байх шиг. Дурсамж бүхнийхээ хойноос зүрхэндээ шүүрс алдан гуниж сууна, хайрт минь. Холоо явчихаад эргээд ирэх юм шиг гэнэхэн хүлээлт... Яг л ийм хүлээлтийн зайд бэтгэрээд л амьдарч... Худлаа, худлаа... Чадал мэдэн хашгирмаар санагдана. Би ганцаараа биш, хоёулаа... Би зовоогүй, жаргаж байна... Би... Үгүйсгээд... Амьдрал надад хайргүй байхаа... Бурханд сүсэглэн мөргөж байгаагүй ч хараан зүхэж байсангүй. Амьдралд сөхөрч, цөхөрч байгаагүй, сөрж давж амьдарсан, бид. Худал хэлж, хулгай хийгээгүй, яг л өөрсдийнхөөрөө амьдарч байлаа. Гэвч... Хамтдаа байсан өдрүүдийг буцаагаад ганцхан цаг авчирмаар байна. Өвдгийг чинь дэрлэн, чимээгүй суухсан. Тэр өдрүүд яг л зүүд шиг...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Зочин хэзээ бичсэн: 17:55, 2011-04-20 | |
тэгээд хүний нөхрөөр битгий оролдоод байгаач дээ
Зочин хэзээ бичсэн: 14:58, 2010-02-26 | |
Тиймээ, энэ миний дурсамж... эргэж ирэхгүй тэр өдрүүдэд хайртайдаа өнөөдөр амьд явна. Буцаж ирэхгүй өдрүүд минь... Сайхан дуу байна өө. Сонсоод тийм гэж хэлэхээргүй мэдрэмж төрж байна. Уйлмаар ч юм шиг, тайтгараад санаа алдмаар ч юм шиг...
gereltuya хэзээ бичсэн: 14:18, 2009-03-15 | |
vandaa84 хэзээ бичсэн: 14:10, 2009-03-15 | |
Гэрлээ чиний дурсамж гэж үү. Мартагддаггүй, мартаж болохгүй зүүд.
vandaa84 хэзээ бичсэн: 14:09, 2009-03-15 | |