Жаргал хаана байдаг вэ?
2009-03-05,08:29
Оройхон ажлаа дуусгаад гэрийн зүг алхаж явтал утас хангинан дуугарлаа. Харвал найз охин маань залгаж байнаа.
- Байна уу? Сайн уу? Сонин юу байна? гэвэл
- Байна, байна. Чи хаана байна? Уулзах хэрэг байна. Уулзаж байгаад тухтай ярья...
Ингээд бид хоёр уулзахаар боллоо. Жижиг кафед орж жүүс захиалангаа юу болсныг сонирхвол найз маань "Өнөөдөр дүүгийнхээ гэрт очлоо. Ийм уруу дорой амьдарч байгааг нь ер мэдээгүй юм байна. Уулын орой дээр шахуу дөрвөн ханатай гэр, гэр ч гэж дээ яйжийсан муухай оромжинд..." гэж ирээд хоолой нь зангирлаа. Чи чинь ерөөсөө дүүгийндээ очиж байгаагүй юм уу? Дүү чинь аль хэзээ л тусдаа гарч амьдарч байгаа шүү дээ гэвэл "Болдоо л над дээр ирдэгээс биш би тэднийд очиж байгаагүй. Сайхан амьдарч байна. Зүгээр санаа зоволтгүй л гэдэг байсан" гэснээ санаа алдав. Тэгээд цааш нь "Болдоо маань энэ охинтой сууснаасаа хойш жаргал гээчийг үзээгүй ээ. Би ч муухан гадарлаад л байдаг байсан юм. Гэхдээ арай ч ийм байх юм чинээ бодож байсангүй. Оюутан байхдаа ч ангийхантайгаа шоудахгүй, энэ охины араас үхэн хатан хөөцөлдсөөр яваад төгссөн. Төгсөнгүүтээ л гэр хөлслөөд тусдаа гарлаа. Та нар санаа зоволтгүй. Би бүгдийг болгоно гээд яваад өгсөн. Харин одоо байж байгааг нь хар даа. ТУрж эцээд нүднээс гарчихаж. Яагаад ч юм эхнэр нь таардаггүй байхаа" гэж ирээд л ярьж гарав. Яагаад ч юм Болдоогийн эхнэрийг буруутгаж байгаа өнгө аяс илт мэдрэгдээд...
Үгүй дээ би ингэж бодохгүй байна. Залуу хүмүүс хамтдаа амьдралын төлөө зүтгэж байгаа нь сайн хэрэг биш үү? Одоохондоо яйжгий гэрт байгаа ч гэсэн хамтдаа жаргалтай байгаа? Чи юунд шаналаа вэ? Эхнэр нь муухан хүүхэн байсан бол тийм гэрт амьдрахгүй гээд ээж аав руугаа гүйгээд л алга болчих байсан. Харин ч хамтдаа зүтгэж байна шүү дээ. Уранхай хувцастай, туранхай царайтай, яйжгий гэрт залуус өөрсдийнхөө гэсэн бүхнийг бий болгохоор тэмцэж байна. Орд харшид амьдраад хоорондоо эв түнжин муутай байдаг бол Болдоод "Сайхан амьдарч байна. Санаа зовох хэрэггүй гэж хэлэх" зориг зүрх байгаа ч уу, үгүй үү? Би ингэж хэлээд найзаасаа салан гэрийнзүг алхлаа.
Яагаад хүмүүс үргэлж бие биеэ буруутгаж байдаг юм бол? Зүрхэнд нь аз жаргал байгаа болоод л тэд хахир өвлийг муухан гэрт зутруухан үдэж, хавсрагатай хаврыг ч хамтдаа угтаж байгаа юм биш үү? Хажуудаа байгаа хүнээ хайрлаж, хамтдаа сайхан амьдарч чадна гэсэн итгэл мөрөөдөл тэднийг урагш нь хөдөлгөж байгаад бид баярлах ёстой. Ээж аавыгаа царайчлахгүй ажил төрөл хийж, хоёулаа өөрсдийн амьдралаа бий болгоно гээд тусдаа гарсан залуусыг яагаад буруутгаад байгаа юм бол? Тэдэнд мөрөөдөл байгаа. Биднийг юу ч хийж амжаагүй байхад тэд жигүүр ургуулан амьдралд дэвэн нисч чадна. Би итгэж байна. Яижгий гэрт ч аз жаргал байдаг. Би итгэж байна...

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг сайхан үг юмаа. Нөгөө хоёр хамтдаа байсаар л... Найз охин ч тэгтлээ аж амьдралд нь оролцоод байхаа больсон гэнэ. Тээд оюутны байранд өрөө олоод орчихож. Сайхаан. Ийм болохоор л амьдралд хайртай шд.
gereltuya хэзээ бичсэн: 21:21, 2009-07-21 | |
hunii erheer jargahaar uuriin erheer zov gej. duugee gesen egchiin setgel ch bas saihan. hun dandaa turluu umuurdug l duu
dadido хэзээ бичсэн: 00:08, 2009-03-08 | |
Чиний зөвөө тэр найз чинь тэр охинтой суугагүй дүү нь суусын байгаазээ. Тэхээр зүй нь бол санаа тавих нь зөв ч гэсэн хэтэрхий оролцвол эцэстээ ямар ч үр дүнд хүргээ билээ. дүү өөрөө гүйгээд байнаа гэдэг чинь тэр бүсгүйдээ хайртайн шинж.
director хэзээ бичсэн: 19:25, 2009-03-06 | |
Энд харагдах байдал хамаагүй ээ. Хамтдаа жаргаж, зовж чадаж байгаа нь л сайхан санагдаад...
gereltuya хэзээ бичсэн: 08:59, 2009-03-06 | |
Nuhur ni turaad, ehner ni targalj bwal teriig yostoi ehner ni taaraagui geh bh daa. 2uulaa adilhan bol tentswertei l bh.
gadnaas ni ungun talaas ni harah yum bol medeej bas dutagdaltai. ter gert jargal ch bgaa, zowlon ch bgaa.

honzo хэзээ бичсэн: 21:40, 2009-03-05 | |
Угаасаа л бүгдээрээ бодоол явжийгаа юмнуудаа бичиж байгаан биш үү? Эсвэл хэн нэгэн мэргэжилтний үгийг хүсээд хүлээгээд байсиймуу
gereltuya хэзээ бичсэн: 16:45, 2009-03-05 | |
хэхэ. би бас бодсоноо санссанаа бичсийн... адилтай адил годилдоо годил гэдэг үг байдаг билүү
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:44, 2009-03-05 | |
за за зүгээр л бодсон зүйлээ бичсий би энэ талаар сайн мэдэхгүйээ
dao хэзээ бичсэн: 16:30, 2009-03-05 | |
хэн хэнийх нь зөв. Хараа ч хайртыгаа ч ахуйгаа амьдралаа ч хайрлах хэрэгтэй байх. Амьдралд хайртай... . Өө юу бичээд байгаагаа ч ойлгохоо болив.... Дараа болохоос
gereltuya хэзээ бичсэн: 16:26, 2009-03-05 | |
Хайртыгаа хайрлах хайраа тэтгэж байхгүй бол гэдэг нь харилцаагаа гэсэн үг шд.
Нарийндаа Романтик байдлаа, анхаарал халамжаа, сонсох байдлаа, Байгаа хандлага, хэл яриагаараа хайртайгаа гэдгээ өдөр бүр цаг бүрт харуулж илэрхийлж байхийг хэлж байгаа юм. Үүнийгээ л хэвийн хэвшмэл болголгүй дүрэлзүүлж байх тухай ярьсийн. /маш том тайлбар өгөв/

Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 16:23, 2009-03-05 | |

хайрыгаа биш хайртыгаа хайрлаж явбал унтраахгүй байх нь тйим ч хэцүү биш байхаа
dao хэзээ бичсэн: 16:02, 2009-03-05 | |
Нөгөө дуун дээр гардаг шиг хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү гэж...
gereltuya хэзээ бичсэн: 15:54, 2009-03-05 | |
Хайрын хүч ээ гэж.
Дээр үед гангаагийн хэлж байснаар залуучууд бүгд л тэгэж боддог бас ярьдаг байсийн. Харин одоо бол бүгд өөр юмс боддог хүсдэг болсийн байна гэдэгтэй би эвлэрчихсэн шахуу байлаа. Гэтэл тэнд монгол нэг жудаг, сэтгэл, зүрх, хичээл зүтгэл явжийна гэдгийг сонсох сайхан байна шүү.
Гал халуун хайраар бүгдийг давж болдог ч цагийн эрхээр түүнийгээ унтраалгүй тэтгэж байх нь илүү чухал гэж боддогоо.

Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:06, 2009-03-05 | |
дээдэх кэчуп байв
Зочин хэзээ бичсэн: 11:40, 2009-03-05 | |