сар шинэдээ сайхан шинэлцэгээв үү?
2009-02-27,15:08
Уул нь цагаан сараас өмнө баярын мэнд хүргэж ганц бичлэг оруулах санаа байгаад л байсан юм. Харамсалтай нь чадсангүй... Өнөөдөр шинийн гурван... Хождоогүй хэмээн найдаж байна. эрхэм та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Цагаан сарын энэ гурван өдөр аль болох хүмүүсээс зайдуухан байх гэж их л хичээлээ. Баярлаад хөөрөөд байх шалтаг шалтгаан байхгүй ч гэсэн бусдыгаа хүндлэх гэсэн үүднээс энэ баярыг хүндэтгэж байна. Гэртээ ганцаараа өнжсөн анхны шинийн нэгэн, ажил дээрээ шөнө дөл болтол суусан бас л анхны шинийн нэгэн байлаа. Тэгэхээр ажил гялалзаад байх байхаа... Ингээд л өөрийгөө тайтгаруулж байна. Монгол ёс заншлаа дээдлэх, монгол хүн гэдгээ мэдрэх ховорхон цөөхөн өдрүүдийн нэг шүү дээ, энэ хэд хоног. Эрхэм та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй. Өнөөдрийн энэ өдрүүд ирэх жилийн өнгийг тодорхойлно шүү дээ. Өнгөтэй, өөдтэй, аз хийморьтой байгаарай...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Уучлаарай
Анх удаагаа өнөөдөр л блогруу орж найзрынхаа сэтгэлийг уншиж сууна. Би ч муу найз юм аа. Хичээнэ ээ. би ч өөрөөсөө хэтрэхгүй хүн юм байна аа.
aidez хэзээ бичсэн: 18:01, 2009-03-05 | |
Ойн баяр тэмдэглэх сураг улам л алсраад байгаа. Ажил амралтаа зохицуулах санаа байна. Өнөөдрөөс жаахан амьсгаа авч байна. Сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдээд гарчихсан.
gereltuya хэзээ бичсэн: 14:38, 2009-03-02 | |
одоо цагт тэр одонгоор юугаа хийдэг юм. хялайгаад уначихав. ажил амралтаа зохицуулж байгаарай. ойн баяр тэмдэглэх хэвээрээ юу. цөөхүүлээ ч хамаагүй явж агаар амьсгалаарай.
ketchup хэзээ бичсэн: 14:34, 2009-03-02 | |
Энгэр цоолох ч яамай хэ хэ хэ...
gereltuya хэзээ бичсэн: 14:20, 2009-03-02 | |
Миний найз ингэж ажиллаж байгаам чинь энэ жил лав нэг ОДОН МЕДАЛЬ зүүнээ Энгэрээ цоолсны баяр гэж хийхээрээ урихаа мартаваа
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 14:02, 2009-03-02 | |
Сар шинийн мэнд амжилт!
xvv хэзээ бичсэн: 02:28, 2009-03-01 | |
Одоогоор шинэ хуучин хоёрыг хавсруулаад, хамтатгаад, давхар хийгээд л гүйж байна. Зав гэж бараг алга... Шинийн нэгнээс хойш пиг ажилтай. Хэзээ амрахын бүү мэд...
Зочин хэзээ бичсэн: 12:03, 2009-02-28 | |
хүмүүс ч цагаан сарын мэндчилгээгээр бөмбөгдөж байна даа.
үхэр жилд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ер бусын сайхан шинэ он байх болтугай. шинэ ажилдаа орчихсон уу.
үхэр жилд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ер бусын сайхан шинэ он байх болтугай. шинэ ажилдаа орчихсон уу.
ketchup (зочин) хэзээ бичсэн: 11:25, 2009-02-28 | |
yo yo hetruulchlee. ireeduid amjilt
Зочин хэзээ бичсэн: 23:05, 2009-02-27 | |