Муу хүн үхдэггүй гэдэг үг ямар үнэн юм бэ?
2009-02-13,10:13
Өөртөө яг ингэж хэлсэн... Өөрөө өөртөө, тэгээд бас энэ амьдралд үнэн голоосоо гомдоод байна. Гурав хоногийн өмнө ажлаасаа тараад харьхаар явж байгаад замын хашлага дээр хальтирч унаад хөлөө гэмтээчихлээ. Тэгээд л 2 хоног гэртээ хэвтэж байхдаа ингэж бодсоон. Өвдсөндөө ч биш, зүгээр юунд ч юм бэ дургүй хүрээд... Намайг хальтирч унахад машин ирээд мөргөчихгүй яав даа гэж хүртэл бодоод... Би энэ амьдралд хайртай. Гэхдээ хэтэрхий их, бүүр их ганцаардаж байна. Өвдөөд уйлахад хажууд хэн нэгэн сэрүүн бөртөлзөх ямар сайхан гэдгийг одоо л хамгийн ихээр мэдэрч байна. Намайг үхэх гээд хэвтэж байсан ч... Ийм муухай мэдрэмж төрөөд байсан. Мэдэхгүй ээ... Хаа нэгэн газар руу явахдаа бид хоёулаа ханиндаа явъя гэдэг дээ. Энэ амьдралын эцсийг хүртэл хамтдаа явахаар амалсан хань минь дээ... Дуулж, уйлахын алинд нь ч чамгүйгээр байх там юм аа, энэ амьдрал...
бичсэн: gereltuya төрөл: |
(10) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 769 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
аз жаргалын тухай байнга бод
dadido хэзээ бичсэн: 21:26, 2009-02-23 | |
Баярлалаа манайхан. Өнөөдрөөс ажилдаа ирж байна. Гайгүй дээ. Зүгээр дээ...Сэтгэлийн дэм, итгэлийн үгээр тайтгарах сайхан юм...
gereltuya хэзээ бичсэн: 16:18, 2009-02-14 | |
Энэ үеийг давж гараад өөрөөрөө бахархах үе ирнээ. Би хүчтэй эмэгтэй би чадсан гэж бодох ямар сайхан гээч. Хурдан эдгээрэй.
gangaa хэзээ бичсэн: 15:22, 2009-02-14 | |
бүх юм "заримдаа л" байдаг шүү дээ, тэхээр энэ бодол чинь нэг өдөр өөрчлөгдөх л байх,
харин ямар ч зүйл бодогдсон өөрийгөө л хайрлаж, амьд байх хэрэгтэй шүү.
харин ямар ч зүйл бодогдсон өөрийгөө л хайрлаж, амьд байх хэрэгтэй шүү.
galbaatar хэзээ бичсэн: 20:37, 2009-02-13 | |
үүеее эгчээ хурдан эдгээрэй за
Гияас эдгэчихнэ шүү дээ.
Гияас эдгэчихнэ шүү дээ.
piglet хэзээ бичсэн: 13:37, 2009-02-13 | |
гуниг гэдэг тэгээд л сарничхана мөнхийн зүйл биш
хурдан эдгээрэй
хурдан эдгээрэй
dao хэзээ бичсэн: 11:41, 2009-02-13 | |
зүгээр дээ. угаасаа энэ хараал идсэн амьдралд бид мөнх наслах биш. цаадах чинь чамайг хүлээж л байгаа. уулзах өдрөө нүүр бардам байхаар сайн сайхан амьдар. хоёр хүүгээ ч хүнээс илүү сайн хүн болгох хэрэгтэй.
амжилт аз жаргал, инээд баясал эрүүл энх сайхан бүхнийг хүсье.
амжилт аз жаргал, инээд баясал эрүүл энх сайхан бүхнийг хүсье.
ketchup хэзээ бичсэн: 11:39, 2009-02-13 | |
Хэзээ нэгэн цагт бид бүгдэд ийм байдал тохиолдох л байсан. Харин миний найзад эрт болчихож. Хүн жаргалаасаа илүүтэйгээр зовлонг даадаг болохоор миний найз чи давж чаднаа. Харин одоо жаахан ч гэсэн зоригтой, тэвчээртэй бай...
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 11:36, 2009-02-13 | |
Амьдралд гутарч гуниглаад, ганцаардаад суувал улам л түүндээ итгэдэг гэдэг. Миний хувьд өөртөө хил хязгаар тогтоогоод биеэ даасан хэнээс ч хамааралгүй байж, ганцаардахгүй юмсан гэж бодохгүй байхыг илүүд үздэг дээ.
Хурдан эдгээрээ найзаа. Амьдрал баялаг, бүрхэг бороотой өдөр байхад нарлаг дулаахан өдөр ч байдаг..
Зассан: xvv хэзээ: 2009-2-12 10:56 PM
Хурдан эдгээрээ найзаа. Амьдрал баялаг, бүрхэг бороотой өдөр байхад нарлаг дулаахан өдөр ч байдаг..
Зассан: xvv хэзээ: 2009-2-12 10:56 PM
xvv хэзээ бичсэн: 11:22, 2009-02-13 | |
bi daahgui
...
Nuudelchin хэзээ бичсэн: 11:00, 2009-02-13 | |