Та ажил дээрээ өөрийн гэсэн байр суурьтай юу?
Цаашдаа ажилдаа амжилт гаргах найдвар танд байна уу уу? Арай хий хоосон цагаа үрж, нэг л байран дээрээ эргэлдээд байгаа юм биш биз? Доорх асуултуудад хариулангаа ирээдүй өөд хараад үзээрэй.
1. Ажил дээрээ утсан харилцааг ямар тохиолдолд хэрэглэдэг вэ?
а. Хувийн ажилд бол тун ховор. - 6
б. Хайрттайгаа болзох гэж ганцхан удаа - 0
в. Хайртдаа өөрийн зовлон жаргалаа дэлгэх гэж - 3
г. Хэлэх ярих гэснээ маш товчоор илэрхийлдэг. - 2
д. Маш чухал, яаралтай тохиолдолд - 3
е. Намуухан хөгжмийн аянд утсаар ярьдаг. - 2
2. Томоохон төсөл хэрэгжүүлэх багийн гишүүн болчихвол та,
а. Хүнд хэцүү албан даалгавраас зайлсхийнэ. - 3
б. Өгөгдсөн үүргийг хэд хэдэн хэсэгт хуваагаад аажмаар биелүүлэх болно. - 5
в. Төсөлд шаламгайлан орж, ажлын эвсэг орчныг бүрдүүлнэ. - 8
г. Өдөржингөө ширээн дээрхээ янзалж цэгцлээд, шинэ үүрэг өгөхийг хүлээнэ. - 0
3. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийн тулд та,
а. Мэргэжил дээшлүүлэх курс, дамжаанд суралцана. - 5
б. Түргэвчилсэн дамжааг сонгоно. - 7
в. Курс, дамжаа цаг үрэх тул дамжааг хаяна. - 1
г. Хоёр удаа суугаад л хаяна. - 0
4. Өдөр бүрийн ажил хэргийн яриан дээр,
а. Удирдлага болон хамтран ажиллагсдынхаа ярихыг анхааралтай сонсдог. - 0
б. Ажил хэрэг болох шинэ соргог мэдээг тэмдэглэж авдаг. - 6
в. Намайг хичнээн ажил хэрэгч хүн болохыг хараасай хэмээн хичээн сууна. - 1
г. Өөрийнхөө хувийн бэрхшээл проблемыг бодсоор суудаг. - 2
д. Даргынхаа хэлсэн ярьсан болгонд толгой дохин сууна. - 8
е. Хамтран ажиллагсдын санаа нийлэхгүй бол өөрийнхөө санаанд буй ашигтай болгоныг ярьдаг. - 5
ё. Зөвхөн дараа нь энэ сонирхолтой авууштай саналынх нь сул талыг хэлдэг. - 7
5. Ширээний чинь өмнөх ханан дээр,
а. Хуанли, утасны дугаарууд өлгөөстэй байдаг. - 4
б. Эрвээхий ч юм уу, шувуутай том плакат - 1
в. Хамт олноороо явсан “хээрийн цай”-ны зураг - 5
г. Хайртын минь зураг - 0
д. Салсан нөхрийн зураг - 8
е. Урагдаад, түүнийг нь эвлүүлж тогтоосон зураг - 5
6. Та тушаал дэвших болбол,
а. Урд нь гүйцэтгэж байсан ажлаа өөлөхийн аргагүй болтол эмхэлж цэгцэлнэ - 3
б. Бусад хүмүүст дэвших чадвар байхгүй гэдгийг харуулах гэж оролдоно - 5
в. Дэвшмэгцээ бусдад “За яав. Та нар барсангүй шив дээ” гэж хэлнэ. - 5
Одоо рейтингээ тодорхойлъё.
0 оноотой: Та гацаанд оржээ. Дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй. Ирээдүй ч мөн иймэрхүү. өөр ажил хайгаад үзвэл яасан юм бэ?
1-19 оноотой: Муугүй шүү. Та одоогийн байр суурин дээрээ бат тогтвортой юм. Гэнэтийн “азгүйдэл” тохиохгүй бол ч хамт олон чинь таныг хүндэлдэг, цалин чинь ч гайгүй юм байна.
20 түүнээс дээш оноотой: Та дээд ангилалд байна. Таны өмнө тушаал дэвших дардан зам нээлттэй.