Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649190 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 103-р хуудас. | дараах >>

Эрч хүч амтагдаад л...

2009-01-19,15:19
"Ай хө чи минь хаана явнаа" ийм сэтгэгдэл уншлаа. Гангаа бичжээ. 2009 оныг өөрийнхөө хувьд их өөрчлөлтийн жил болгон зарлачихаад, завгүй гүйгээд л байна. Минийхээр эргэдэггүй хорвоод гомдож сууснаас өөрийнхөөрөө эргэх тэр ертөнцийг дотроо, сэтгэлдээ бий болгох гэж хичээгээд л... 104,5 радиогийн "Халуун цай" нэвтрүүлгийг сонсоорой. Ухаарал, хайр, уртаас урт уужуухан амьсгаа авч нэг зүйлийг бодуулна вий. Надад л лав тэгж санагдсан. Тус нэвтрүүлгийн энэ оны анхны дугаар буюу 2009 оны нэгдүгээр сарын 3-ны дугаарт зочноор оролцож, хүмүүстэй санаа бодлоо хуваалцлаа. Олон зүйлийн талаар цоо шинээр бодож эхэлсэн шүү, манайхан.
Оройхон гэртээ харьж, өглөөгүүр яаран ажилдаа ирсээр... Ийм л хэмнэлээр явж байгаа ч чин үнэнээсээ аливаа зүйлд хандах шиг жаргал байхгүйг улам бүр ухаараад л... Хаа явсан газраасаа сайн сайхан гэрэл гэгээтэй зүйлийн харж явах сайхан юм. Өнөөдөр байгаа газартаа, байгаа орчиндоо, хэрэглэж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Гэхдээ түүнээсээ илүү байхыг эрмэлз. Тэгэхгүй бол сэтгэл дундуур явсаар, хожим хойно ямар нэгэн зүйлд харамсах л болно шүү дээ. Миний амьдралд олон харамсал байгаа. Гэхдээ дахиж харамсахгүйн төлөө өнөөдөр байгаа зүйлд сэтгэл ханаж, хэлэх ёстой сайхан үгийг хэлж сурах л учиртай.
Өнөөдөр эхнэрээ араар нь тавьдаг залуучуудын талаар нэг радиогоор ярьж байх юм. Илүү их ачааг эмэгтэйчүүд үүрч байна. Араар тавьсан нөхрийгөө ахин дахин уучилж байна гээд л ярьж байна. Харин үүнтэй санал нийлээгүй ээ. Өнөөдөр надад байгаа бүхэн эр хүнийх... Тэр хүн байгаагүй бол би юу ч үгүй байх байсан. Гэхдээ эд хөрөнгийн тухай, өнгө мөнгөний тухай яриагүй юм шүү. Хоёрын хоёр сайхан хүүхэд, амьдрах итгэл, ухаарал, эрч хүч энэ бүхэн дэргэд байхгүй ч гэсэн хайртай түүний минь хүч, нөмөр нөөлөг, бас надад өгсөн их хайрынх нь чадал. Зүгээр л өөрийнхөөрөө амьдрах гээд өндийлөө. Намайг хайрласан аав ээж, амраг хань, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, блогчид, хамт ажиллагсадынхаа өмнө би хүн шиг амьдрах ёстой шүү дээ гэж өөртөө хэлсээр эрч хүчтэй босоод урагшаа хараад л гүйж байна. Гэхдээ ядрахгүй байхаа... Яагаад гэвэл хайраар тэжээгдэж байгаа болохоор...

бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 647 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hehe, neeree bi ter nevtruulgiig bas haaya sonsdog yum bna, hariltsaanii chuhal chuhal asuudluud yarigdana shuudee, zaaval aldaj baij suraltsah yostoi bishdee humuusiin yarianaas mash ih yum olj avch bolohoor sanagddag yum, yaj huniig zov hairlah ve yaj oilgoh ve geed l
Amaraa хэзээ бичсэн: 11:39, 2009-01-20 | |
Бүгдэд нв баярлалаа...
gereltuya хэзээ бичсэн: 08:46, 2009-01-20 | |
Bayarlalaa
honzo хэзээ бичсэн: 23:09, 2009-01-19 | |
харамсахгүй амьдарна гэдэг хамгаас чухал эргэн тойрноосоо үргэлж гэгээлэг зүйлийг олж харж эрч хүчтэй амьдарна гэдэг түүнээс ч чухал happy
piglet хэзээ бичсэн: 19:21, 2009-01-19 | |
Чи шүү. Бахархдаг шүү. найзаа. 
rose rose rose rose rose rose
Хүслийнжигүүр хэзээ бичсэн: 18:29, 2009-01-19 | |
сайн сайхныг хүсдэг шүү. angel
ketchup (зочин) хэзээ бичсэн: 17:22, 2009-01-19 | |
Мааш сайн бна. big hug Амжилт.
gangaa хэзээ бичсэн: 16:14, 2009-01-19 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 103-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг