Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА бичлэгт Амина (зочин): Гоё шүлэг байна
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
649191 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 120-р хуудас. | дараах >>

Зөрчилгүй амьдрал гэж байхгүй

2008-12-01,13:47

                                             

     Өвөр монголчуудыг бид монгол хүн биш хятад гэж ойлгодог. Харин тэд өөрсдийгөө Монгол хүн омогшиж, бардамнаж явдаг. Сүүлийн үед Өвөрмонголд нэрд гараад байгаа үалуу яруу найрагч Ш.Мэргэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр яруу найргийн гурван ном гаргаад байгаа бөгөөд “Зүрхний дуудлага” шүлгээрээ Өвөрмонголын уран зохиолын наадмын тэргүүн шагналыг авчээ.   

-          Та ямар сэдвээр судалгааны ажил хийж байна?

-          Анх 2006 онд Монголд болсон дэлхийн яруу найргийн 26-р их хуралд оролцохоор Монголд ирсэн. Хэдийгээр өөр газар нутагт амьдарч байгаа ч энэ ард түмний нэг нь гэж бодоход надад маш сайхан сэтгэгдэл төрж байсан. Тэгээд л монгол сурахаар шийдсэн. Одоо  “Их Юань гүрний үед хятад хэлээр зохиол бичиж байсан монгол яруу найрагчдын бүтээлийн хятад эх болон монгол орчуулгыг харьцуулж судлах нь” сэдвээр МУИС-д магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Би уг нь Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэй хүн. Аав минь утга зохиолын багш байсан. Багаасаа утга зохиролын хүрээлэл дунд өссөн болохоор шүлэг бичиж, магтаалын үг сонсож, урам зориг орж энэ чиглэлээр суралцахаар сэтгэл шулуудсан.

-          Таны бүтээлүүдэд хайрын шүлэг нэлээд байр суурь эзэлдэг нь анзаарагдаж байна. Ер нь таныхаар хайр гэж юу вэ?

-          Хайр сэтгэл амь амьдралыг түшиг тулгуур, итгэл найдварын гэрэл гэгээ юм. Нутаг ус, элгэн садан, хань ижил, үр хүүхэд энэ бүхэн нийлж бүтэн хүн болдог гэж боддог. 

-          Хятад залуус хэл сурахдаа тааруу гэж ярьдаг юм байна лээ. Энэ юунаас шалтгаалж байна вэ, таныхаар?

-          Хятад хүн монгол хэл сурахад монгол хүн хятад хэл сурахаас хэцүү байдаг. Яагаад гэвэл, хятад хэл туслах үгийн аргаар бүтдэг залгамал бус хэл бол монгол хэл нь дагаварын аргаар бүтдэг залгамал хэл юм. Монгол хэлэнд үг хэд хэдэн үетрэй байж болно. Хятад хэлний нэг үг нь ганцхан үетэй байдаг. Зүгээр л түгээмэл хэрэглэгддэг үг нь ойролцоогоор 3000 гаруй. Эртний судар ном үзэж байхад хэл найруулга нь эрхэмсэг байдаг. 

-          Өвөр монголчуудыг нэг хэсэг нь хятад хүн гэж ойлгож хүлээж авдаг. Хүмүүстэй ойлголцож, харьцахад бэрхшээл гарч байна уу?

-          Би хэзээ ч өөрийгөө хятад хүн гэж бодож байгаагүй. Монгол хүн болж төрсөндөө маш их бахархадаг. Газар нутгийн байршил, хүрсэн соёл нь өөр байгаа. Өвөрмонголчуудад хятадын иргэншлийн нөлөө байгаа бол Улаанбаатарт дэлхийн олон орны, тэр тусмаа барууны соёл иргэншил хамаагүй давуу нэвтэрсэн гэдгээрээ л ялгаатай. Түүнээс биш нэг угсаа гаралтай монгол хүмүүс шүү дээ. Монгол улсын соёлын дэвшлийн дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна гэж би боддог.

-          Хэдийгээр нэг угсаа гаралтай гэж байгаа ч хэл, амьдрал ахуй нь өөр болохоор хэцүү зүйл гарч байгаа болов уу?

-          Зөрчилгүй амьдрал гэж байхгүй. Хувь хүмүүсээс эхлээд улс гүрнүүдийн хооронд ч бага зэргийн зөрчил байх ёстой. Бүх л зүйл хоорондоо нийцэж, таараад явах юм бол хөгжихгүй. Адил, адилгүй хоёр юм байж л нэг сайн зүйл бий болдог. Миний хувьд хүмүүстэй харьцахад үүссэнг том бэрхшээл одоогоор байхгүй ээ. Би хөдөө өссөн хөдөөний хүүхэд. Уудам  тал газар төрж, өссөн, Хэрэйд овгийн хүн. Монголын нууц товчоонд дурьдсанаар бол Чингис хааныг Туулын хар түнгүсээс нүүж Хөлөнбөөр явах замд суурьшсан хүмүүс гэж бичсэн байдаг. Үүгээрээ бахархадаг. Тийм ч болохоор бэрхшээлээс шантрахгүй гэж боддог. Харин монголчууд хятадуудад яаж ханддагийг би мэдэхгүй. Би хятад хүн биш.

-          Мэдээж нэг газраас нөгөөд ирэхэд гайхах зүйл олон л байгаа байх. таны гайхлыг юу хамгийн их татаж байна?

-          Манай өвөр монголчууд баяр ёслол болохоор хүүхдээсээ эхлээд настай хүмүүс нь хүртэл бүгд монгол үндэснийхээ хувцасаар гоёдог. Харин Монголд, Улаанбаатарт настай хүмүүс нь хаа нэг монгол дээл хувцас өмсөхөөс биш залуучууд европ хувцасаар гангардаг. Би саяхан Монгол судлалын холбооны нэг хуралд суусан юм. Бүх хүн л монгол хувцастай ирэх байх даа гэж бодож байлаа. Бүгд Европ хувцастай байсан бөгөөд “Хуур магнай” дууг тоглохоор гарч ирсэн морин хуурч л монгол хувцастай байсан. Гэхдээ үүнийг муу юм гэж хэлэх гээгүй. Монголчууд дэлхийн олон улстай шууд харьцаж, иргэншлийн олон зүйлийг өөртөө шингээж, дэлхийтэй хөл нийлүүлж байгаагийн нэг илрэл болов уу.

-          Таныхаар монголд юуг хамгийн түрүүнд өөрчилмөөр байна?

-          Авто замын асуудал л жаахан тиймэрхүү байна. Бусдаар бол өөлөөд байх зүйл алга. Өвөрмонголд бол үам маш өргөн байдаг. Тогтоосон норм хэмжээнээс нарийхан барьвал хуулийн дагуу хариуцлага хүлээдэг.  Гэхдээ Улаанбаатарын замыг нэлээд дээр үед барьсан болохоор санасны зоргоор өөрчилж болохгүйл байх даа. Бүх юм учир шалтгаантай гэж багш маань сургадаг байсан. Тийм болохоор Улаанбаатарын бүх зүйлд байгаагаар нь дассан. 

бичсэн: gereltuya төрөл: Ярилцлага | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 772 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Өвөрмонгол бол хятад биш гэсэн үгийг дахин дахин надад хэлж байсан юм. Гэхдээ хятад иргэншлийн нөлөө газар авсан гэдгийг ч хүлээн зөвшөөрч байсан. happy
gereltuya хэзээ бичсэн: 13:41, 2008-12-02 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 120-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг