HELP !!!!!!!!!!!!!!!!!
2008-11-14,23:57
Гудамжинд хэн нэгэн танаас туслалцаа гуйвал та яах вэ?
- Яарч байгаа учраас туслаж чадахгүй
- Ямар ч байсан туслана
- Хандлагаас нь шалтгаална
- Тухайн цаг үед би ямар байгаагаас шалтгаална
- Мэдэхгүй
Таныг завгүй байхад хэн нэгэнд зайлшгүй тусламж хэрэгтэй байгааг мэдвэл ажлаа хойш тавиад түүнд туслаж чадах уу?
- Тэр хүн хэн байхаас хамаарна
- Хэн ч байсан туслана
- Чухал ажил учраас хойшлуулж чадахгүй
- Надад тэр хүн эргээд тус болж чадах эсэхийг бодно
- Мэдэхгүй
Сэтгэгдэл:
honzo хэзээ бичсэн: 07:57, 2008-11-21 | |
Баярлалаа........
Одоо бичиж байгаа нийтлэл маань тус дэмийн тухай юмаа. Хамгийн гол нь аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг үгийг л дахин дахин бодож бичээд байгаа ухаантай. Тэгэхдээ хоёр талаас нь. Хариу нэхэлгүй туслаж болохгүй гэж үү? Эсвэл яагаад тусалсан хүндээ хариуд нь жижигхэн ч гэсэн тус хүргэж болохгүй гэж гээд л... Тэнхлүүн байхад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бутнэ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд зөндөө сайхан үг байхийн. Харин амьдрал арай өөрөөр яваад байх шигээ...
gereltuya хэзээ бичсэн: 10:01, 2008-11-17 | |
тухайн нөхцөл байдлаас шалтгаална. би өөрөө асар их завгүй ажил хийдэг. 103 дуудах эсхүл нэгж явуулах байх дөө. хэрэв амь насанд аюултай нөхцөл байдалд байвал туслах нь иргэн бүрийн үүрэг. эс бөгөөс эрүүгийн хариуцлага хүлээдэг.
Зочин (зочин) хэзээ бичсэн: 19:36, 2008-11-15 | |
1 ба 2-т боломж нь байгаад цаг нь байвал тусална..
Тэгэхдээ би миний хэрээс хэтэрсэн юм байвал шууд л чадахгүй гэчихдэг.. Тэр хүн ч найдлага тавьж цагаа алдахгүй..

Дарс хэзээ бичсэн: 18:23, 2008-11-15 | |
1. мэдэхгүй
2. мэдэхгүй
л гэж хариулахаас.
Хандлагаас нь шалтгаалах гэдэг хариултаа жаахан тодруулаач хө.
хариултууд нь бүрэн бус байх шиг байна. өөрөөр хэлбэл ямар тусламж хүсэж байгаагаас шалтгаалах талаар хариулт нэмж оруулвал ямар вэ.
жишээ нь гудамжинд явж байтал хэн нэгэн хүүхэн гүйн ирээд А. хүүхэд нь гэртээ, хаалга нь цоожтой, гэр нь шатаж байгаа тухай эсвэл Б. нөхөр нь архи ууж гэртээ ирчихээд агсам тавьж айлгаж байгаа тухай тусламж хүсвэл... миний хувьд
А. тохиолдолд эргэлзэж тээнэглэзэн бодож бариад байлгүй гүйгээд очно. Б. тусламж хүсэгч хүүхэн яаж ч хөх булдруу царайлсан бай эр эмийн хоорондох асуудалд аль болох оролцохгүйг хичээн замаа хөөж одно. тэнэг жишээ болчихов уу.
эсвэл халамцуу эр ирээд архины мөнгө гуйх, настай эмгэн ирээд хоолны мөнгө гуйх хоёр тэс өөр тусламж мөн үү. за юу ч гэмээр юм. сүүлдээ бүр өөрөө өөрийнхөө хариултыг ч ойлгохоо байгаад эхэллээ. будлиу тархитайг хэлээд юүхүү. хэхэ.
тус дэм гэдэг хүний ухамсартай шууд холбоотой. гэхдээ зөвхөн хувь хүнээс өөрөөс л шалтгаална гэвэл тэр ёстой эндүүрэл байх. миний л бодлоор шүү дээ. орон гэрийн хүмүүжил бүр цаашлаад улс орны байр байдал, дэлхий нийтийн хандлага ч хүртэл адгийн жаахан тус дэмд хүртэл нөлөөлнө байхаа.
жижкээн жишээ: 80-аад оны сүүлчээр Тэц-3/4 ажилладаг инженер халамцуухан явж байгаад цас хаялсан өвлийн шөнө улсын 700 гаран мянган /тухайн үеийн халзан цагаан зуутууд гэдэг их мөнгө/ төгрөгийг талаар нэг гээчихэж.
***мань нөхөр бусдад нэлээд том тус хүргэж, хариуд нь архиар дайлуулж, эцэстээ өөрөө аавынд ачигдаж дараахан нь бурхан болоод хайран сайхан нэг гэр бүл ядруухан амьдралтай золгосон юм. тэр үед айл хүний амь нэг л байдаг байсан үе шүү дээ. байрны хүн бүр л харамсан халаглацгааж байлаа. харин өнөөдөр бол өөр л дөө. байрныхнаа ч бүрэн танихгүй. ирж л байдаг. нүүж л байдаг. хөшиг татсан цонхны цаана хэнд ямар хүнд асуудал тулгарсан, хэнд ямар баярт явдал тохиолдсоныг би ч та нар ч мэдэхгүй. олон жилийн өмнө бол мэдэхээр барахгүй мэдэрдэг байлаа. /санаа алдах чимээ, хөлдүү зайрмагаа дахин нэг долоов/ ***
сүүлд нь мань нөхрийн үр хүүхдүүд, найз нөхөд гээсэн орчимын байрнуудын /тооцож үзтэл 300-400 айл юм шиг байна/ оршин суугчдын хаалга үүдийг тогшин хэрэг явдлын талаар дурсаад, хэрэв мөнгө олсон бол эргүүлэн өгөхийг хүсэж л дээ. үр дүнд нь гээсэн мөнгөний талаас илүүг нь эргүүлэн олсон байна. үлгэр шиг байгаа биз. би хүртэл аавдаа хэлээд олсон 2 ширхэг цагаан зуутаа эргүүлэн өгч л байлаа. ямрав. ...харин... харин өнөөгийн нийгэмд ийм явдал тохиолдвол мөнгөний гачаалд ордоггүй, эсвэл үнэхээр хүн чигээрээ байгаа цөөн тооны хүмүүс л олсон мөнгөө эргүүлэн өгөх боловуу. тиймээ. эсвэл үгүй юу.
заримдаа бусдад тус хүргэснээс өөрөө хохирох, бүр буруутан болох тохиолдол ч бас амьдралд зөндөө шүү тэ. заримдаа за гээд заримдаа үгүй гээд л тэнцүүлж л явах л дээр байх даа. тэрнээс бус хэн ч юу ч гуйсан за гээд л гүйж байдаг нөхдүүдийг харахаар ихэнхи нь үнэндээ өөрийн амьдралаа олигтойхон аваад явж чадахгүй арчаагүй гэмээр л амьтад байх нь олонтой байдийшд.
тус дэм, урамын үг, хайр, итгэл, эрүүл мэнд гээд л хүнийг хүн шиг сэтгэлтэй явахад нөлөөлөх зүйлс олон л байх юм даа. сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж явцгаа бацкаануудаа. ёохх. өөрийнхөө хувьд хамгийн урт сэтгэгдэлээ оруулав.

Ketchup (зочин) хэзээ бичсэн: 15:48, 2008-11-15 | |
Туслаарай. Тус дэмийн тухай өөрийнхөө бодож явдгийг ч бас бичээрэй.
gereltuya хэзээ бичсэн: 14:24, 2008-11-15 | |
2.2
Хэн ч байсан, ямар чухал ажилтай байсан ч саатаад тусалнаа. Хэдий тусалмааргүй, яарч байсан ч гэсэн тэрийгээ нуугаад муухай царайлаад тусалнадаа. хэхэ.