Инээдэм үү, эмгэнэл үү...
Шүүгчид прокурорт асуулт тавьж, хариулсныг нь залруулан хэлж өгчээ
Нийслэлийн шүүхийн тэргүүн шүүгч Б.Сарантуяа: Ямар учраас энэ дөрвөн хүний хэргийг нэгтгэсэн бэ? (асуулт)
Прокурор Б.Энэрэл: Маш олон хэрэг байсан учраас хоёр хоёроор нь нэгтгэх чигийг дээрээс өгсөн (хариулт)
Шүүгч С.Бат-Эрдэнэ: Үймээнд оролцсон цаг хугацаа нь тохирч байгаа учраас хэргийг нэгтгэсэн гээд хариул л даа. Юун дээрээс өгсөн чиг гэж хэмээн залруулав.
Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг буруутгав.
- Чамаас л болж энэ байшин нурлаа.
- Би ямар ч хамаагүй ээ, намайг анхнаас нь л хазгай өрсөн хэмээн элсийг буруутгав.
- Чамаас л бол энэ байшин нурсан байна.
- Надад ямар ч хамаагүй ээ. Намайг зуурсан хэмжээгээр нь л байсан. Цементийг буруутгав. Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна.
- Хүүе болиод өгөөрэй. Би тэнд чинь огт байгаагүй.