Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663412 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 168-р хуудас. | дараах >>

Эрэлхэг тугалган цэргүүд хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөнө

2008-09-22,11:51

 

 “Жангар” хүүхдийн номын редакциас есдүгээр сарын 27-нд сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. Бүтэн өдрийн турш хүүхдүүдийг үлгэрийн орноор аялуулах энэ арга хэмжээний тухай “Жангар” хүүхдийн номын редакцийн зураач Б.Нарантулгатай ярилцлаа.    

-          “Жангар” хүүхдийн номын редакцийн талаар танилцуулахгүй юу?

-          Манай “Жангар” хүүхдийн номын редакци 2006 онд байгуулагдсан. Одоо дэлхийн шилдэг үлгэрүүд таван цуврал ном гаргахаар ажиллаж байна. Хамгийн эхний ном нь “Ах дүү Гримийн үлгэрүүд” нэртэйгээр хүүхдүүдэд хүрсэн бол одоо “Ханс Кристиан Андерсений үлгэрүүд” хэвлэгдэн гарч байна. Энэ номоо бяцхан уншигчдынхаа гар дээр тавихаар энэ сарын 27-ны 13 цагт “Интер ном” номын их дэлгүүрт нээлтээ хийхээр зэхэж байна.

-          Таван цувралын дараагийнх нь ямар номууд байх вэ?

-           “Орос ардын үлгэрүүд”, “Монгол ардын үлгэрүүд”, “Дэлхийн шилмэл үлгэрүүд” гэсэн номнуудыг гаргана.

-          “Ах дүү Гримийн үлгэрүүд” номны нээлт шинэлэг, хүүхдийн сэтгэлд хүрсэн сайхан нээлт болсон. Харин энэ удаа одоо “Ханс Кристиан Андерсений үлгэрүүд” номын нээлтийг яаж хийхээр төлөвлөж байгаа вэ?

-          “Ах дүү Гримийн үлгэрүүд” номын нээлтээр манай редакцийнхан “Улаан малгайт” үлгэрээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж байсан. Улаан малгайтыг чоно барьж иддэг хэсэг дээр зарим хүүхдүүд уйлж байсан. Маш олон хүүхэд цугларч, үнэхээр энэ төрлийн арга хэмжээгээр дутагдаж байдаг нь мэдрэгдэж байлаа. Манайх аль болох л хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэхийн төлөө хичээн ажилладаг. “Ханс Кристиан Андерсений үлгэрүүд” номоос хүүхдүүд “Хааны шинэ хувцас”, “Эрэлхэг тугалган цэрэг”, “Шүдэнз зардаг охин” гэсэн үлгэрүүдийг илүү сайн мэддэг. Манай номын дизайн “Эрэлхэг тугалган цэрэг” үлгэрийн зургуудаар хийгдсэн байгаа. 27-нд номын нээлтэд ирсэн хүүхдүүдийг үлгэрийн оронд хүрээд ирчихэв үү гэхээр сэтгэгдэл төрүүлэм орчин хүлээж байх юм. Бас эрэлхэг тугалган цэргүүд хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрөөж, хамтдаа зургаа авахуулж, хөгжилдөнө. Мөн “Хааны шинэ хувцас” үлгэрээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж, “Шүдэнз зардаг охин” хүүхэлдэйн киног үзүүлнэ.

-          Номынхоо нээлттэй холбогдуулан уралдаан зарлаж байгаа гэсэн байхаа…

-          Эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ үлгэрийн баатрын дүрд хувиргаж авчираарай. Хамгийн сайн бэлдэж ирсэн үлгэрийн баатрыг шалгаруулах болно. Мөн “Ах дүү Гримийн үлгэрүүд” номын үлгэрүүдийг хамгийн сайн ярьсан нэг хүүхдийг шагнана.    

 

Хүүхдүүдээ та бүхнийг шинэ номын нээлтэд хүрэлцэн ирэхийг уръя.            

бичсэн: gereltuya төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1442 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 168-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг