Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663600 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 171-р хуудас. | дараах >>

Намрын дунд сарын 17

2008-09-17,11:33
... Он цаг дэндүү хурдан өнгөрчээ... Дахиад л гуниг... Гуниглахгүй ээ...  Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17. Айлын жаахан бүсгүй хуримаа хийсэн уянгатай
Арван долооны өдрийг мартаж яахан чадах вэ... гээд л дуулаад, хуурдаад л сайхаан, сайхан. Гал голмтоо бадрааж байгаа бүх хосууддаа сайныг ерөөе...  
НАМРЫН ДУНД САРЫН АРВАН ДОЛООН
 
 Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг
 Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ?
 Дун цагаан шүдээ яралзуулан инээчихээд
 Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ?
 Алиаласгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
 Арван тавны маань саран тэргэлтээд л байна уу даа
 "Амраг чинь болъё" гэж тань дээр хичнээн ч хүүхэн ирсийм бэ?
 Азаар би өөрийг тань танихгүй яаж явсийм бэ?
 Энгэр заамаар чинь сэвэлзэж салхилаад л байна уу даа
 Эрвэлзэн суугаа надад товчилмооргүй харагдана
 Эгшигт найрын өргөөнөөс хамтдаа харъя гэж хэлэв үү дээ
 Эхнэртэй үгүйг чинь сонсохоос зүрхшээгээд байнам даа
 Дугараа элбэг, найр алаг хорвоодоо
 Дуулж л сууя хоёулаа, хүний сайхан үр ээ!
 Дуулах уйлах хоёр маань тусдаа л хорвоо юм шүү дээ
 Дуниартсан харцанд чинь би жаргаж байгаад салъя даа . . . 
Ц.Хулан

 Хайрын батлан даалт
Миний чамд хайртай минь үнэн.
Мэн гашуун давс мэт үнэн.
Хур нар хоёрт хат суусан
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн.
Хурмастын элгэнд тохиож төрсөн
Эрхсийн зургаан мичид шиг үнэн.

Уулс гаднаасаа бууралтаж
Дотроосоо ургадаг шиг үнэн.
Ус урссаар хөлдөж
Урсаж гэсдэг шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
Он жилүүдийн эгшиглэнт хүлэг морин
Орших оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн.
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн
Өдөр шөнө хоёр шиг үнэн.
Дэлхий тэнхлэгээ эргэх шиг үнэн
Дээд шаргал нараа дагах шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгши, эцсийн амьсгал шиг үнэн.
Гадаа цантах хүлгийн чих хамайтал чаргаж.
Гараараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн.
Миний чамд хайртай минь үнэн.
Б. Лхагвасүрэн
бичсэн: gereltuya төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1173 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

нээрээ өнөөдөр миний хувьд лав үнэхээр сайн өдөр сайхан өдөр байлаа big grin
xvv хэзээ бичсэн: 02:42, 2008-09-18 | |
Ажиглаад байх нээ Хумуус обжэктив биш ихэнх ни зувхун субжэктив мэдрэхүйгээр эзэмдэгдсэн бдаг гэж унэн ч юм шиг, хэхэ
Зочин (зочин) хэзээ бичсэн: 19:02, 2008-09-17 | |
applause love struck big grin
сүхээ (зочин) хэзээ бичсэн: 12:11, 2008-09-17 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 171-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг