“Taspo” картгүй бол тамхи авч чадахгүй
2008-09-15,09:29
Японы ямар ч ресторанд орсон үйлчлэгч нь угтан авч
- Та тамхи татах хэсэгт орох уу? эсвэл татдаггүй юу? гэж заавал. Метро, өртөө, буудал, үзвэр үйлчилгээний газар ер нь хаа ч гэсэн тусгай тамхи татах хэсэгтэй. Зарим дэлгүүр, кофены газарт тамхи татахыг хориглосон байдаг. Сарын сүүлчийн өдрийг тамхигүй өдөр болгодог баар, ресторанууд ч бий. 1900-аад оны эхээр тамхинаас болж гал түймэр гарах нь их байснаас Японд тамхи хаа сайгүй татахыг зөвшөөрөхгүй, харин зориулалтын газар бий болгож эхэлсэн юм. Эмнэлэг, онгоцны буудал зэрэг томоохон байгууламжад тусгай жижиг шилэн өрөөнд орж тамхи татах ёстой. Энэ нь бидний хувьд өрөвдөлтэй юм шиг харагдах боловч япончуудын хувьд байх л ёстой, хэвийн зүйл болжээ.
Тамхи татах орон зай багассаар байгаа ч хэрэглэгчийн тоо өсөж байна гэсэн судалгааг тус улсын Нийгмийн халамжийн яамнаас нь гаргажээ. Энэ судалгааны дүнгээр эрчүүд тамхиа хаях нь ихэсч байгаа бол эмэгтэйчүүд, өсвөр насны хүүхдүүд тамхи татах нь ихэсч байгаа гэсэн дүн гарчээ. Ахлах, дунд сургуулийн сурагчид яагаад тамхинд орж буйг судлахад ойр дотны хүний нөлөөнөөс санамсаргүй туршиж үзсэн, тамхины автомат зарагчаас болсон гэжээ. Уг нь японд хорин нас хүрч байж архи, тамхи хэрэглэх эрхтэй болдог. Дэлгүүрт худалдан авагчийн насыг нь харгалзаад тамхиар үйлчтлдэггүй ч хүүхэд өөрөө автомат зарагчаас шөнө, орой хэзээ ч хамаагүй чөлөөтэй худалдан авах боломжтой байдаг. Тамхины хор хөнөөлийн тухай сургалтын хөтөлбөрт оруулж зааж ухуулдаг ч гэсэн тамхи татдаг хүүхдийн тоо ихэссээр л байна.
Ийм учраас энэ оны зургадугаар сарын 1-ээс Японы Тамхины Холбоо, Тамхины автомат зарагч машины корпораци хамтран “Таспо” нэртэй картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Хориос дээш настай, тамхи татдаг хүн энэ картыг биедээ байнга авч явах шаардлагатай болж байна. Хүчинтэй хугацаа нь 10 жил бөгөөд бэлэн мөнгөний кредит карт ч байж болох янз бүрийн хувилбартай ажээ. Тамхины автомат зарагч машины жижиг мэдрэх толинд картаа хүргээд л дараа нь тамхиа авах боломжтой болно. Дашрамд дурдахад түр оршин суугаа гадаад хүн гудамж дахь автомат зарагчаас тамхи худалдан авах боломжгүй болсон гэж “Таспо”-ийн төв мэдээлсэн юм. Мэдээж дэлгүүрээс бол чөлөөтэй авч болно.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Энийг гэж юуг нь хэлээд байгаан? Автоматыг нь уу, эсвэл картыг нь уу? Миний бодлоор аль нь ч хэрэггүй. Автомат нь ороод ирчихсэнийх нь дараа дахиж карт тараах гэж. Бусдыг алдааг давтахгүй шүү
honzo хэзээ бичсэн: 14:48, 2008-09-17 | |
Манайд энэнийг нэвтрүүлчүүл овоо олон хүн чад...
дэрс (зочин) хэзээ бичсэн: 18:45, 2008-09-16 | |