ав адилхан хүн...
Ширээний ард суугаад, компъютер ширтчихээрээ чи хүнийг зарцлах эрхтэй болчихдог юм уу? Бүр үнэн голоосоо дургүй хүрчихлээ... Сэтгүүлч, борлуулагч хоёр ав адилхан хүн... Ажил үүргийн хуваарь нь өөр, нэг нь гадуур гарч хүмүүст сэтгүүл түгээдэг, харин нөгөөх нь түүн дээр гарах материалыг бичдэг. Тэглээ гээд үйлчилгээний ажилтнаа нохойд барьдаг мод шиг цай, кофе, хуушуурандаа гүйлгээд байхаар дургүй хүрээд байна. Таван сэтгүүлчийн өдрийн хоолыг хоёр удаа гарч авчраад л... Яахав тэр хүн нэг их юм бодоогүй байх. Харин надад утгагүй тэнэг санагдсан. Борлуулагчид биш харин манай сэтгүүлчдэд. Үүнээс болж илүү үгэлж хүний дургүй хүргэж орхилоо, өнөөдөр...
Гэрэлээ: Чи юу ч хийгээгүй завтай байгаа юм байж яах гэж хүнийг өөд уруугүй зараад байдаг юм бэ? Наадах чинь адилхан л хүн ш дээ. Тэгээд ч чамаас хамаагүй ах хүн байхад...
Халиун: Яадгийн. Борлуулагч юм чинь гүйх л хэрэгтэй ш дээ. Хн. Би борлуулагч байсан бол гүйх л байсан.
Гэрэлээ: Яршигаа. Ямар завгүй байсан ч гэсэн би өөрөө гараад кофегоо авчихдаг. Би хүнийг чи үйлчлэгч, би сэтгүүлч, чи миний үгэнд орох ёстой гэж лав харьцаж чадахгүй. Тэгээд ч чамайг ингэ, тэг гэвэл чи уурлах л байсан.
Халиун: Явуулж чадахгүй бол хохь нь ш дээ. Өөрөө л гүйгээд байхгүй юу. Мангар царайлаад, зарчихаар хүн байгаад байхад өөрөө гүйгээд л... Ер нь хүн зиндаа зиндаагаараа байдгийм дөө.
Гэрэлээ: Хохироод ч байх юм алга. Чи тэгж их зиндаархах гээд байгаа юм бол толгойгоо угаа. Хүнийг хүн гэж бодохгүй байж юун ч зиндаасаг юм.
Ингээд хэрүүл ч биш, хэлэлцээ ч биш маргаан өндөрлөв. Гэхдээ би ийм араншинд дургүй. Хэдэн өгүүлбэр зөв холбочихож чадахгүй юм байж яаж ингэж аашилж чадаж байна... Магадгүй миний буруу байсан байх. Хэн хэнийгээ хааш нь юунд явуулах нь надад юуны хамаа...
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Чиний тувшин ч одроос одорт осож байна шуу, Урагшаа !
Энэ блог чам шиг юмаар бузарлагдах блог биш.Унших ч юмтай бодогдуулах ч юмтай блог шүү.Энэ зочин ер нь хүн биш мангас байхаа.
за тэр ч яхав ээжийгээ
за тэр ч яахав, хогшин чин монго олтсон ээжийгээ тсэвэрлэгчээр явуулчина биз дээ.
Яг мэдэж чадсан эхний эр хун чи байлаа, баяр хургиэ !
Эргээд бичлэгэндээ орий.. Хаана зогслоо.. Ааа тийм Халиуныг борлуулагч болгох санал тавьж байна.. yho:D==
Зассан: Dars хэзээ: 2008-9-12 4:07 PM