Хурал...
2008-09-08,15:32
Мэдэхгүй ээ... Намайг ажилд ороход л Даваа гарагийн 10:30-аас хурал хийдэг уламжлал энэ байгууллагад байсан. Өнөөдөр ээлжит хурал их л ширүүхэн боллоо. Ажилд орсноос хойш анх удаагаа хурал дээр хүн загнуулж уйлж байхыг харав. Бас хүн өөрийгөө хамгаалахын тулд нүүр нь улайлгүй худлаа ярьж чаддагийг үзлээ... Би ч яах вэ, өөрт ногдсон ажлаа цагт багтаагаад яаж ийж байгаад өгсөн болохоор айх юмгүй тайвал л байлаа. Гэтэл, хамгийн түрүүн миний нэрийг цохож байгаад.... Ёооё. Ёстой үзээгүйгээ үзнэ гэдэг байхаа... Өнгөрсөн пүрэв гаригт хариуцаж авсан материалуудаа эх бэлтгэлд өгчихсөн байхад хугацаа хожимдуулж материалаа өгөөд түүнээс болоод сэтгүүл өглөө хэвлэлтээс гараагүй гэсэн зүйл ангитай ялд унангаа алдлаа... Гэвч төр түмэн нүдтэй гэж.... Хамт ажиллаж байгаа хүнээ байхгүй хойгуур нь яаж ингэж худлаа матаас хийж чаддаг байнаа... Дизайнер ирснээр арга эвэндээ хурдан орлоо. Энэ хурлаар нэг хүн халж, нэг хүн шинээр авч, бас нэгэнд нь сануулга өглөө. Би ажилдаа дуртай, хүссэн ажлаа хийдэг. Гэхдээ жаахан муу санаатай байхгүй бол энэ мэтчилэн хийгээгүй хэргийнхээ төлөө асуудалд орооцолдож магадгүй юм шиг байна. Муу санааллаа гээд ямар хов зөөгөөд гүйлтэй биш... Яамаар ч юм бэ дээ... Харамсалтай нь хүмүүс тийм биш бололтой. Болохгүй, бүтэхгүй, муу муухай болгоны эх үүсвэр нь бараг би гэдгээ өнөөдрийн хурлаар мэдэж авлаа... Дахиж ийм байдалд орохгүйн тулд харин яах ёстойгоо ойлгосонгүй. Бусад хүмүүстэйгээ адилхан материалаа хугацаа хожимдуулж, яг адилхан байх ёстой юм болов уу... Тэгэхгүй бол хүмүүс намайг "хэнхэг", "нэр төрийн хойноос хөөцөлдөгч" гэсэн нэр өгөөд өөрсдийнхөө хүрээллээс гаргаад байгаа юм шиг байна.
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Сэтгэгдэл
хийх юмаа хийгээл, хийх ёсгүй юман дээрээ нүдээ тас аниад л, бусадтайгаа нэхх их юм яридаггүй, асуувал нь товчихоноор хариулаал..тэгээл тэгээл явчих хэрэгтэйшд..угаасаа ажилийнхантай найз энэ тэр байж олон таван юм ярих шал дэмий.. зиндаа зиндаагаараа, хийдэг хийдгээрээ ялгараа ялгараа явчих хэрэгтэй..гэсэн нь мунхаг миний зарчим гэжүагаа...
Дарс хэзээ бичсэн: 18:00, 2008-09-08 | |
baiguullaga dotor jijighen hemjeenii uls tor yavagddag shd. sain uls tor hiih heregtei shuu. Amjilt husie
tomor хэзээ бичсэн: 17:19, 2008-09-08 | |