Миний цаг

Блогийн бичигчид

  • gereltuya

Шинэ сэтгэгдлүүд

  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Odo end n amid hun baidimu
  • Ээждээ би согтуу очихгүй бичлэгт Зочин: Энэ шүлгийн зохиолч бол Батдэлгэрийн Эрдэнэбат хэмээх гайхалтай авьяастай миний нагац талын ах минь..
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Ёстой гоё шүлэг байна
  • Хүүхэд төрөлхийн эмгэгтэй байх тохиолдол нийт өвчлөлийн стат... бичлэгт Зочин: Хүүхэд байнга хөлөрдөг яг унтах үедээ хүзүүнээс дээш цэв хүйтэн болоод маш их хөлөрч байгаад гүн..
  • Харамчийхны дууль бичлэгт Dvkv: Yagaad iim bicig usgiin gachigdalt ortson ym shig ym bichdii zondoo mor hayaad bichtsen
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Galgal
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 짜완
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин:
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: Unxeer uzuushti duuri bn
  • Ц.Хулан : Эрх чөлөө бичлэгт Зочин: Тааваараа амгалан
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: 이 해 가 네
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: ynziin duuri bn
  • Харамчийхны дууль бичлэгт Зочин: goy duuri bn
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
663515 удаа нээгдэв.
2006-2009 © shuleg.blogmn.net
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 185-р хуудас. | дараах >>

Өчигдөр орой

2008-09-03,09:13
Эгч маань намайг хүүхдүүдтэйгээ илэн далангүй ярьж байгаарай гэж зөвлөсөн юм л даа. Тэгээд л өчигдөр орой охинтойгоо баахан ярьж хэвтлээ.
- Миний охин өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийв?
- Зураг зурсан. Эмээг байшингийхаа гадаа цэцэг услаж байгаагаар, өөрийгө хөмт зогсож байгаагаар зурсан.
- Өвөө дүү хоёрыгоо зураагүй юмуу?
- Тэр хоёрыг гэртээ байгаа гээд байшингаа л зурсан.
- Аан. Ямар хоол идэв?
- Будаатай хуурга, буцалсан ус, боов идсэн.
- Танай ангийхан өндөр болж уу?
- Хамгийн өндөр нь Санчир
- Чи ангийнхаа хөвгүүдтэй тоглодог уу?
- Үгүй, тэд нар чинь муухай
- Яагаад?
- Угаасаа дандаа зодолддог, бас хамт тоглохоор уйлуулдаг
- Аан, за за
- Гэхдээ би Санчирыг ирэхээр нь тоглоно
- Санчир ирээгүй юмуу?
- Эхний өдөр ирчээд, өнөөдөр ирээгүй. Санчир уул нь надад сайн байхгүй юу. Даанч манай ангийн Жавхлантөгс надтай сууна гээд байдийн.
- Найзуудтайгаа юм ярьж байгаа биз дээ. Хаагуур амарсан гэнэ?
- Мэдэхгүй ээ. Ганцхан Сүндэръяа л хөдөө явсан юм шиг байна лээ. Нээрээ багш "Дүүтэй хүүхэд байвал гараа өргө" гэсэн. Намайг гараа өргөсөн чинь багш "Манай Номун том аниа болсийн байна даа" гэсэн ш дээ.
- Танай ангид өөр дүүтэй хүүхэд алга уу?
- Чинзориг дүүтэй болсон гэсэн. Бусад нь дандаа дүүгүй. Нээрээ ээжээ дүүгүй хүүхдүүд аймаар эрх байдаг тээ?
- Миний охин ч гэсэн эрх ш дээ.
- Үгүй ээ. Би дүүгээ уйлуулахгүйн тулд аргаддаг. Дүүгийнхээ нусыг авч чаддаг. Дагуулаад хамт тоглодог.
- Нээрээ ээж надад ягаан хослол авч өгөөрэй.
- Биеийн тамирын хувцас уу?
- Үгүй ээ. Унтлаганы. Хуучин хувцасаа өмсмөөргүй байна. Нээх муухай жижиг хүүхдийн хувцас. За за миний нойр хүрээд байна. Бүтэн сайн өдөр гоё ээмэг авч өгөөрэй. Одоо үлгэр уншаад өг.
бичсэн: gereltuya төрөл: Зүгээр л | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 774 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сэтгэгдэл
Хүн хүн өөрийнхөөрөө хүүхдийг ойлгож хүлээж авч, өөрийнхөөрөө хайрладаг байх. Зочинд: Хэрвээ та хүүхэдтэй бол хүүхэддээ байнга зааж сургаж, түүнийг өөрийнхөөрөө байлгах дуртай байх. Тийм биш бол Санчир чиний сайн найз шүү дээ эд нар гэж хүүхдэд тулгахгүй. Тэртээ тэргүй миний охин тэр хүүг өөрийнхөө сайн найз гэдгийг надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа.
Гэхдээ хэн хүүхэддээ хэрхэн хандах нь надад чухал биш. Охин бид хоёр ойлголцож байвал болоо...
gereltuya хэзээ бичсэн: 11:19, 2008-09-04 | |
зөв л ярьсан байшдээ. Хүүхэдтэй хүүхдийнх нь сэтгэхүйгээр л ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй нэг их томроод байвал ийм энгийн хөөрхөн яриа үүсэхгүй дундаа гацах биз. Ягаан хослол гэхээр би ч бас биэйин тамирын хувцас гэж л бодох юм байна.
zochin (зочин) хэзээ бичсэн: 10:11, 2008-09-04 | |
Нээрээ ээж надад ягаан хослол авч өгөөрэй.
- Биеийн тамирын хувцас уу?

whahahaha ene bol bur onigoo asuult bna...

Зочин хэзээ бичсэн: 01:02, 2008-09-04 | |
Гэхдээ би Санчирыг ирэхээр нь тоглоно
- Санчир ирээгүй юмуу?

iim teneg asuult asuugaad bhdaa yahav dee, haha

- tegeerei minii oxin, sanchir chinii sain naiz shuudee gevel arai deer baisan yum shig....

Зочин хэзээ бичсэн: 00:56, 2008-09-04 | |
huuhdiinhee setgeliig oilgodoggui shal hundlun yum yaridag naasan, haha
Зочин хэзээ бичсэн: 00:51, 2008-09-04 | |
хэхэ big hug
xvv хэзээ бичсэн: 22:45, 2008-09-03 | |
Эгдүүтэй хөөрхөн аниа вэ .
gangaa хэзээ бичсэн: 11:38, 2008-09-03 | |
*Дүүгийнхээ нусыг авч чаддаг* Нээрээ аниа болчжээ
хүн хэзээ бичсэн: 10:18, 2008-09-03 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 342-с 185-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Үзэл бодол
  • Шүлэг
  • Зөвлөгөө
  • Эргэцүүлэл
  • Зүгээр л
  • Би уншлаа
  • Дурсамж
  • Ярилцлага
  • Баярын мэндчилгээ
  • Блогчдод хамаатай
  • HELP...

Шинэ бичлэгүүд

  • Дурласан нүд
  • Хоосон жаргал
  • Тайчигч хулгайч хоёрын....
  • Зүүд, тэр залуу, итгэл...
  • Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...
  • Блог минь баяртай...
  • Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай
  • Чамд захиа бичмээр байна
  • Дэмжээ дэмжээ явчаарай, манайхаан
  • Ингэх л гэж...
  • >>Архив...

Холбоосууд

2006-2009 © Миний цаг